Шинэ мэдээ
Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний шинэ туршлагыг нэвтрүүлж байна
Эрэл хайгуулын ажлын үр дүнд тогтоосон хэтийн төлөв бүхий ашигт малтмал (АМ)-ын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэ цэнийг тооцоолж, мэдээлэх зайлшгүй шаардлага практикт үүсдэг. Энэхүү шаардлагаар санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх шийдвэр гаргагчид, хөрөнгө оруулагчдад зориулан тухайн ашигт малтмалын ордыг ашиглах, төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тухайн төслийн үе шатаас хамааруулан тооцоолж, мэдээлэх, тайлагнах, дүгнэлт гаргах зорилгоор 1996 оноос уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад, АНУ, Өмнөд Африк зэрэг улс орнууд Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний стандарт, кодекс, журмыг боловсруулан нийтээрээ даган мөрдөж хэрэглэх болжээ.
Индонез улс 2023 онд 500 сая гаруй тонн нүүрс экспортолж, дээд амжилт тогтооно
“Индонези улс энэ онд 695 сая тонн нүүрс олборлож, 518 сая тонн нүүрс экспортлоно” гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф даваа гарагт мэдэгдэв.
2022 онд Индонез улс 687 сая тонн нүүрс олборлож, 494 сая тонныг экспортолжээ.
Өнгөрсөн жил экспортын хориг болон аадар бороо орсны улмаас уурхайчдын үйл ажиллагаа нь тасалдсан ч нүүрсний олборлолтын хэмжээ зорилтот 663 сая тонноос давж чаджээ.
2022 онд гадаад худалдаа 3.8 сая ам.долларын ашигтай гарчээ
УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс 2022 оны Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, гол нэрийн экспорт импортын тоо хэмжээ, үнэ болон татварын орлого бүрдэлтийн талаар танилцуулга хийлээ.
Европ Оросын дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг хориглов
ФРАНКФУРТ, Герман (AП агентлаг) - Европ ням гарагт Оросын дизель түлш болон бусад боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьж, Москвагаас эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Украинд түрэмгийлсэнд шийтгэл болгож Оросын чулуужсан түлшний орлогыг цаашид бууруулахыг эрмэлзэж байна.
С.Санждорж: Оюу Толгой төсөл Монголд уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бүтээсэн
Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани. Манай сэтгүүл дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюу толгой ХХК-ийн хүндэт дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Самандын Санждоржийг ярилцлагынхаа зочноор урилаа. “Оюу толгойн нэвтэрхий толь” болсон тэрээр гайхамшигтай олон түүхийн гэрч болсон хүн.
С.Санждорж геофизикч мэргэжилтэй. Монгол Улсын усны аж ахуйн салбарт 24 жил, “Оюу толгой” компанид 25 жил ажилласан нэгэн. Өргөн уудам их говийн үүцийг задлан Оюу толгойн ордыг нээлцсэн энэ эрхэм тэртээх хорь гаруй жилийн түүхийг он сар өдөртэй нь, эгээ л өнөөдөр болсон үйл явдал мэт зураглан ярих нь гайхалтай байсныг энд дурдъя.
Сэргэлтийн бодлогоо ахиулсан Ерөнхий сайдын алхмууд
Нүүрсний хулгайчид”-аа илрүүлэх олон нийт, эрх баригчдын он дамжсан кампанит ажиллагаа, жагсаал цуглаан замхран эрх баригч намын Засгийн газар шинэ сайд нараа томилсон, сөрөг хүчин нь шинэ даргаа тодруулсан, УИХ иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд халдсан хуулиа яаралтай горимоор батлаад намрын чуулганаа хаасан өдрүүд үргэлжилж байна.
Уул уурхайн 100 жилийн ойн баярын хурал болно
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд 11 цагт эхлэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд төр засгийн удирдлагууд болон УУХҮЯ, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм. Баярын хурлыг нээж салбарын сайд үг хэлэх бөгөөд шагнал гардуулах ёслолоор үргэлжлэх аж.
Манай улс эхний ээлжинд нүүрснийхээ 25-30 хувийг хилийн үнээр худалдана
2022 онд Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их буюу 32 сая тонн нүүрс экспортолж, 12 тэрбум ам.долларын орлого олжээ. “Манай улс ковидын үеийн дэглэмийг нарийн сахиж ирсний үр дүнд Хятадын талтай хийх хилийн горимыг хүндрүүлээгүй. Үүний үр дүнд экспортын орлого бидний тооцоолсноос маш сайн нэмэгдсэн” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан онцлов.
Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216.205 төгрөг байсан бол дундаж үнэ 210.307 төгрөг байв.
Цөмийн эрчим хүчний шинэ үе эхэлж байна
Дэлхийн эрчим хүчний хямрал цөмийн эрчим хүчний салбарт урьд өмнө байгаагүй хүнд ачаалал үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн гамшиг улам бүр ойртож, Орос-Украины дайны улмаас эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага улам нэмэгдэх болсноор утаагүй эрчим хүч үйлдвэрлэх зорилт дахин сэргэж байна. Энэ нь олон улс орны төр, хувийн хэвшлийнхэн эрчим хүчний найдвартай, утаа ялгаруулдаггүй технологи бүхий цөмийн энергийн талаарх хандлагаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна гэсэн үг.
Геологичдын гарын авлага дөрөвдүгээр сард гарна
“Ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангилал, зааврыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж” төслийн үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлэг” өнөөдөр ШУТИС-ийн Номын сангийн хурлын танхимд болж байна. Уг хэлэлцүүлэг нээлттэй болж байгаагаараа онцлог. Сонирхсон геологичид уг хэлэлцүүлэгт орж өөрийн саналаа тусгах боломжтой. Мөн цахимаар https://mmhi.gov.mn/2023/01/05/ холбоосоор орж, Монгол Улсын ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төсөлтэй танилцан, саналаа өгөх боломжтой аж. Өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлэг болон арга зүйн зөвлөмж, түүний ач холбогдлын талаар ШУТИС-ийн харьяа Эрдэс баялгийн судалгаа, гео мэдээлэл, сургалтын төвийн захирал, доктор профессор Г.Ухнаатай ярилцсанаа хүргэе.
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дугарын Рэнчинханд,
“Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлтгэе”
2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр "Шангри Ла" зочид буудалд ийм нэгэн уулзалтыг Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) бүх гишүүддээ зориулан уур амьсгалын технологийн компани болох URECA-тай хамтран хийлээ.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг түгшээх болсон энэ цаг үед илүү тогтвортой, хариуцлагатай бизнесийн загварт шилжихийг хүсэж буй компаниудад мэдээлэл өгөх, туршлага хуваалцах, шинэлэг санаа болон инновац технологийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, тогтвортой байдлын тайлан гэгдэх ESG тайлагналын ач холбогдол, хөрөнгө босгох шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор уг уулзалтыг зохион байгуулжээ. Энэ уулзалтад 150 гаруй хүн оролцлоо.
ESG нь байгаль орчин, нийгэм, компанийн засаглал гэсэн гурван чиглэлээр компанийн үйл ажиллагааг хамарсан өгөгдлийг ил болгосон тайлан юм. Уг тайлан нь хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудад тухайн бизнесийн эдгээр гурван чиглэлд үзүүлэх нөлөөллийн талаарх тойм мэдээллийг өгдөг.
Саудын Араб цэвэр эрчим хүчний салбарт 270 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ
Саудын Араб 2030 он гэхэд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний төслүүдэд 270 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мэдэгдэв. Мөн тус улс цахилгаан эрчим хүчний сүлжээгээ өргөжүүлж, шинэчлэхэд хөрөнгө оруулна гэж тэрбээр нэмж хэлэв.
Бид устөрөгчийн тэргүүлэгч экспортлогч болж, хүнд үйлдвэрүүдийг цэвэр устөрөгчөөр хангаж, ногоон хөнгөн цагаан, ган, бордоо болон бусад ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. “Саудын Арабын вант улсын эцсийн зорилго бол цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох юм” гэж Эрчим хүчний сайд хэлэв. Үүний тулд Эр-Риядын Засгийн газар тус улсын цахилгаан дамжуулах сүлжээг өргөжүүлэхийг зорьж байгаа.
П.Ганхүү: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар энэ онд 5 сая тонн нүүрс экспортлох тооцоо гарсан
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс Монголын төмөр замын сүлжээний тэлэлтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
Манай улсын үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замыг танай компани гүйцэтгэсэн. 2023 онд танай компани ямар бүтээн байгуулалтад оролцох вэ?
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж байгаа. Энэ хүрээнд Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна. Засгийн газраас баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын концессын эрхийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон.