TV

2012-03-13 13:36



“Хөгжил” хөтөлбөр


Анхны нэвтрүүлэг маань “Одоо л сайхан амьдарна даа” нэртэй байлаа. Бид сайхан, өөдрөг тэмүүлэлтэй нэвтрүүлэг хийх гэж эхнээсээ зорьсон юм. 2011 оны дөрөвдүгээр сард “Хөгжил” студийн уран бүтээлчид анхны зураг авалтдаа гарсан билээ. Хаврын хавсарга нүдсэн бүүдгэр өдрүүдэд манай уран бүтээлчид гэгээлэг нэвтрүүлэг хийхээр өмнийн говийг зорьсон...

The Mongolian Mining Journal дэргэдээ телевизийн хөтөлбөр бэлтгэх баг шинээр байгуулж, 2011 оны гуравдугаар сард студийн танхимаа тохижуулж эхэлсэн. Тэр өдрөөс хойш “Хөгжил” студийн 50 гаруй уран бүтээлийн нэвтрүүлэг төрж, телевизийн олон сувгаар үзэгч олонд хүрчээ. Тус студийн уран бүтээлийг тогтмол цацдаг гурван суваг байдаг бөгөөд C1, Eagle, 25 дугаар сувгуудын үзэгч олонтой сайн цагуудаар “Хөгжил” хөтөлбөр цацагдаж байна.

Эх орны хөгжлийн замд хурд, эрч нэмэх тэмүүлэл тээсэн манай нэвтрүүлгүүд ийнхүү “Хөгжил” нэрээрээ үзэгч олонд хэдийнэ танигдсан юм. “Одоо л сайхан амьдарна даа” нэртэй анхны нэвтрүүлгээ хийхээр сэтгүүлч Г. Идэрхангай, зураглаач М. Энх-Амгалан нар маань өмнийн говийг зорьж явсан бол “Хөгжил” студийн дараагийн уран бүтээлүүд өдрөөс өдөрт чанаржиж, эдүгээ хилийн чанадад зохион байгуулагдаж буй хөрөнгө оруулагчдын гол хурлуудын тухай, уул уурхайн боловсруулах үйлдвэрийн шилдэг технологуудын талаар өгүүлсэн шинэлэг шийдэл, график дизайны өргөн агууламжтай хөтөлбөр болон өргөжөөд байна.

Монгол орны уул уурхайн салбарын эрх зүй, хөрөнгө оруулалтын  орчны талаарх анализ, мэтгэлцээн зэрэг асуудлыг олон талаас нь харуулсан нэвтрүүлгийг “Хөгжил” бэлтгэдэг. Уран бүтээлийн хөтөлбөрөөс гадна телевизийн шторк, баримтат кино зэргийг уул уурхайн салбарын тухай баялаг статистик, дуу дүрсний архивтаа үндэслэн манай хамт олон бэлтгэдэг. Өнгөрсөн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт өрнөсөн томоохон бүхий л үйл явдлын баялаг архив “Хөгжил” студид хадгалагддаг.

The Mongolian Mining Journal ба “Хөгжил” студийн сэтгүүлчид тус бүрийн чиглэлээр мэргэшин ажилладаг. Санхүүгийн зах зээлийн тухай тойм нэвтрүүлгийг сэтгүүлч С. Болд-Эрдэнэ; түүхий эдийн үнэ ханш, зах зээлийн хандлагын тухай шинэ мэдээлэл, урьдчилсан таамаглал бүхий цогц нэвтрүүлгийг Б. Төгсбилэгт; дэд бүтцийн оновчтой шийдэл, уул уурхайн салбарын эрх зүйн орчны анализийг сэтгүүлч Г. Идэрхангай; байгаль орчин, орчин үеийн технологийн тухай асуудал дэвшүүлсэн хөтөлбөрийг сэтгүүлч О. Хосцэцэг  нар үзэгч Танд тогтмол бэлтгэн хүргэж байна. 

