Уул уурхай
Шинэ гэрээ
Монголын улс төрийн амьдрал буцалж байна. Рио Тинто группийн CEO Сэм Уолш Монгол оронд амралтын өдрүүд тааруулж ирсний дараахнаас бужигнаан ширүүссэн юм.
Төмөртэйн ордын төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрөл олгов
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртлэх 23,4 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д гурван жилийн хугацаатай олгохоор боллоо.
Монголын дуу хоолой ба Сэм Уолшийн бэлдсэн ярилцлага
“Оюутолгойн далд уурхай оны эцсээр хөдөлнө” гэж Монголын Парламентын спикер хэлжээ. З.Энхболдын ярилцлага гуравдугаар сарын 9-ний “Өдрийн сонин”-д хэвлэгдсэн. Гэхдээ түүний энэхүү чухал эшлэлийг олон улсад тоогоогүй.
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож роялти ногдуулна
Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.
ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ ХӨДЛӨХӨД БЭЛЭН ҮҮ
Тавантолгойн нүүрсний ордын Стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарсан Консорциумтай хийж буй яриа хэлэлцээр шуурхай явагдсаны дүнд сар шинийн баяраас өмнө Гэрээгээ батална гэдэгт төслийн Ажлын хэсэг итгэлтэй байгаа.
Гацууртын ордын 20%-ийг эзэмшинэ
Засгийн газраас өнөөдөр стратегийн ордоор батлагдаад байгаа Гацууртын ордод төрийн эзэмшлийг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан байна. Уг тогтоолын төсөлд төр Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн 20%-ийг эзэмших санал оруулжээ.
Бодлогын зөвлөл эхний хуулиудаа өргөн барьжээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний холбоодын төлөөллөөс бүрдсэн Бодлогын зөвлөлтэй болох талаар тусгасан.
Тавантолгойн төсөл дээр Монгол улс эрсдэл үүрэхгүй
Энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хэлэлцээр амжилттай өрнөж, Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсанаа Монгол улсын Сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.