Шинэ мэдээ
Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг эхлүүллээ
Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоогоод байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар (2021.04.06) тус боомтоор 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Өчигдөр (2021.04.05) тус боомтоор 88 машин нэвтэрсэн тухай Шивээхүрэн дэх Гаалийн газар мэдээлэв. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ.
Аж үйлдвэрийн “Иннопром” үзэсгэлэн Екатеринбург хотноо болно
Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч “Иннопром” үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн ээлжит арга хэмжээг ОХУ-ын Екатеринбург хотноо (2021.07.6-9) нээх бэлтгэл ажил эхэлжээ. Тус үзэсгэлэнд олон улсын компани, бизнес эрхлэгчид өөрсдийн шинэ технологи, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой томоохон үзэсгэлэн юм. Энэхүү арга хэмжээнд оролцох сонирхолтой Монголын аж ахуй нэгжүүд танилцуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний мэдээллээ УУХҮЯ-нд хүргүүлэх аж. 2010 онд анх “Иннопром” үзэсгэлэнг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулсан бөгөөд 2012 оноос тус улсын Засгийн газрын шийдвэрээр Холбооны статус, 2013 онд олон улсын статустай болсон байна.
Ураны үнэ 30 ам.доллар хүрч нэмэгджээ
Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, энэ онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.долларын босго давлаа. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, дагаад олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлж буй аж. “BMO Capital Markets” болон “Morgan Stanley”-аас ураны өнөөгийн үнэ бол хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Монголбанк: 2021 онд инфляц 7.2% байх төлөвтэй
Төв банкнаас улирал бүр танилцуулдаг инфляцын үзүүлэлт шинэчлэгджээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг онцолсон байна. Эрэлтийн хүчин зүйлийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай аж. Цаашлаад нийлүүлэлт талаасаа үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшинд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байна.
“Baowu” группын гангийн үйлдвэрлэл 115 сая тоннд хүрэв
Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна. Төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.
Гуравдугаар сард Оросын нүүрсний экспорт өсчээ
Гуравдугаар сард Орос улс 38 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.7%-иар өссөн байна. Мөн сард гадаад зах зээлд 16.64 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хоёрдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 14.65 сая тонн байна. Тус улсын нүүрсний нийт экспортын 14%-ийг коксжих нүүрс бүрдүүлж буй. Нэгдүгээр сард Орос 176.8 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон байна.
Оросын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” төмөр замын төслийг 5 жилээр царцаалаа
ОХУ-ын Засгийн газраас “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн 410 км төмөр замын төслийг 5 жилээр царцаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, уг төмөр замын төслийн Концессын гэрээг 2026 он хүртэл хойшлуулж байна. Тус улсын Тувагийн нутаг дахь Элегестийн нүүрсний сав газраас Транссибирийн төмөр замтай холбох зорилттой энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудал бараг 20 жил яригдаж буй. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжлүүлэн Монголын нутагт шинээр барихаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д 2018 онд нэмсэн Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбох асуудал яригддаг. “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм.
Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Ерөнхийлөгч Жо Байден 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй төлөвлөгөө танилцууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь дэд бүтцийг шинэчлэн өргөтгөх, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэр, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэхэд 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй 8 жилийн хөтөлбөрийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар, 650 тэрбум ам.долларыг зам тээврийн дэд бүтцэд зарцуулна. Засгийн газрын тус хөтөлбөрт “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах” (Buy American) зарчмыг ашиглахаар онцгойлон тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг ашиглах шаардлага тавигдах аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчим хүч, цахилгаан автомашин, цэнэглэх станцад ашигладаг зэс, никель, лити болон бусад металлын эрэлт эрс нэмэгдэнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.
“Newcrest Mining”: Зэс-алтны Red Chris төслөө гүний уурхайгаар өргөтгөнө
Австралийн алтны томоохон олборлогч “Newcrest Mining” компани нь Канад улсын Бритиш Колумбын бүс нутагт хэрэгжүүлж байгаа зэс-алтны Red Chris ордын нэмэлт хайгуулын дүнг зарлажээ. Компанийн мэдэгдсэнээр, тус ордод шинээр 3.7 сая тонн зэс, 13 сая унц алт бүхий нийт 980 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлж баталсан байна. 2014 оны арваннэгдүгээр сараас Red Chris ордыг ил аргаар олборлож эхэлсэн аж. Өнгөрсөн оны дүнгээр, ордоос 40 мянган тонн зэс, 73.8 сая унц алт тус тус олборлосон байна.