 

 

Хөгжил студийн бэлтгэсэн нэвтрүүлгүүдийг энд дарж сонирхоно уу.



ХӨГЖИЛ СТУДИ

 

·         “Хөгжил”  студийн гүйцэтгэх ажил, үйлчилгээний үнэлгээ тарифийг доорхи жишгээр тооцно.


·         Энэхүү үнэлгээ тариф нь гүйцэтгэх ажлын нөхцөл байдлаас хамаарч хэлбэлзэлтэй байж болно.


1. ТӨЛБӨРТ  НЭВТРҮҮЛЭГ /Энгийн/


Нэр төрөл

Хугацаа, давтамж

Үнэ/төгрөгөөр/

 

1

 

Төлбөрт нэвтрүүлэг

 

          /Энгийн/

1   мин

200.000-400.000

10 мин

2.000.000-4.000.000

20 мин

4.000.000-6.000.000

30 мин

6.000.000-аас

2.

 Цацалт

1 сек

150.000

 

2. ТӨЛБӨРТ  НЭВТРҮҮЛЭГ /Нэмэлт ажилбартай/


Нэр төрөл

Хугацаа, давтамж

Үнэ/төгрөгөөр/

1

Зохиол санаа /story board/

1 бүтээгдэхүүн

200.000-500.000

2

График  /3D/

1 сек

30.000-80.000

 

График  /2D/

1 сек

25000-70.000

3

Текст /мэргэжлийн закадр уншилт/

20 мин

50.000-100.000

30 мин

80.000-150.000

 

4

Томилолт, тусгай орчинд зураг авалт, захиалгат хөтлөгч, дүр оролцох, бусад

 

 

Зардлыг тухайн нөхцлөөр харилцан тохирно

 

3.  НЭВТРҮҮЛГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ


 

 

 

 

 

 

 

НЭВТРҮҮЛГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ

 Хугацаат гэрээгээр

Үнэ/төгрөгөөр/

 

1

“Хөгжил” хөтөлбөрийн 20-30 минутийн  1 нэвтрүүлгийг ивээн тэтгэхэд

 

1.000.000

Сард /4 удаа/

4.000.000

 

Сараас дээш буюу улирлаар гэрээ байгуулсан тохиолдолд үнийн дүнгээс дараах хөнгөлөлтүүдийг эдэлнэ.

 

 

/Хагас жил, бүтэн жилийн гэрээг харилцан тохиролцно/

 

Үнийн дүнгээс 10 хувь буюу /4.000.000-аас 400.000 төгрөгийн/ хөнгөлөлт эдлэх боломжтой.

5-6 секундын энгийн ажилбартай шторкийг үнэгүй хийж өгнө.

2

Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд дэлгэцэнд  лого байрлуулах 

 

 

 500.000

 

 4. РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА  /”Хөгжил” студийн бэлтгэх 20-30 минутын нэвтрүүлэгт/


 

Нэр төрөл

Хугацаа, давтамж

Үнэ/төгрөгөөр/

1

Зочны цаг

1-10 мин

1 минут нь 100.000

2

Төлбөрт мэдээ

1 мин

100.000-150.000

3

Бэлэн реклам  /цацалт/

1 сек

3000 - 5000

4

График /ЗD/

1 сек

40-80.000

5

20 минутийн нэвтрүүлэг дундуур зар  урсгах /1 өгүүлбэр/

3 удаа

10.000

6

Хэл/Англи, Орос/ орчуулга уншилт

 

Ажилбараас  шалтгаалан тохиролцоно

7

Хөтлөгч онцлон нэр зааж сурталчлах

1 удаа

20.000

 

5. ШТОРК


Нэр төрөл

Хугацаа, давтамж

Үнэ/төгрөгөөр/

1

Шторк

1 сек

60.000

Нэмэлт ажилбарууд

2

Зохиол санаа /story board/

1 бүтээгдэхүүн

100.000

3

График  /3D/

1 сек

30.000-80.000

 

График  /2D/

1 сек

25000-70.000

4

Текст /мэргэжлийн закадр уншилт/

20-30 сек

50.000

20-30 сек

80.000

5.

