Шинэ мэдээ
“Ачит Ихт” ХХК улирлын ногдол ашгаа хуваариллаа
Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа давуу эрхийн хувьцааны долоо дахь улирлын ногдол ашгаа өчигдөр хуваарилжээ. Балансын бус хүдрийг ашиглаж, баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг давуу эрхийн хувьцаа эзэмшүүлэх замаар олгож, 2018 оны есдүгээр сараас эхлэн “Ачит зэс” ХК-иараа дамжуулан жилийн 30 хувийн ногдол ашиг хүртээж байгаа бөгөөд улирал бүрийн сүүлийн сарын 15-нд олгодог ногдол ашгаа энэ удаа ч ийнхүү хугацаанд нь олголоо.
Монгол Нүүрс 2020 ном хэвлэгдэн гарлаа
Салбартаа ажиллаж хөдөлмөрлөн, бодит туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийн дүгнэлтүүд болон дотоодод тулгамдаж буй асуудлууд, технологи, гадаад нөхцөл байдал, зах зээлийн шинжилгээний мэдээллийг хамруулсан цогц бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас эрхлэн гаргасан байна.
“Монгол нүүрс-2020” нэртэй энэхүү бүтээлд цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон бөгөөд ийм төрлийн бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас анх удаа эрхлэн гаргаснаараа онцлогтой.
Х.Наранхүү: Засгийн газар IPO хийж чадаагүй ч бэлтгэл ажлыг нь гүйцээх хэрэгтэй
Монгол Улсын ХХ зууны бүтээн байгуулалт хэмээгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын албан тушаалыг 2000-2007 онд хашсан, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүгийн үзэл бодол, байр суурь, уул уурхайн салбарт жинтэйд тооцогддог. Тэрээр өдгөө төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд Тавантолгой ордын төрийн мэдлийн хувьцааг олон улсын бирж дээр анх удаа гаргах ажлыг гардан удирдаж байгаа юм. Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани дээр үүсээд буй асуудлаар Х.Наранхүү захиралтай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Нүүрсний экспорт V сард 2.2 сая тоннд хүрэв
Оны эхний таван сард орлогын дүнгээр зэсийн баяжмалын экспорт 614.4 сая ам.долларт хүрч эрдсийн экспортыг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Гэсэн ч уг түүхий эдийн экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар доогуур хэвээр байна. Нүүрсний экспорт сэргэх хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр энэ онд нүүрсний экспорт нэлээд бууралттай байгаа ч өнгөрсөн тавдугаар сард дөрөвдүгээр сартай харьцуулахад 118%-иар ахиу буюу нийт 2.17 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойших нүүрсний экспортын хамгийн өндөр дүн боллоо.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн тоног төхөөрөмжийн угсралт эхэлжээ
Оросын Забайкалийн хязгаар нутагт орших зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил 2019 онд эхэлсэн билээ. Энэхүү төслийг Алишер Усмановын “USM Holdings” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг “Байгалийн уул уурхайн компани” хэрэгжүүлж байна. Ордод түшиглэн жилд 36-45 сая тонн хүдэр боловсруулж, 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, үйлдвэрийн суурийг тавиад байгаа юм. Тавдугаар сарын байдлаар, БАМ-ын төмөр замын “Новая Чара” өртөөн дээр байнгын үйл ажиллагаатай гаалийн бүс байгуулжээ. Ингэснээр гаалийн үйл ажиллагааг түргэтгэж, тэр хэрээр УБҮ-ийн бүтээн байгуулалт хурдан явагдах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Удоканы УБҮ-ийн тоног төхөөрөмжийг Финляндын “Outotec” компани нь дэлхийн 43 орноос татах аж.
Саудын Араб уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт татах хууль баталжээ
Саудын Арабын Засгийн газар уул уурхайн салбарын шинэ хуулийг баталсан байна. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулалт татан уул уурхайн салбараа хөгжүүлснээр эдийн засаг дахь газрын тосны экспортын хамаарлыг бууруулахаар зорьжээ. Хууль, эрх зүйн шинэ зохицуулалтаар ашигт малтмалын хайгуул, олборлолтыг дэмжихээс гадна хөрөнгө оруулагчдад санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх аж. Саудын Араб нь газрын тосноос гадна уран, бокситын ихээхэн нөөцтэй. Өнөөгийн байдлаар уул уурхайн “Ma’aden” компани алт, зэс болон фосфатын олборлолт явуулдаг байна.
