Хурал чуулган
Tөвийн бүсийн чуулганд аймгуудын удирдлага хурц шүүмжлэл өрнүүлэв
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо 5 дугаар сарын 16-нд салбарын “Төвийн бүсийн чуулган” болов. Төвийн бүсийн 8 аймгаас ирсэн нутгийн захиргааны байгууллага болон уул уурхайн компаниудын төлөөлөл, салбарын ахмадууд гээд 400 орчим төлөөлөгч Төвийн бүсийн чуулганд оролцлоо
”Үнэ хүлээн авагч” Монголын сул болон давуу талууд
Монгол улсын эдийн засаг ойрын арваас хорин жилд эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай байх нь тодорхой билээ. Эдийн засгаа тогтвортой байлгах нь үргэлж савлан байдаг зах зээлд хэрхэн өөрт ашигтайгаар тоглохоос хамаарна.
Уул уурхайн салбарын бүсийн чуулган болно
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөнчуулгануудыг энэ онд улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна.
“Нэн түрүүнд ХАБ-2017” хоёр дахь өдрөө үргэлжлэв
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог төгөлдөржүүлэхээр тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор энэ сарын 11-12-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгуулагдаж байна.
“Нэн түрүүнд ХАБ” бага хурал тав дахь жилдээ
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хөндөх “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал 2012 оноос жил бүрийн дөрөвдүгээр сард зохиогдож ирсэн юм.
“Mongolian Mining 2017” буюу уул уурхайн салбарын том цугларалт
Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Трансвест Монголиа” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Вагнер Ази” группын Ерөнхий захирал Стив Поттер болон үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга, “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга нар оролцож үг хэлэв.
Дэлхийн технологи дэргэд ирлээ
Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 7 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
“Голланд өвчин” зөвхөн Голландын асуудал биш
Эрдэс баялгийн салбарын алдаа оноотой туршлагаа хуваалцаж, түүнээсээ суралцахын чухлыг олж харсан Канад улсын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс /CIRDI/ “Уул уурхай дахь төрийн оролцоо”сэдэвт семинарыг санаачлан хөгжиж буй орнуудын дунд цувралаар зохиож байгаа юм. Семинарыг оролцогч орнуудад ээлжлэн зохион байгуулахдаа уул уурхайн салбарын бодлогын асуудалд илүүтэй төвлөрч, бүхий л түвшний мэргэжилтнүүдийг хамруулдаг онцлогтой.