Томилолт, тусгай орчинд зураг авалт, захиалгат хөтлөгч, дүр оролцох, бусад

 

Зардлыг тухайн нөхцлөөр харилцан тохироно

                                                 

6.  БИЧЛЭГ


Нэр төрөл

 Хугацаа

Үнэ/төгрөгөөр/

1

Камер /бичлэг хийх/

1 цаг

500.000

2

Монтажлах

1 цаг

200.000

3

CD шарах

1 удаагийн шаралт

3000

4

Архиваас дүрс гаргах

1-5 минут хүртэл

150.000


 

7.  БАРИМТАТ КИНО 


Нэр төрөл

 Хугацаа

Үнэ/төгрөгөөр/

1

 

Баримтат кино

 

1 минут  500.000- 1.000.000

Хийцээс хамаарч үнийг тохирно

 

                                                                              

                                                

Mongolian Mining Journal,    

Хөгжил” ТВ студийн Маркетингийн алба

                                                                              77220200

                                                     99997400

                                 Fax: 77222300

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-12-05 13:52
    Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ. 
  • 2019-12-05 12:32
    Монголын Геологийн холбооны VI чуулган арваннэгдүгээр сарын 29-нд ШУТИС-д зохион байгуулагдаж, хурлын хөтөлбөрийн дагуу тус холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат, Гүйцэтгэх захирал М.Тодбилэг нар 2014-2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбооны гишүүддээ танилцуулжээ. Энэ үеэр мөн холбооны Хяналтын зөвлөл ажлаа танилцуулсан байна. Танилцуулгын дараа салбарын өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнөж Монголын Геологийн холбооны VI чуулганд оролцогчдоос нийт геологчдод хандан уриалга гаргасан байна. Монголын Геологийн Холбооны дүрэм ёсоор 2014 онд сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2019-2024 он хүртэл нийт геологчдыг төлөөлөн ажиллах шинэ Удирдах зөвлөлөө сонгох сонгуулийг явуулсан юм.
  • 2019-12-04 18:37
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар Орос улсад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айлчлалаар Ерөнхий сайд тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээрийн үр дүн Засгийн газар болон яамд хооронд нийт 15 баримт бичгийг байгуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь есөн жилийн дараа ОХУ-ад хийж байгаагаараа онцлог юм.
  • 2019-12-04 12:19
    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг өвлийн цэнгэг агаар, нар гийсэн тунгалаг өглөөтэй угтав. “Баянгол” төмөр замын “Хандгайт” өртөөнд зочид гийчдийн хөл хөдөлгөөн их. Одоогоос 15 жилийн өмнө энэ нутагт төмрийн хүдрийн хайгуулын ажлыг эхлүүлж, өдгөө уурхайн цогц бүтээн байгуулалт, эрчим хүч болоод төмөр замын дэд бүтцийн хамтаар байгуулсан компани бол “Болдтөмөр Ерөө гол” юм. Тэмдэглэлт энэ ойд төмөр замын үйл ажиллагаа хариуцсан “Монголиан Транс Ложистик” компанийг үүсгэн байгуулсаны 10 жил мөн тохиож байна. Давхар ойгоо угтан шинэ бүтээн байгуулалтаар компанийн намтар түүхээ зузаатгажээ. “Баянгол” уурхайн ажилчдын хотхоныг шинэчлэн тохижуулахын сацуу төмөр замын Хөдлөх бүрэлдэхүүний засварын орчин үеийн депо байгуулж ашиглалтад орууллаа.
  • 2019-12-04 11:55
    Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн   The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх  “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ,  Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй  “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд   “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”,  “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй”  зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр  амжилттай оролцож,  бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн  ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.