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ
Байгальд ээлтэй дахин боловсруулах үйлдвэрийн технологийг Монголд нутагшуулж, хаягдал нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад экспортлох төслийн эхлэл өнөөдөр /2020.06.10/ тавигдаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК болон БНКАЗУ-ын “Эрдэс түүхий эд боловсруулах иж бүрэн цогцолбор төв”, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компани, “Коэус консалтинг” компани хооронд 4 талт санамж бичиг байгууллаа. “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ХБНГУ-ын “Металл хайлш боловсруулах ICMD интернэйшнл холдинг” компанийг төлөөлж Монгол дахь төлөөлөгч Н.Цэнд-Аюуш нар гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй, шинэ инновацийн төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
“Zijing Mining” компани Түвдийн зэсийн 2 уурхайд хяналтын багцыг эзэмшив
Хятадын зэс, алтны томоохон үйлдвэрлэгч “Zijing Mining” компани нь 3.88 тэрбум юань буюу 548 сая ам.доллараар Түвдийн автономит тойрог дахь зэсийн 2 уурхайн 51%-ийн хяналтын багцыг худалдан авчээ. Энэ нь “Qulong”, “Zhibula” уурхай юм. Хамгийн ирээдүйтэй төсөл нь 2037 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Qulong” уурхай бөгөөд жилд 30 сая тонн хүдэр олборлодог байна. “Zijing Mining” компани эдгээр уурхайг худалдан авсан нь Хятадад зэсийн хомсдол үүсч буйтай холбоотой аж. Коронавирусын улмаас тус улсад зэсийн хэд хэдэн уурхай хаагдсан юм.
Рио Тинто болон аборигенчууд хооронд зөрчилдөөн үүсчээ
Дэлхийн уул уурхайн “Рио Тинто” компани болон Австрали улсын уугуул иргэдийн (абориген) хооронд зөрчилдөөн үүсчээ. Тус компани нь Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхдөө Жуукан хавцлыг дэлбэлжээ. Энэ нь нутгийн уугуул иргэдийн эртнээс шүтэж ирсэн 46 мянган жилийн настай хоёр хавцал аж. Үүнээс үүдэж компани, нутгийн уугуул иргэдийн дунд зөрчилдөөн үүссэн байна. "Рио Тинто компани нь Жууканы хавцалд тэсэлгээний ажиллагаа явуулснаар нутгийн уугуул ард түмэнд хүндэтгэлгүй хандаж, харилцааг зөрчиж байна" гэж Австралийн Аборигений эвслийн удирдагч мэдэгджээ. Нутгийн эртний өв соёлыг устгахыг эсэргүүцэж олон мянган аборигенчууд Австралийн Перт хот дахь “Рио Тинто” компанийн төв байрны гадаа жагсаад байна.
2020 онд Шанси мужийн нүүрсний олборлолт 15 сая тонноор танагдана
Хятадын Шанси мужид 600 мянган тонноос бага нүүрс олборлодог уурхайнуудыг 2020 онд бүрэн хаахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд тус мужийн нүүрсний нийт олборлолт 15 сая тонноор танагдах магадлалтай гэж бүс нутгийн удирдлагууд үзэж байна. Өнөөгийн байдлаар Шанси мужид нүүрсний 954 уурхай үйл ажиллагаа явуулж буй аж. Өнгөрсөн онд нийт 971 сая тонн нүүрс олборложээ. 2016-2019 онд Шанси мужид нүүрсний 106 уурхайг хаасан тухай тус мужийн Эрчим хүчний удирдлагын газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Хайгуулын салбар зогсонги байдалд оржээ
Манай салбарт коронавирусээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл учирч байна. Гэхдээ өнөөдрийн улстөржилт СOVID-19-өөс ч илүү салбарыг унагааж, улам хямрааж байгаа. Архангай, Өмнөговь аймгуудад гэхэд хайгуулын олон тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цуцалсан. Уул уурхайг дан ганц буруутгаад байж болохгүй ээ. Хариуцлагатай байхыг л хаа хаанаа шаардаж ажиллах хэрэгтэй. Валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг нүүрс, газрын тосны экспортоо ахиулах ажлыг бодлогын түвшинд шийдэх хэрэгтэй. Шороон ордын хайгуул үргэлжилж, нөөц өсгөх зорилгоор өрөмдлөг хийж байна.
