Эдийн засаг
Энэтхэгийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав
Хуралдааны үеэр БНЭУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын ЭКЗИМ Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурсан байна.
Засгийн газарт доллар хэрэгтэй
Зургаас та 5 жилийн хугацаатай Чингис бондын өгөөж 13.86%-ийн хүүтэй болсныг харж байна. Нэгдүгээр сарын 10-ны үеэр 8.5% орчим байсан өгөөжийн хүү огцом өсчээ. Арванхоёр оны 12 дугаар сард 1.5 тэрбум долларын Чингис бондыг гаргахад 3 дахин их захиалга ирлээ хэмээн сагсуурч байсан цаг ердөө 3 жилийн өмнө.
Монгол улсын өрийг чөлөөлөх баримт бичигт Путин гарын үсэг зурав
1 дүгээр сарын 31-ний өдөр буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын 174,2 сая ам.долларын өрийн 97,8%-ийг чөлөөлөх баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийт өрийн 2,2%-д ногдох 3,8 сая ам.долларын өрийг Монгол улс 30 хоногийн хугацаанд Оросын талд шилжүүлэхээр болж байна.
Алтны экспорт өсч, бусад нь буурав
Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 онд Монгол улсын гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 466 сая доллар болж, 2014 оноос 2.5 тэрбум доллар буюу 23.1%-иар буурчээ. Экспорт 1.1 тэрбум доллараар буурч 4 тэрбум 669 сая доллар болсон бол импорт 1.4 тэрбум доллараар буурч 3.8 тэрбум доллар болсон байна.
Ази руу чиглэсэн Японы стратеги
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-нд 30 орон шинэ гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд хариугаа хүлээж байна. Банкны үйл ажиллагаа ирэх оноос албан ёсоор эхлэх төлөвтэй.
Төмрийн хүдрийн экспорт 50%-иар буурав
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 11 сард 2 тэрбум 71.9 сая долларын зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 210 сая доллар буюу 9.4%-иар буурчээ. Харин экспортын биет хэмжээ нь 1 сая 335 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 82 мянган тонн буюу 6.5%-иар өссөн байна.
156 сая долларын ГШХО оржээ
Монгол банкны гаргасан энэ оны эхний 3 улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр Монгол улсад 156.5 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 387.4 сая доллар буюу 71.2%-иар буурчээ.
Төмрийн хүдрийн экспорт 50%-иар буурав
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 3 улирлын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Монгол улсын гадаад худалдаа эхний 3 улиралд 6 тэрбум 397.7 сая доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 20%-иар буурч, гадаад худалдааны тэнцэл 684 сая долларын ашигтай гарсан байна.
АМНАТ-ын орлого 119%-иар өсчээ
Оны эхний 5 сарын байдлаар улсын Нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2.1 их наяд төгрөг болж, төлөвлөснөөс 452 тэрбум төгрөгөөр тасарч, өмнөх оны мөн үеэс 94 тэрбум төгрөгөөр буурсан хэмээн Сангийн яамны төсвийн гүйцэтгэлийн мэдээнд дурджээ.