Сэхэ боомт хаагдаж, Ганцмодны нэвтрэлт огцом буурав
Хятад улс Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байна. Учир нь гуравдугаар сарын 30-ны өдөр манай улсын нүүрс тээврийн жолоочоос сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг нөхцөл байдлаас хамаарч нүүрсний нийлүүлэлт буурч мэдэх болсон тул Хятадын зах зээлд Монголын нүүрсний үнэ өсөх хандлагатай байна.
Монгол-Хятадын нүүрсний гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэгээр ихэвчлэн хагас коксжих нүүрс экспортолдог. Энэ төрлийн нүүрс нь харьцангуй хямд үнэтэй байдаг. Монголын нүүрсний импортыг зогсоосны дараа Сэхэ хилийн боомтын үйл ажиллагааг хэдийгээр сэргээх нь тодорхойгүй байна.
Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг ажлын явцаа танилцууллаа
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний "МОНВАЛ" хороо байгуулагдлаа
Монгол Улсын урт ба дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь уул уурхай. Энэ утгаараа ашигт малтмалын орд, уул уурхайн ашиглалтыг олон улсын түвшинд хүргэх, түүхий эдийн борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх нь уул уурхайн салбарыг хөгжүүлэх тэргүүлэх зорилго, зорилт юм. Уг зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ашигт малтмалын нөөцийг үнэлж тайлагнан уул уурхайн хөрөнгийн үнэлгээг хийхээр ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтын үнэ ханшийг олон улсын зах зээлийн түвшинд ойртуулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний үйл ажиллагаа, үнэлгээ хийх аргачлалыг бий болгох хэрэгцээ шаардлага бий.
Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Б.Болд: Дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө Монголын тал, “Рио Тинто” ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Б.Болд: “Гэрийнхээ тооно”-ыг тойрч суугаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Нүүрс олборлолтын гол бүс Гурвантэс сум тэг зогсолт хийлээ
Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд “Саусгоби сэндс” ХХК-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийхээр боллоо. Тодруулбал Гурвантэс сумын онцгой комиссын (2021.03.31-ний өдрийн) хурлын шийдвэрээр 2021.03.31-ний өдрийн 14:00 цагаас ирэх сарын 03-ныг хүртэлх хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарлаа.
Австрали төмрийн хүдрийн экспортоо 1.1 тэрбум тоннд хүргэнэ
Даваа гаригт (2021.03.29) Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр, 2020-2021 оны санхүүгийн жилд тус улсын төмрийн хүдрийн экспорт дээд хэмжээнд хүрч 136 тэрбум австрали долларын (104 тэрбум ам.доллар) орлого бүрдэнэ гэж тооцжээ. Үүнд КОВИД-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж буйн улмаас дэлхийн гангийн үйлдвэрлэлийн идэвхжил нөлөөлнө гэж үзэж байна. Тус улсын 2020-2021 оны 900 сая тонн төмрийн хүдрийн экспортын хэмжээ 2025 он гэхэд 1.1 тэрбум тоннд хүрэх хүлээлттэй байна.
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт зогсчээ
“Turquoise Hill Resources” өчигдөр /2021.03.30/ Хятад, Монголын хил дээрх Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Оюутолгойн зэсийн баяжмалыг хилээр нэвтрүүлэхийг БНХАУ-ын талаас түр зогсоосон тухай мэдэгдэв. "Оюутолгой" компани Засгийн газартай хамтран тээвэрлэлтийг нэн даруй эргэн сэргээхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр “Оюутолгой” компани баяжмал худалдан авагч Хятадын компаниудад гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй (давагдашгүй хүчин зүйл/force majeure) болсноо зарлаж байна. “Оюутолгой” компанийн уурхайд Ковид-19-ын 2 тохиолдол батлагдсан. Халдвар гарснаас хойш уурхайн ажилтнуудад нийт 9726 удаагийн PCR шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна. Гэхдээ ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.