Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл
Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй танилцана уу Mongolian Mining Journal Уул уурхайн тухай хуулийн төслийг хүргэж байна. Энэхүү төсөл нь 2017 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаарх хувилбар юм.
Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн явдалд цэг тавих шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээ Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар төслийг Та бүхэнд танилцуулж байна. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яамд танилцуулаад байгаа юм. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар илгээнэ үү.
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль , Газрын хэвлийн тухай хууль , Ашигт малтмалын тухай хууль , Газрын тосны тухай хууль , Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль , Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль7 болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай 1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий 471 дүгээр зүйл нэмсүгэй.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ Уул уурхайн яамнаас Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийсэн бөгөөд удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ Шинэчилсэн найруулга 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Өнгөрсөн 6 дугаар сарын 30-нд батлагдсан ”Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын дэлгэрэнгүйг...
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг албан бус эх сурвалжаас авсан байдлаар Та бүхэнд хүргэж байна.Энэхүү найруулга нь 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хуулийн редакц хийгээгүй хувилбар болно.
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл дээр УИХ дахь намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байсан нь багагүй цаг авсан. Гол маргаан нь Стратегийн ордтой холбоотой заалтууд байв.
Д.Ганхуяг: Газрын тосны хууль өрсөлдөх чадвартай болсон УИХ-ын Хаврын чуулганы сүүлийн өдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хуулийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн Нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО 2014-2025 он ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО /2014-2025 он/
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ 1.1 Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээ /цаашид “Зөвлөх үйлчилгээний гэрээ”/-г 2011 оны 4-р сарын 7-ны өдөр дараах этгээдүүд байгуулав:
ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО 2013-2024 он Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасныг үндэслэн эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого нь
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ 1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад оршино.
Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох вэ Хоёр үндсэн өөрчлөлт орно. Стратегийн орд гэсэн ойлголт үгүй болно. Мөн лиценз олголтыг сонгон шалгаруулалтаар явуулдаг болно.
Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан билээ.
1 2 3 4 5