Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Цагаансуварга зэсийн баяжмал нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ,“Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.
Хятадын зэсийн импорт 30%-иар өсөв Хятадын цэвэр зэсийн импорт өнгөрсөн 9 дүгээр сард 460 мянган тоннд хүрч өмнөх сарынхаас 30%-иар өсчээ. Түүнчлэн энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18%-иар өссөн үзүүлэлт юм.
Glencore зэсийн 2 уурхайгаа худалдана Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон компани Glencore нь зэсийн 2 уурхайгаа худалдахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
Герман улсын Ерөнхийлөгч Монголд айлчилна Улаанбаатар хотноо Герман-Монголын бизнесийн хамтын ажиллагааны 7 хоног болж байна. Энэ хүрээнд өнөөдөр “Made in Germany” үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд нээгдлээ.
МАК хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
“Made in Germany 2015” үзэсгэлэн нээгдлээ Герман-Монголын бизнесийн эрхлэгчдийн ”Made in Germany“ үзэсгэлэн, уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд нээгдэж байна.
Төмрийн хүдрийн экспорт 50%-иар буурав Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 3 улирлын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Монгол улсын гадаад худалдаа эхний 3 улиралд 6 тэрбум 397.7 сая доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 20%-иар буурч, гадаад худалдааны тэнцэл 684 сая долларын ашигтай гарсан байна.
“Saudi Aramco” компани CNPC-тэй худалдааны хэлэлцээр хийж байна Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн компанийн /CNPC/ хувь эзэмшлээс худалдан авах хэлэлцээр явуулж байна.
Стандарт-дэлхий дахины нийтлэг хэл “Таны банкны картанд тохирох төхөөрөмж байхгүй, дэлгүүрт ороод гэрлийн бүрхүүлд чинь таарах чийдэнгийн шил олдохгүй байна гээд дэлхийг төсөөлөөд үз дээ. Цахилгаан холбооны, улс орны, мөнгөн дэвсгэртийн, интернет хандалтын кодгүйгээр дэлхийг төсөөлөх аргагүй. Хэрвээ стандарт байгаагүй бол хүмүүс, техник хэрэгсэл, эд анги, түүнчлэн бүтээгдэхүүний хоорондын харилцан уялдаа маш түвэгтэй байх байсан.
Ерковецкийн ДЦС-ын төсөл татварыг тэглэвэл хэрэгжих боломжтой Оросын Амар мужид барьж байгуулах Орос, Хятадын хамтарсан Ерковецийн ДЦС-ын төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон байна.
Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, форум болно Улаанбаатар хотноо хоёр улсын бизнес эрхлэгчдийн 25 дахь удаагийн “Ворота в Азию” үзэсгэлэн, форум энэ сарын 21-23-ны өдрүүдэд МҮХАҮТ-д болох юм.
Tata Steel компани 6 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулна Энэтхэгийн төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tata Steel” компани тус улсын Одиша мужид 6 сая тоннын хүчин чадалтай хоёр үйлдвэрээс бүрдэх цогцолбор байгуулж байна.
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээ Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загвар төслийг Та бүхэнд танилцуулж байна. Энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санжүүжилтээр “Хоган Ловеллс” (Hogan Lovells) хэмээх олон улсын хуулийн фирм боловсруулан Уул уурхайн яамд танилцуулаад байгаа юм. Та бүхэн Загвар гэрээний талаарх санал сэтгэгдлээ info@mongolianminingjournal.com хаягаар илгээнэ үү.
Герман-Mонголын бизнесийн өдрүүд болно 2015 оны 10 дугаар сарын 13-14-нд “Герман-Монголын Бизнесийн Өдрүүд 2015” цуврал, олон улсын арга хэмжээний хүрээнд ”Made in Germany” сэдэвт чуулга уулзалт, үзэсгэлэн болно. Тав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнг Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.
Коксжих нүүрсний үнэ буурч байна Хятадын зах зээлд, тэр дундаа Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Өвөрмонголын зах зээлд өнгөрсөн 9 дүгээр сард коксжих нүүрсний үнэ үргэлжлэн буурсан болохыг China Coal Resource байгууллага мэдээллээ.
Монголын Өрөмдөгчдийн ажил мэргэжлийн уралдаан боллоо 1987 оноос хойш даруй 20 жил завсарлаад 2007 оноос Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо, одоогийн УУЯ (тухайн үеийн нэрээр ЭБЭХЯ), АМГ, МХЕГ-ын санаачлагаар дахин сэргээсэн 4 байгууллагын, хожмоо 2012 оноос МУУҮА-ыг оролцуулаад 5 байгууллагын нэрэмжит шилжин явах цомын энэ уралдаан 8 дахь удаагаа цохилтот өрмийн төрлөөр Туул голын хөвөөнд Тосон Заамар нутагт бага Наймганы аманд болов.
Н.Чинбаатар: Хуульд нийцээгүй Тусгай хэрэгцээний газруудыг бүртгэлээсээ хассан Улсын тусгай хамгаалалт, Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх нь УИХ, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг.
Д.Үүрийнтуяа: Сонгон шалгаруулалт зарласан 10 талбайд нийт 24 аж ахуйн нэгжийн 28 санал бүртгэсэн Есдүгээр сарын 25-ны байдлаар цахим хэлбэрээр 2,595 өргөдлийн дугаар олгосон байна. Үүнээс 1,357 өргөдлийг хүлээн авч шүүлт хийлээ.
Ханбогд суманд мэргэжил олгох хөтөлбөр эхэллээ “Оюутолгой” ХХК-иас санхүүжүүлж, хэрэгжүүлэх “Мэргэжил олгох хөтөлбөр” өчигдөр Ханбогд суманд нээлтээ хийлээ.