Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Саудын Арабын төрийн өмчит компани хамгийн том IPO хийнэ Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани нь 2018 оны нэгдүгээр сараас хувьцаат нийгэмлэг болж өөрчлөгдөж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар бэлтгэж байгаатай холбоотой.
Орон нутагтайгаа учраа ололцохгүйгээр уул уурхай хэзээ ч хөгжихгүй Түүнийг Монголын уул уурхайн орчин цагийн хөгжлийн амьд “энциклопеди” гэхэд хилсдэхгүй. Монгол улсын хөгжлийн нэн сонирхолтой, шилжилтийн цаг үед тэрээр эрдэс баялгийн салбарыг удирдаж явсан юм.
Хятадад өвлийн улирлын хязгаарлалтаар гангийн үйлдвэрлэл 33 сая тонноор буурна БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тодорхой хязгаар тавих болсон билээ. Өвлийн улиралд агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлж буй хүнд үйлдвэрүүдийг хязгаарлах журам арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлээд байна.
Засгийн газар ”Эрдэнэт”-ийг 100% төрд авах шийдвэр гаргав Засгийн газар өнөөдөр хуралдаж, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг төрийн мэдэлд авах тухай шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Грасберг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар сунгажээ Зэс, алтны үлэмж нөөцтэй Грасберг ордыг ашиглах “Freeport McMoRan” компанийн тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 30-ыг хүртэл сунгахаар Индонезийн Засгийн газраас шийдвэрлэжээ. Тусгай зөвшөөрлийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 10-нд дуусч байгаа юм.
Хятад улс эдийн засгийн чанараа сайжруулах 8 зорилт дэвшүүлжээ Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан сайн үзүүлэлттэйгээр 2017 оныг үдэж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь өнөөг хүртэл олон улсын санхүүгийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд ирж буй онд энэхүү үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлүүдээ яаж шийдвэрлэх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг.
Хятад нүүрсний олборлолтоо бууруулсаар байна Хятадын Шаньдун муж нүүрсний олборлолтоо энэ онд 10.23 сая тонноор танахаар төлөвлөжээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах төрийн бодлогыг биелүүлэхгүй байгаа талаар БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамнаас Шаньдун мужийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.
Д.Ренчинханд: Эрдэнэт үйлдвэрийн захирлыг яам бодлогоор бэлтгэж ирсэн Уул уурхайн инженерээс ажлын гараагаа эхлээд, салбарынхаа бодлого тодорхойлох түвшинд мэдлэг оюунаа зориулан, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ахмад уурхайчин, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Орлогч сайд асан Д.Ренчинхандтай MMJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Монголбанк: Алт худалдан авалт 9%, гадаад валютын нөөц 3 дахин өсөв Гадаад валютын улсын нөөц 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх 2016 оны мөн үеэс гурав дахин өслөө.
2017 он уул уурхайн салбарт Арвандолоон оны хуанлийн хуудсууд эх орны хөгжилд сайн муу үр дагавартай нэгэн мөчлөгийг үлдээгээд улиран одож байна. Монголын уул уурхай арвандолоон онд амсхийх завгүй байлаа. Монгол улсын экспортын гол нэрийн түүхий эдийн зах зээлүүд бүгд сэргэлттэй байж, ашиг өгөөжөө өгчээ. Эрдсийн салбар элдэв бэрхшээл дунд алгуурхан боловч урагшилсаар, эх орны эдийн засгийн гол ачааг үүрдэг хэвээрээ.
Катерпиллар нь технологийн компани болон өргөжиж байна Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани шинэ оноо шинэ зорилт, төлөвлөгөөтэйгээр угтаж байна. Тус компани 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэдийнэ эхлүүлжээ.
Уул уурхайн салбарынхан ойгоо тэмдэглэж, шилдгүүдээ тодрууллаа Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүхийн шинэ хуудас эхэлсэн юм.
“Рио Тинто” төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулна Австралийн “Рио Тинто” групп төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулах төслийг 2018 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн автоматжуулсан, робот удирдлага бүхий самосвал, ачааны галт тэрэг, техникийг уурхайн олборлолт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.
Tata Power Орост нүүрсний төсөл хэрэгжүүлнэ Энэтхэгийн эрчим хүчний Tata Power холдингийн охин компани ФИНР ОХУ-ын Камчаткийн хязгаар дахь антрацит нүүрсний Крутогоровскийн орд газрыг 25 жил ашиглах эрх авчээ. Төслийг хэрэгжүүлэхэд 560-600 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Энэ нь Орос-Энэтхэгийн харилцааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.
“Өрөмдлөг-2017” онол-практикийн бага хурал боллоо Үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын Өрөмдлөгийн холбоо ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний “Өрөмдлөг-2017” бага хурлыг энэ сарын 12-нд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.
Шивээ Энержи цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг танилцууллаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Гашуунсухайт боомтын нүүрсний машины цуваа 100 км-ээр багасав Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Тавантолгойн нүүрсний ачилтыг зогсоох тухай салбарын сайдын шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэр гарснаас хойш найм хоногийн дараа буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрсний хүнд даацын машины цуваа 118 км байсан нь 17 км болж буурчээ.
Монголын эрдэс баялгийн салбар 95 жил Монголын эрдэс баялгийн салбар 95 жилийн баялаг намтар туулжээ. Хэдий монголчуудын уул уурхайн хөдөлмөр эрхэлж байсан түүхийг 5000 жилээр тоолсон археологийн баримт бий ч орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн үе цагаа 1922 оноос эхлүүлдэг.