Шинэ мэдээ
ҮАБЗ: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (2021.09.02) хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна. Төсөлд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах тухай тусгажээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх заалт орсон байна. ҮАБЗ-өөс уг хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхийг дэмжжээ.
ОПЕК, ОПЕК+ бүлэг газрын тосны олборлолтыг нэмэх шийдвэрээ хэвээр үлдээлээ
Дэлхийн газрын тосны зах зээлийн жишиг болох Брэнт төрлийн тосны үнэ 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна. ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр цахим хурал зохион байгуулж ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Бүлгийн гишүүд 2021 оны аравдугаар сард энэ оны долдугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчилсөнгүй.
Хятад улс нөөцөөсөө 150 мянган тонн метал нийлүүллээ
Дэлхийн эрдэс түүхий эдийн хамгийн том эрэлтийг бүрдүүлэгч Хятад улс ханшийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө 150 мянган тонн метал өчигдөр (2021.09.01) дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Үүнд 70 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр, 30 мянган тонн зэс тус тус багтжээ. Дуудлага худалдаа нь зөвхөн металын үйлдвэрүүдийн дунд цахимаар явагддаг. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 9312 ам.доллартай хаагдсан нь өмнөх өдрийнхөөсөө 150 ам.доллараар буурсан үзүүлэлт боллоо. Мөн тус бирж дээр хөнгөн цагаан болон цайрын ханш тонн тутамдаа 20-50 ам.доллараар буурчээ.
“Эрдэнэс Монгол”: Хятадын тал Сэхэ боомтод нүүрс тээврийн жолоочгүй машин туршиж байна
Уулзалтын эхэнд “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг хэлээд цаашдаа орчин үеийн техник технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлт болон Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслийн ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах жолоочгүй тээвэрлэлтийг дэмжиж байгаа бөгөөд Сэхэ боомтын Засаг захиргааны удирдлага дор эхний ээлжинд 30 ширхэг жолоочгүй тээврийн хэрэгслэлийг туршиж байгаагаа онцолсон.
Австралийн засаг коксжих нүүрс олборлохыг “Posco” компанид хоригложээ
Шинэ Өмнөд Уэльс мужийн Хараат бус төлөвлөгөөний комисс нь коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх эрхийг “Hume Coal” компанид олгохоос татгалзжээ. Тус компани Өмнөд Солонгосын металургийн “Posco” корпорацийн салбар нэгж юм. “Hume Coal” компани Австралийн Сидней хотоос 175 км зайд орших ордоос нийт 50 сая тонн коксжих нүүрс 23 жилийн хугацаанд олборлон Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж байжээ. Ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь уг орд усны эх үүсвэрт ойр оршдог тул байгаль орчинд сөргөөр нөлөөнө гэж Хараат бус төлөвлөгөөний комисс үзсэн байна.
Т. Баттулга: 10 жилийн ойн үзэсгэлэнгийн уриа “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь”
Олон улсын уул уурхайн “Mongolia Mining” үзэсгэлэнг анх 2011 оноос тасралтгүй 2019 он хүртэл зохион байгуулсан. Энэ хугацаанд жилээс жилд өргөжиж ирсэн юм. Үзэсгэлэнгийн хамрах хүрээ, ач холбогдол ямагт тэлсэн. Оролцогчдын хувьд ч үзэсгэлэнгээс хүртэх өгөөж ч нэмэгдсэн билээ. Тийм ч учраас үзэсгэлэн гаргагч, оролцогчдын зүгээс манай 10 дахь удаагийн “Mongolia Mining” арга хэмжээний хүлээлт асар өндөр байна 2020 онд нээгдэх байсан үзэсгэлэн цар тахлын нөлөөгөөр 1.5 жил хойшилсон учраас зохион байгуулагч бидний адил үзэсгэлэн болох өдрийг хоног тоолох үйлчлүүлэгчдийн өндөр хүлээлт дахин 1.5 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр дэлхийд эрэмблэгддэг "Гранд Майнинг Экюпмент"
Манай Гранд Майнинг Экюпмент компани нь уул уурхайн хүнд машин механизм үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлэгч, дэлхийд 3-рт эрэмблэгдсэн топ компани болох SANY брендийн албан ёсны дистрибютороор сонгогдон амжилттай ажиллаж байгаа бөгөөд SANY нь 1989 онд байгууллагдсан, 90,000 гаруй ажилчидтай, дэлхийн 150 гаруй оронд техник нийлүүлдэг FT Global 500-д бүртгэглсэн Хятад улсын анхны нээлттэй хувьцаат компани юм.
