Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал
“Miner & Supplier” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум “Miner & Supplier” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум
“Уул уурхайн 90 жил” баярын хурал 25-нд, Соёлын төв өргөө Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг нээж Ерөнхий сайд Г.Алтанхуяг баяр хүргэж үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг сонсгож Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа уншиж танилцуулсан байна.
”Mining Journal Awards”уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах ёслол 7-нд, Blue Sky Tower Уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлээс гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Mining Journal Awards уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа эхэллээ.
“Эрдэс баялаг-стандартчилсан загвар” хурал 27-28-нд, Кемписки зочид буудал Түүхийн эдийн арвин баялагтай Монгол улсын имижийг дэлхийн тавцанд өсгөх, стандардтчилсан загварын ач холбогдол, түүний хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг Кемпински зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд хүнд даацын төмөр замыг ашиглах шилдэг туршлага” сэдэвт семинар 23-нд, Кемписки зочид буудал Канад улсын төмөр замын инженер, техникийн үйлчилгээ үзүүлдэг “Канарэйл” компаниас “Байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд хүнд даацын төмөр замыг ашиглах шилдэг туршлага” сэдэвт семинарыг өнөөдөр “Кемпинский” зочид буудалд зохион байгуулав.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” хурал 6-нд, Кемпински зочид буудалд Уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүхнээс чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа нь статистикээс харагдаж байгаа. Тухайлбал, 2009 онд 77, 2010 онд 85, 2011 онд 76 осол гарсан байна. Тэгвэл энэ талаар хэлэлцэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” сэдэвт хурал болно.
“Монголд хөрөнгө оруулах нь” чуулга 30-нд, Хонг-Конг “Монголд хөрөнгө оруулах нь” сэдэвт ээлжит чуулга уулзалт өнөөдөр Хонкогт нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд манай улсад хөрөнгө оруулсан гадаадын уул уурхайн томоохон компаниуд болон хөрөнгийн зах дээр хувьцаагаа арилжиж санхүүжилт босгохыг хүсч буй Монголын цөөнгүй компанийн төлөөлөгчид оролцож байна.
Mining Mongolia үзэсгэлэн 5-7-нд Буянт-Ухаа цогцолбор Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм.
”Discover Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 30-31-нд, Хүүхдийн ордон 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм.
Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалт 7-нд, Чингис хаан зочид буу “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтаар Монгол улсад хэрэгжүүлж болох дүйцүүлэн хамгаалах төрлүүд болон хууль эрх зүйн орчны талаар мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцаж, говийн экологийн бүс нутгийн үнэлгээний явцын талаар танилцав.
12 13 14 15 16 17