Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш
Метан хийн туршилтын үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулна 2014 оны наймдугаар сарын 12. Өмнийн говийн Тавантолгой уурхайн талбайд байгуулах метан хийн туршилтын үйлдвэрийн 788 метрийн гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлт энэ өдрийн өглөө ёслол төгөлдөр эхэллээ.
Авто самосвалын шинэ эрин “Трансвест Монголиа” компани харилцагчиддаа зориулж ээлжит сургалтаа зохион байгууллаа. Тус компаниас урьд нь “Гидр эсковаторын үүсэл, хөгжил, ирээдүй” зэрэг гурван ч сургалт семинарыг харилцагч байгууллагуудынхаа мэргэжилтнүүдэд зохион байгуулаад байсан билээ. Энэ удаад “Ил уурхайн авто самосвалын эрин” сэдвээр сургалт, семинарыг 4 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан юм.
”Compassmate GPS tracking system” хэрэгцээг маань бүрэн хангаж байна Манай улсын нийт айл өрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээг хүргэн ажилладаг Монголын хамгийн том арилжааны банк болох ХААН банк нь монгол инженерүүдийн оюуны бүтээл Ай Ти Зон компанийн “Compassmate 1.0” хөдөлгөөнт объект хяналтын системийг 2012 оноос хойш үйл ажиллагаандаа тасралтгүй ашиглаж байна.
Монголчууд бид технологийн өрмийг хүртэх ёстой ард түмэн Япон улсын 100 гаруй жилийн түүхтэй YOKOHAMA RUBBER компанийн бүтээгдэхүүнийг Монгол улсад албан ёсоор борлуулах эрхтэй “ҮТМ Мongolia” ХХК компанийн Үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээтэй ярилцлаа.
Outotec цэвэр зэсийн VSF-X уусган хандлах-электролизийн байгальд ээлтэй үйлдвэрээ Монголд нэвтрүүлнэ Уусган хандлах-электролизийн SX-EW технологиор катодын цэвэр зэс үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт VSF-X үйлдвэрийг Оутотек компани Монголд танилцуулж байна.
Цахилгаан машины хувьсгал Тesla 5 тэрбумын үйлдвэр байгуулна Цахилгаан машины салбарт өнгөрсөн жилээс эхлэн дэлхийд шуугиан тариад буй АНУ-ын Tesla Motors компанийнхан нэг удаагийн цэнэглэлтээр бараг 500 км зам туулдаг Tesla машиндаа зориулан lithium-ion зай хураагуурын томоохон үйлдвэр байгуулахаар болоод байна.
Жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжийг ашиглана Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний үе шатыг 2013 онд батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эхний үе шатны техникийн шинэчлэлийн үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм.
Андриц сепэрэйшн компаний Монголд нэвтрүүлсэн ус хэмнэх дэвшилтэт технологи Андриц сепэрэйшн компани нь механик аргаар хатуу биетийг шингэнээс салган тусгаарлах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд зэс, төмрийн хүдэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжөө нийлүүлдэг.
JETCO- гэрэлтүүлгийн технологийн шинэ эрин Арваннэгдүгээр сарын 13-нд “Blue Sky” цамхагт зохион байгуулсан “Гэрэлтүүлгийн технологийн шинэ эрин” сургалт, уулзалтыг олон улсад нэр хүндтэй “Жетко” компанийн Баруун бүс хариуцсан менежер Лэс Сабо удирдлаа
Жижиг бүхэллэгтэй нүүрсийг усгүйжүүлэх тоног төхөөрөмжийн сонголтыг хийх Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч байгаа булинга ба хөөсний маш жижиг бүхэллэгтэй хэсгийн хэмжээ ихэссэний улмаас голчлон хэрэглэгдэж байсан вакум шүүлтүүр дээр суурилсан шүүн хатаах тоног төхөөрөмж болох вакум дискэн, бөмбөрцөгт шүүлтүүрүүд, вакум туузан шүүлтүүрүүд нь бүтээгдэхүүний гарц болон чийглэгийн шаардлагыг хангахаа больсон.
MTU хөдөлгүүр Монголын уул уурхайн амжилттай үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулна Уул уурхайн салбарт хүчин чадал, чанараараа танигдсан MTU хөдөлгүүрийг МСМ компанийн уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн хэлтэс Монголын зах зээлд нэвтрүүлэхээр MTU үйлдвэрлэгчийг Ази бүсэд төлөөлдөг Тогнам Ази групптэй хамтран ажиллаж байна.
Хятад АНУ-тай занарын төсөлд хамтарна Хятадын төрийн өмчийн “Шинхуа Энержи” компани АНУ-д занарын хийн төсөлд хамтран ажиллахаар болжээ. Пенсилванид байрлах энэхүү төслийн орд газраас эхний гучин жилд нийтдээ 3.8 тэрбум куб метр хий олборлоно гэж тооцож байна.
Галын дохиоллын цогц шийдлээр баталгаатай амьдрах боломжтой Сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдацтай өсөхийн хэрээр барилгын аюулгүй байдлын шалгуурыг улам нарийсгах шаардлага тулгарсаар байна. Үүнд багтах хамгийн гол үзүүлэлтийн нэг бол яахын аргагүй галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг хангах явдал юм.
“ICT Update 2014”, форум болно ITZone компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”ICT Update -2014” уулзалт, форум 10 сарын 2-ны Лхагва гаригт Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
Билл Макхэл: Сэтгэл хангалуун харилцагч буцаж ирдэг Манай компани 1951 онд АНУ-ын Баруун Виржини мужийн Чарлистон хотноо байгуулагдсан түүхтэй. Өдгөө АНУ-д нийт 14 салбар оффис, 300 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Гидр экскаваторуудын үүсэл, хөгжил, ирээдүй “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Гидр экскаваторын үүсэл, хөгжил” /The Evolution of Hydraulic Excavators/ сургалт уулзалтыг наймдугаар сарын 23-нд Сургалтын төвийн байрандаа зохион байгууллаа.
Н. Алтанхуяг: Нүүрс-химийн зуун гэх болжээ Монгол улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байна. Аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжихэд бэлэн болоод буй. Харин энэ томоохон бүтээн байгуулалтыг түлш, эрчим хүчний хэрэглээ хангамжгүйгээр төсөөлөхийн аргагүй.
“Нүүрс шингэрүүлэх технологийг Монголд хөгжүүлэх асуудал” хэлэлцүүлэг эхэллээ “Coal to liquid (CTL) буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах технологийг Монголд хөгжүүлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр эхэллээ.
МОНГОЛЫН НҮҮРСНИЙ СУДАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэлтэй ярилцлаа. CTL буюу нүүрсийг шингэрүүлэн түлш гаргах технологийг ашиглан Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах боломжийг Та хэрхэн харж байна вэ? Нүүрс шингэрүүлэх технологи нь орчин үед хими, шингэн түлшний үйлдвэрлэлийн салбарт шинээр дахин төрж буй дэвшилтэт технологийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа.
1 2 3 4 5