Шинэ мэдээ
Дэбби хар салхи нүүрс тээвэрлэлтийг гацаав
Австралийн нүүрсний гол бүс нутаг болох Квийнслэнд мужаас нүүрс тээвэрлэдэг төмөр замын гол оператор компани болох “Aurizon” нь хар салхинаас үүдэлтэй төмөр замын эвдрэлийг засахад 5 хүртэлх долоо хоног шаардагдах тухай өнөөдөр мэдээлжээ.
Хятадын аж үйлдвэрлэл эрчимжиж эхэллээ
Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Manufacturing Purchasing Managers’ Index” (PMI) гуравдугаар сард 51.8%-ийн үзүүлэлттэй гарсан нь бараг сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Vale компанийн Ерөнхий захирал шинээр томилогдов
Бразилийн уул уурхайн Vale компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс /ТУЗ/ компанийн Ерөнхий захирлаар Фабио Шварцманыг томилжээ. Тэрээр тус компанийг 2011 оноос удирдсан Мурильо Феррейругийн оронд энэхүү албыг хүлээн авч байгаа юм.
Алтны нөөц 39.1 тонноор нэмэгдэв
2016 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр 105 үр дүнгийн тайлан ирүүлснээс 94 ордын нөөцийг бүртгэх шийдвэр гарсан байна. Үүнээс алтны 6 үндсэн ордын 33.2 тонн алт, 33 шороон ордын 5.9 тонн алт буюу нийт 39.1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэжээ.
“Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч”-ээр “Хүннү Эйр” ХХК шалгарав
Дэлхийн хэмжээний, томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй “Оюутолгой” ХХК жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулдаг уламжлалтай. Тус компани энэхүү нэр хүндтэй, зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь-2016” шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Galaxy” кинотеатрт зохион байгууллаа.
”Эрдэнийн говь 2016”
Оюутолгойн шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах ”Эрдэнийн говь 2016”
ёслол, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, фото Г.Идэрхангай