0.9 хувийг бүхэл тоонд хүргэх монголчуудын хүсэл
Заяагдсан хоёр хөрштэйгээ Монгол улс худалдаа, эдийн засгийн тэнцвэргүй харилцаатай болоод удаж байна. 1992 онд Монгол улсын экспортын бүтцэд ОХУ 58.5 хувийг, БНХАУ 17.8 хувийг эзэлж байсан бол 2019 оны байдлаар ОХУ-ын эзлэх хувь 0.9, БНХАУ-ынх 88.9 хувь болон эрс өөрчлөгджээ. Энэ мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 29-ний өдөр болсон “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” уулзалтын үеэр өгчээ. 0.9 хувь гэдэг бол бараг харилцаагүй шахам гэсэн үг. Дипломат харилцаа тогтоосныхоо 100 жилийн ойг энэ жил тэмдэглэж байгаа Монгол, Орос хоёр 100 жилийнхээ 70 жилд худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай байсан.
Х.Нямбаатар: Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах саналыг “Рио Тинто” илэрхийлсэн
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ
Хоёр тал ярилцсны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө.
Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна
Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэв
Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ. Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг.
Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш
Нэг минут хүрэхгүй хугацаанд 20 гаруй мянган хүн 30 тэрбум төгрөгөөр IHC коиныг худалдан авсан нь Монголын санхүүгийн ертөнц дэх хамгийн богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлсэн үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. Сошиал орчинд залуусын дунд танигдсан дөрвөн залуу нийлж IHC (Inflation Hedging Coin) хэмээн нэрлэсэн коиныхоо анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт хийлээ. Энэхүү коины арилжаа нийгэмд хангалттай хүлээлт үүсгэсэн байсан. Коин богино хугацаанд амжилттай арилжигдана гэж хүмүүс таамаглаж байсан. Богино хугацаа гэдгийг ихдээ 10 минут гэж таамаглаж байсан ч минут хүрэхгүй хугацаанд явагдаж дууслаа. Коиныг хорид насны дөрвөн залуу хамтран гаргаж байгаа юм.
ЭТТ бондын хоёр дахь шатны захиалга 117%-иар давж биеллээ
Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга тус тус хийгджээ.
“Гэрэлт Очирваань” ХХК: "Mongolia Mining 2021" үзэсгэлэнд оролцож байна
“Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна. “Mongolia Mining 2021” үзэсгэлэнд оролцож буй “Гэрэлт Очирваань” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал И. Мөнх-Одоос арга хэмжээний талаар тодруулсан юм.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний экспортоор Орос тэргүүлж байна
Монголын нүүрсний экспортын хэмжээнээс 4 дахин илүү коксжих нүүрсийг Орос улс Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш Хятадад нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт тасралтгүй өсч буйг графикаас харж байна. Тэгвэл мөн хугацаанд тодорхой өдрүүдэд Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн том гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр бүрэн зогссон юм. Тодруулбал, КОВИД-19 халдварын улмаас дөрөвдүгээр сард 2 хоног, тавдугаар сард 5 хоног, 6-7 дугаар сар дамнан 28 хоног 0 зогссон бол наймдугаар сарын 23-наас боомтоор нүүрсний экспорт бүрэн зогсоод байна.
Хятад, Австралийн хамтарсан компани литийн шинэ үйлдвэр нээлээ
Хятадын “Tianqi Lithium”, Австралийн “Independence”-ийн хамтарсан компани Баруун Австрали дахь лити боловсруулах “Kwinana” үйлдвэрийг ашиглалтад оруулж буйгаа мэдэгджээ. Уг хамтрал үйлдвэрийг 2020 онд худалдаж авсан юм. Дэлхийн литийн томоохон ордын нэг “Greenbushes” уурхайгаас түүхий эдийг “Kwinana” үйлдвэрт нийлүүлж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох литийн гидроксидийн эхний багцыг туршилтаар үйлдвэрлэжээ. Тухайн бүтээгдэхүүн нь литийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг. 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд “Kwinana” үйлдвэрийн эхний шат жилийн 24 мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх аж.
Зэсийн үнийн бууралт өсөлтөөр солигдов
Лондоны металын бирж дээр (2021.08.24) зэсийн ханш 9316.5 ам.доллар/тоннд хүрч өсчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 8775.5 ам.доллар болж буурсан юм. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш байгаагүй доод түвшинд хүрсэн бол энэ долоо хоногт үнэ эргээд өсч эхэллээ.
“А Проперти” Элга ордоос татах төмөр замын өртгийг 97.1 тэрбум рублиэр үнэлжээ
Оросын РЖД тэргүүн ээлжээр “Элгауголь” компанийн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрсийг 5 жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд Элга ордоос Охотын тэнгис хүртэл төмөр зам татахад бэлэн гэдгээ тус нүүрсний компанийн удирдлага мэдэгджээ. Ийн мэдэгдэл бүхий албан захидлыг “Элгауголь” компанийн Ерөнхий захирал Александр Исаев ОХУ-ын Зам тээврийн сайдад илгээсэн аж. Элга ордын ойролцоох төмөр замын Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 км төмөр замыг барьж байгуулах нийт өртгийг 97.1 тэрбум рубль гэж компани тооцоолжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг УУХҮ-ийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан ажилласан байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд тус салбарын хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байгааг Ажлын хэсгийнхэн онцолж байна.