Путин Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг Думд танилцуулжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улс, ОХУ хооронд байгуулсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон батлахаар төрийн Думд танилцуулсан байна. Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг зургаадугаар сарын 8-ны өдөр гаргажээ. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжснээр ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг барилаа
Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82%, хоолойн ажил 67%, худаг усны ажил 84%-тай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км-ийг барьж дуусгалаа.
Сонгуулийн өмнөх “хасах” өсөлт
2020 оны “агуу” сонгууль нэлээд хүндхэн үед болох гэж буйгаараа онцлогтой. МАН-ын үед эрдсийн ханш өсч, АН-ын үед буурдаг гэх онигоо энэ удаад ч дахин биелэв үү гэтэл сонгууль болохын өмнөхөн буурч орхив. Доройтсон эдийн засгийг аварсан пайзтайгаар сонгуульд манлайлан оролцохоор завдаж байсан МАН-ынхны царай яг одоо барайж байж болох авч шинэ коронавирусийг дотооддоо алдаагүй гэсэн шалтгаанаар тус намын нэр хүнд олны дунд багагүй сэргэсэн нь тодорхой. Сул тал заримдаа давуу тал болдог жишээ энэ буюу. Үнэн гэвэл Монголын эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газрын тахлаас сэргийлэх ажиллагаа, боловсон хүчний ур чадвар гойд сайн хөгжсөн нь илэрхий байна.
Хятад жижиг, дунд бизнесээ дэмжихэд 56 тэрбум ам.доллар зарцуулна
Орон нутгийн банкуудаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг худалдаж авах тухайгаа Хятадын Төв банк (2020.06.01)мэдэгджээ. COVID-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс банкууд 1 их наяд юань буюу 140 тэрбум ам.долларын нэмэлт зээл олгохоор тус улсын Засгийн газраас шийдвэрлэсэн байна. 2020 оны гуравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл арилжааны болон хувийн банкуудаас жижиг, дунд бизнест олгох зээлийг Төв банк худалдан авахдаа 400 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ тухайн банкууд нэг жилийн дараа эргээд зээлүүдээ худалдан авах юм байна.
Төмрийн хүдрийн үнэ 102 ам.доллар болж өсчээ
Энэ долоо хоногийн даваа гаригт (2020.06.01) Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс тонн тутамдаа 108.92 ам.долларт хүрч өсчээ. Энэ нь тус бирж 2013 оноос эхлэн төмрийн хүдэр арилжаалах болсноос хойших дээд амжилт болж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас Хятадын гангийн нөөц буурч тус улсын гангийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр түүхий эдийн эрэлт өсч, үүнийгээ дагаад үнэ нь ч дээшлэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн 62%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 102.5 ам.доллараар борлуулагдаж байна.
Б.Лакшми: Аль ч талаас харсан хамгийн том хүндрэл хараахан ирээгүй байна
Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал улам хүндэрсээр байна. Оны өмнөхөн улсын төсвөө өөдрөгөөр төсөөлж баталсан. Өнөөдөр асуудал тооцоолсноос өөрөөр эргэж, хямралд тэвдэцгээж байна. Та нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
Улсын төсвийг анх хэлэлцэж байхдаа л хэт өөдрөг төсөөлсөн зүйлүүд нэлээд харагдаж байсан. Наад зах нь аймгуудад хуваарилсан төсөв харилцан адилгүй. Говийн аймгуудад нэлээд өндөр төсөв хуваарилсан. Татаас авдаг, орлогын түвшнээр доогуур эрэмбэлэгддэг аймгууд эсрэгээрээ бага төсөвтэй байх жишээтэй. Нөгөө талдаа, төсвийн орлогыг өөр өөрөөр төсөөлсөн. Тухайлбал нүүрсний экспортыг энэ жил 42 сая тонноор тооцоолсон. 2019 оны төсөвт ингэж суулгаад хэмжээндээ хүргэж чадаагүй шүү дээ. Татвараар орж ирэх орлогуудыг төсөвт мөн суулгасан.
FATF: Монгол өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн
Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны аравдугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын хэсгүүд ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлээр эрчимтэй ажиллаж, төлөвлөгөөнд тусгасан ажлуудтай холбоотой тайланг ФАТФ-ын Ази, Номхон Далай бүс хариуцсан хамтарсан бүлэгт цаг тухайд нь хүргүүлж ажиллалаа.
Л.Амар: Активын удирдлагын компанийг байгуулснаар банкууд шинээр зээлийн эргэлттэй болно
Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын парламент 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.