Шинэ мэдээ
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв
Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
CRU: Өрсөлдөхүйц байхын хамтаар нүүрснийхээ үнэ цэнийг нэмэгдүүл
Монголын нүүрсний салбарт энэ онд өнгөрсөн жилтэй харьцуулахад огцом өсөлт тохиож буй юм. Эрдсийн түүхий эдийн судалгааны байгууллага СRU-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Жон Жонсонтой коксжих нүүрсний ханшийн дунд болон урт хугацааны төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс болон бусад сэдвээр MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.
Эрдэнэт-Овоот төмөр замын ТЭЗҮ 2018 онд гарна
Монгол улсын нутаг дэвсгэр дэх Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төсөлд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон охин компани “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Зэсийн үнэ 7000 доллар давж өсөв
Аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 7082 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж өсчээ. Энэ нь өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.
Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд
Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
ОУВС -гийн ээлжит санхүүжилтүүд хойшилсоор
Олон улсын валютын сан (ОУВС) Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (Extended Fund Facility) хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ Захирлуудын зөвлөлдөө танилцуулснаар цаашдын хэрэгжилтээ тодорхойлоод явах ёстой.
Хятад төмрийн хүдрийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцална
2019 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гол хэрэглэгч улс Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд төмрийн хүдрийн олборлолт явуулдаг уурхайнуудын тусгай зөвшөөрлүүдийн 1/3-ийг цуцлахаар төлөвлөж байна.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт боллоо
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд боллоо.
“Expo Mongolia 2017” эхэллээ
“Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриатай олон улсын “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хурал 2012 оноос тогтмол зохион байгуулагдаж буй. Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “Экспо Монголиа-2017” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл Экспо” төвд 13 цагт эхэллээ.