Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Эрдэс баялаг-стандартчилсан загвар” хурал 27-28-нд, Кемписки зочид буудал Түүхийн эдийн арвин баялагтай Монгол улсын имижийг дэлхийн тавцанд өсгөх, стандардтчилсан загварын ач холбогдол, түүний хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Эрдэс баялаг – Стандартчилсан загвар” сэдэвт олон улсын бага хурлыг Кемпински зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
”Discover Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 30-31-нд, Хүүхдийн ордон 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм.
“Coaltrance Mongolia”, 23-24-нд Улаанбаатар зочид буудал Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм.
Future Mongolia” 16-19-нд Буянт-Ухаа цогцолбор Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы машин үйлдвэрлэлийн холбоо /VDMA/ “Future Mongolia 2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө гэсэн зорилго бүхий энэхүү арга хэмжээ 2012 оны тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт болох юм.
”Монголын Сэргээгдэх Эрчим Хүч” олон улсын бага хурал 17, 18-нд, Улаанбаатар зочид буудал “Монголын Сэргээгдэх Эрчим Хүч – 2012” бага хуралаар Монголын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд оролцогч талуудын хооронд салбарын хөгжилд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, тус салбарын талаархи туршлага, мэдээллүүдийг харилцан солилцох боломжийг олгох юм.
“Mining Mongolia 90” чуулган 5-нд, МҮЭСТО Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ.
”Mongolia Mining” үзэсглэн 20-21-нд, Мишээл экспо төв Уул уурхайн олон улсын “Mongolia Mining-2012” үзэсгэлэнг Мишээл экспо төвд нээгдлээ. “Дэвшилтэт технологийг дэргэдээс” хэмээх уриатай тус үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм.
Роснефть TNK-BP дэх хувиа зарлаа Оросын төрийн өмчийн газрын тосны магнат ”Роснефть” ”TNK-BP” дэх эзэмшлийнхээ 10 хувийг худалдаад байна. Тус компани ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө өөрийн өрсөлдөгчдийн нэг болох ”TNK-BP” компанийг 55 тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ.
Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давжээ Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлуудаа товч танилцуулсан юм.
“Мечел” компани Ванино боомтын 28 хувиа худалдлаа Оросын уул уурхай, металлургийн “Мечел” компани нь Ванино боомтын эзэмшлийн 28 хувиа 5,04 тэрбум рублиэр худалдлаа. Тус компани нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар худалдан авч байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард 71,4 хувийг Киприйн “Sedmino Investments”, “Opern Trade” болон “Travine Trading” гэсэн офшор гурван компанид худалдсан билээ.
“Би уурхайчин” уралдаанд гэрэл зургууд ирсээр байна vМонголын уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг уул уурхайн салбараар овоглож яваа яваа нийт геологич, уурхайчдын дунд зарласан билээ.
Орос, Хятадын төмөр зам нягт хамтран ажиллана Оросын төмөр зам (РЖД) болон Хятадын төмөр замын удирдлага саяхан тусгай уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх тухайд ярилцжээ.
Хятадын компаниуд Бразилийн газрын тосны ордод олборлолт явуулна БНХАУ-ын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ болон Газрын тосны корпораци /CNOOC/ Бразилийн далайн гүний газрын тосны ордыг олборлоход хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/ хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж, иргэдийн солилцоо өдөр ирэх тутам идэвхжин, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт уялдаатай хамтран ажиллаж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.