Ярилцлага
Бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцана
Одоогоос арван жилийн өмнө Монголын эрдэс баялгийн салбарыг дэлхийд таниулах зорилготойгоор “Дисковер Монгол” чуулга уулзалтыг эхлүүлсэн түүхтэй. Өдгөө хөрөнгө оруулагчдын дунд энэ нэр брэнд болж, олон улсын хэмжээний чуулган болтлоо өргөжин тэлжээ. Зохион байгуулах хорооны гишүүн, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
“Засгийн газрын цаг”-т мэргэжилтнүүд оролцох нь илүү чухал
Анхны бүхэн айдас бэрхшээлтэй хэдий ч өөрчлөлт шинэчлэлийг дагуулдаг. Монголын ашигт малтмалын салбарыг олон улсад таниулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг урин дуудах “Дисковер Монгол” хурал үзэсгэлэнг зохион байгуулсан цагаас хойш хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.
Нээлтээс хөгжил дэвшил өөд
“Дисковер Монгол 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт удахгүй болно. Чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны гишүүн, “Прайм Инфо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.
Metso Монголд хамгийн сайн тохирно
Финландад төвтэй “Metso” компани дэлхийн улс орнуудад уул уурхай болон барилгын чанартай тоног төхөөрөмж, үйлчилгээгээрээ бүрэн танигдсан компани юм. Монголын компаниудын хувьд ч “Мetso” “хуучин танил” нь гэж хэлж болно. Мөн эрчим хүч, дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байна.
Уул уурхайгаас иргэдэд “наалдсан” юм алга
Өмнөговь аймгийн Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Тулгазана “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалтад малчдаа төлөөлөн оролцохоор иржээ. Нутгийнхаа аргаль, янгир, ирвэсийг тоо ширхэгээр нь мэдэх энэ жирийн малчин эр төслийнхөнд үнэ цэнтэй санал олныг хэлсэн. Уулзалтын үеэр Б.Тулгазана гуайтай товчхон ярилцсан юм.
Лицензээр дамжуулж, гадаад хэлцлүүдээс татвар авна
Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн толгой компани бусдад хувьцаагаа зарах бол түүнээс Монгол улс татвар авах тогтолцоо руу орж байна. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалаас тодруулга авлаа.
Полиэтилен геомембраны хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх цаг болсон
Геомембраныг “Геонийлэг материалын үндсэн нэр томьёо MNS ASTM D 4439” стандартад “Нэг ба хэд хэдэн нийлэг хуудаснаас бүрдэх, шингэн ба хийг үл нэвтрүүлэх геонийлэг бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байгаа. Үүнийг тайлбарлая. Геомембраныг химийн бүтцийн хувьд полимержүүлэх аргаар гарган авсан давирхай, нэмэлт бодисуудыг нийлүүлэн хавтгай хуудас хэлбэрээр үйлдвэрлэдэг.
Хамааралтай компаниуд нийлж 15+15 хувийг авчих нөхцөл бий
Энэ долоо хоногт УИХ-аас нэгэн чухал шийдвэр гарч мэднэ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль УИХ-аар хэлцэгдэн батлагдвал урин дуудаж ирсэн Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого хянах хязгаарлах болж өөрчлөгдөж ч магадгүй.
Болор бол жинхэнэ стратегийн бүтээгдэхүүн
Өнөө үед байгаль экологид ээлтэй сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэлхий даяар эрмэлзэж байна. Өргөн уудам нутагтай манай орны сум суурин бүрийг нийтэд нь эрчим хүчний нэгдсэн системд холбоход хүндрэлтэй. Алслагдсан хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглахыг хамгийн тохиромжтой арга зам гэдэг.
М.Ариунбаяр: Геологи, хайгуулын судалгаа хоцрох гээд байгаа нь хамгийн том эрсдэл
Лиценз эмх замбараагүй олгогдсон гэдэг өөрөө учир дутагдалтай ойлголт. Бүгд хуулийн хүрээнд олгогдсон байдаг. Их хэмжээгээр олгогдсон уу гэвэл үнэн. Үүнийг хуулиар хориглоогүй байсан. Харин одоо хуулийн хүрээнд ажиллаж чаддаг, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулаад, үүнээсээ тодорхой үр дүн хүлээдэг аж ахуйн нэгжүүд үлдчихээд байгаа.
АШИГТ МАЛТМАЛ ХЭНИЙ БАЯЛАГ ВЭ?
Манай ашигт малтмалын лицензийг гадныхан хоорондоо өндөр үнээр худалдах болсоор удаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Саус Гоби Сандс компанийг худалдсан байна. Хэн нь хэнийхээ баялгийг хаана худалдаад байна вэ энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
Б.Долгор: Монгол улс ил тод байдлын санаачлагаар нэгдүгээрт орсон
Иргэдэд уул уурхайн салбарын нийгэм эдийн засагт үзүүлж буй нөлөөг таниулах, хувийн хэвшлийнхэн болоод төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/-ыг хэрэгжүүлж, энэ жил тав дахь тайлангаа гаргаж байгаа юм. Энэхүү санаачлагын талаар Монгол улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Монголын ОҮИТБС-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Долгортой ярилцлаа.
Монгол түншээ хайж буй гадны компаниуд оролцоно
Энэ сарын 20-21-ний (2012/04/20-21) өдөр “Mongolian Mining 2012” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд уул уурхайн бүхий л үйл ажиллагаанд шаардагддаг техник технологи, тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг 15 улсын 40 гаруй компани ирж, үзэсгэлэнгээ гарган оролцох аж.
Антарктидын нөөц баялгаас монголчууд бид хүртэх эрхтэй
Хүний нийгмийн үе шат бүр алт, зэс, болд, төмөр, газрын тос гэх мэт ашигт малтмалтай холбогдож ирсэн. Дэлхийн сэргээгдэшгүй эрдэс баялгийн нөөцийн хэмжээ дуусч байна. Үүний төлөөх тэмцэл ч хурцдаж байна. Энэ нь байгалийн баялгийн нөөц, цэвэр усаар баялаг Антарктидыг эзэмшихтэй холбоотой юм.
Монгол бол Австрали биш шүү дээ
1970-аад онд Монгол оронд янз бүрийн ашигт малтмал илэрч байх тэр үед Тавантолгой, Цагаансуварга, Хөвсгөлийн фосфорын орд газруудыг нээчихээд, энэ гурван орд газрынхаа түүхий эдийг бүрэн боловсруулсан тохиолдолд Монгол орны хөгжил хэнд ч баригдахгүй хэмээн Пунсалмаагийн Очирбат бид хоёр яамны залуухан хоёр Орлогч сайд байхдаа ярилцаж, ирээдүйн тухай төсөөлж байлаа.
“Future Mongoliа” үзэсгэлэнгийн бэлтгэл бүрэн хангагдлаа
Ирэх сарын 16-19-ний хооронд Улаанбаатар хотод болох “Future Mongolia 2012” олон улсын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажил бүрэн хангагджээ. Аливаад нягт нямбай хандаж, төгс хийдэг германчууд зохион байгуулж байгаа учраас энэ үзэсгэлэн бусад арга хэмжээнээс өвөрмөц, өндөр түвшинд болох байх гэсэн хүлээлт салбарын бизнес эрхлэгчдэд бий.