Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Уламжлалт бус газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах нь зөв үү? Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) Ажлын хэсэг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зарчмын өөрчлөлт хийх аж ахуй нэгжүүдийн саналтай тулгарч эхлэв.
Уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явц дахь авлигын 14 эрсдэлийг тодорхойлжээ “Трансперенси Интернэшнл Монгол” байгууллагаас уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явцад учирч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох тайлан гаргаж байга ам. Дээрх тайлангийн хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форум дээр зургаадугаар сарын 21-нд болж өнгөрлөө.
Уул уурхайгаа тогтвортой хөгжил болгож хувиргасан Австрали улс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага төслөөс эдийн засаг, уул уурхайн чиглэлээр нийтэлж, нэвтрүүлдэг сэтгүүлчдийг чадавхжуулах зорилгоор сэтгүүл зүй, уул уурхайн сэдэвт дөрвөн удаагийн онолын сургалтыг жилийн хугацаанд явуулсны сүүлийн шатны практик сургалт Австралид үргэлжлэв.
Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим сангийн нээлт боллоо Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал, гэрээний мэдээллийн цахим сангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.
Панамын баримт бичиг дэх “Multiserv Overseas” компани Монгол улстай холбогдох нь Дэлхийн олон улсын Төр, Засгийн тэргүүн, улстөрчид зэрэг нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн оффшор бүсэд эзэмшилтэй данс, компанитай холбоотой мэдээллийн архив Панамын хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдсан нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхий нийтэд цацагдсан билээ.
Монголын нүүрсний экспортын дахин сэргэлт Тавдугаар сарын байдлаар Монгол улс 15 сая тонн нүүрс экспортод гаргаснаар нүүрсний борлуулалтаас 1 тэрбум 11 сая доллар олоод байна. Энэ нь хар алтны салбарынхны хувьд 2011 оны аз, од гийсэн үеийн түүхэн амжилт руу дөхсөн үзүүлэлт болов. Хямралд туйлдсан эдийн засагт ч чухал үзүүлэлт юм.
ОУВС: Сангийн яамнаас бэлтгэдэг төсвийг өөрчлөхгүй байх зарчим барьж ажиллана NRGI буюу Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (ББЗХ) хийсэн “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээнд Олон Улсын Валютын сангийн (ОУВС) Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хүрэлцэн ирсэн. Тэрээр төсвийн тогтвортой байдлын асуудалтай холбогдуулан Монгол улсад хэрэгжих ОУВС-гийн хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгсөн юм.
Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн зөвлөл байгуулах нь зөв Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд төсвийн тогтвортой байдал ирээдүйд ямар дүр зурагтай байж, алдаа дутагдлаас хэрхэх сэргийлэх талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын эхлэл болж “Гэрэгэ партнерс” байгууллагатай хамтран хийсэн эхний томоохон судалгаа болох “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээ Туушин зочид буудалд боллоо.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын шавыг тавилаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтын шавыг өнөөдөр тавилаа.
Нүүрсний экспорт рекорд тогтоов Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эхний 5 сарын байдлаар гадаад худалдаа 4 тэрбум 16 сая доллар болов.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг 2017-2019 онд шинэчилж дуусна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.
Уул уурхайн салбарын “Нээлттэй өдөрлөг” боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Коксжих нүүрсний үнэ 146 ам.доллар болж буурав Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар 1.1%-иар доошилж нэг тонн нь 146 ам.доллар (Steel Index-ийн үнэ) болсон тухай mining.com мэдээллээ.
Хөх цавын цемент шохойн үйлдвэр ашиглалтад оров Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
Анхаар, Red flag Байгалийн баялагтай 49 улсын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олголт, гэрээ хэлэлцээр байгуулах үйл явцтай холбоотой 100 гаруй бодит тохиолдол, туршлагыг судалсны үндсэн дээр уул уурхай дахь авлигын гол эрсдэлүүдийг “улаан туг”-аар тэмдэглэн тодорхойлсон байна.
Хятадын импортын өсөлт зэсийн үнийг өсгөв Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт сүүлийн нэг сар гаруй хугацаан дахь дээд хэмжээнд буюу 5764 ам.доллар/тонн-д (гурван сарын гэрээт үнэ) хүрлээ.
Энэтхэгийн Adani Австралид нүүрсний үлэмж төсөл эхлүүлэхээр болов Энэтхэгийн нүүрсний магнат Adani групп Австралийн Квийнслэнд мужид удтал хүлээгдээд байсан Carmichael эрчим хүчний нүүрсний 16.5 тэрбум ам.долларын төслийг эхлүүлэхээр боллоо.
Шинхуа группийг эрчим хүчний магнат Guodian-тай нэгтгэнэ Хятадын нүүрсний магнат “Шинхуа” групп болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний компани “China Guodian” корпорацитай нэгдэж 1.8 их наяд юань буюу 265 тэрбум ам.долларын үлэмж хэмжээний үнэлгээтэй компани байгуулах нь тодорхой боллоо.
“КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн тэмцээн боллоо “Трансвест Монголиа” компаниас харилцагч байгууллагуудынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “КОМАЦУ ЦОМ 2017” хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 6 дугаар сарын 3-ны Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд амжилттай зохион байгууллаа.