Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн  газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэлээ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуцсан газрын нарийн бичгийн дарга  Ричард Ёнеока тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцлоо. Талууд энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд байгуулах Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан агаарын тээврийн либералчлал,  хямд тийз-хүртээмжтэй нислэгтэй болох нэг боломж бүрдэж байна.
Цаг агаарын огцом хүйтрэл Азид байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлж байна Цаг агаарын огцом хүйтрэл Ази тивийг хамарч  улмаар бүс нутгийн орнуудад эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Bloomberg-ийн мэдээлснээр Хятадын хойд хэсэгт температур -53 хэмд хүрч, Сөүл хотод энэ долоо хоногт -16 хэм хүртэл буурчээ. Хүйтний эрч сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн хүйтэн температур бүртгэгдсэн Хятадын хойд хэсгийн Мохэ хотод халаалтын үйлчилгээний эрэлт хэрэгцээ өссөн нь нүүрсний хэрэглээ 33%-иар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Bloomberg тэмдэглэв.  Гэхдээ цаг агаарын нөлөө ерөнхийдөө тийм ч өндөр байгаагүй гэж хэлж болно. Жишээ нь Хятадад уламжлалт Цагаан сараа тэмдэглэж байгаа бөгөөд энэ үед бүх бизнес, албан газрууд амардаг хуультай.
“Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт”сэдэвт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн болон Цюрихын ETH сургууль хамтран зохион байгуулдаг “Байгалийн баялгийн засаглал ба Эрчим хүчний шилжилт” сэдэвт ахисан түвшний сургалт зарлагдлаа.  Уг сургалт өрсөлдөөнт байдлаар тэтгэлэг олгох боломжтой. “Байгалийн баялгийн засаглал ба эрчим хүчний шилжилт: бодлого, практик” сэдэвт уг сургалт  2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд эхэлж,  зургаадугаар  сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм.  Сургалт цахимаар, англи хэлээр явагдана. Сургалтад оролцох өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр дуусах юм.  Олон талт энэхүү сургалтад Засгийн газар, иргэний нийгэм, парламент, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн агентлагууд, хувийн хэвшлийнхэн, түүнчлэн эрдэмтэн судлаач, шинжээчид хамрагдах боломжтой. Сонирхсон хүмүүс ETH NADAL вэбсайт дээр онлайнаар бүртгүүлэх юм.
“Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого”-ыг хэлэлцлээ Монгол дахь Америкийн худалдааны танхим  буюу АмЧам Монголын 2023 оны нэгдүгээр сарын хурал  өнөөдөр  “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” сэдвийн хүрээнд “Шангри-Ла” зочид буудалд боллоо.  Хурлын панелистээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АмЧам Монгол ТУЗ-ийн тэргүүн Гари Биондо нар оролцсон юм.  Уг хэлэлцүүлэгт УИХ болон олон улсын дипломат албаны төлөөлөл  мөн  хувийн хэвшлийн төлөөлөл ч  оролцлоо. Монгол улсын гуравдагч хөршийн бодлого, өнөөгийн байдал, бодлогын  талаарх гадаадын хөрөнгө оруулагч нарын хүлээлт, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гарц шийдлийн талаар панелистуудын байр суурийг хүргэн санал бодлоо солилцох нь  уг хэлэлцүүлгийн гол  зорилго юм.  
Оросын нефтийн экспорт өнгөрсөн долоо хоногт өдөрт 820 мянган баррелиар буурчээ Оросын түүхий нефтийн экспорт энэ сарын дундуур өмнөх өдрүүдтэй харьцуулахад 22% буюу өдөрт 820 мянган баррелиар буурсан тухай Bloomberg мэдээлэв. Оросын далайн тээврийн түүхий нефтийн нийт экспортын хэмжээ өдөрт 2.98 сая баррель болсон нь өмнөх долоо хоногтой харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан юм.   Экспорт өнгөрсөн долоо хоногт буурсан ч Оросын түүхий нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ өдөрт 3 сая баррель орчим байсан. Энэ нь 2022 оны хоёрдугаар хагасын түүхий нефтийн дундаж экспортын хэмжээтэй ойролцоо байна гэж Bloomberg тэмдэглэв. Гэсэн хэдий ч Оросын Urals нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсантай холбоотой нефтийн экспортын татварт өөрчлөлт орж, нефтийн экспортын хэмжээ багассан. 
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станц  нэмж барихаар төлөвлөж байна Хятад улс 2022 онд 40 гигаватт (ГВт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барьсан бол энэ онд хүчин чадлаа 70 ГВт-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Хятадын Эрчим хүчний зөвлөлөөс гаргасан тайланд дурдсан байна.   Bloomberg-ийн иш татсан тайланд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтөд нүүрснээс гаргасан эрчим хүч дийлэнх хувийг эзэлдэггүй аж.  Энэ жил нар, салхины хүчин чадал асар их нэмэгдэх төлөвтэй байна. Нарны эрчим хүч 100 ГВт, салхины эрчим хүч 65 ГВт-аар нэмэгдэнэ гэж Хятадын Эрчим хүчний зөвлөлөөс мэдэгдэв. Хятадын сэргээгдэх эрчим хүчний системийн хүчин чадал энэ жил анх удаа 50%-иас дээш өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний салбарын лобби бүлгийн мэдээлснээр 2023 оны эцэс гэхэд нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчний эх үүсвэр Хятад улсын нийт эрчим хүчний системийн 52% гаруй эзэлнэ. Энэ нь өнгөрсөн оны эцэст 49.6%-тай  харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ Монгол-Австралийн хамтарсан АМЕР төслөөс санхүүжүүлэн  Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хэрэгжүүлж  буй “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн  бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг анх боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх Санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг найман аж ахуйн нэгж  нэгдсэн юм. Өнгөрсөн жил 22, энэ онд зургаан байгууллага нэмэгдсэн байна. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.
Эдийн засгийг солонгоруулах шийдэл гаргаж,  хуулийн төслийг боловсруулсан байна   УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.01.19/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.  Чөлөөт бүсийн тухай хууль, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д заасны дагуу чөлөөт бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар 90 хувь нь уул уурхайгаас хараат улсынхаа эдийн засгийг солонгоруулах шийдэл гаргаж, уг хуулийн төслийг боловсруулсан байна. 
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд 36.4 хувиар өсжээ  Манай улсын нийт экспортын орлого  2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.1 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.  Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж буй юм. 
БНХАУ-ын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй холбоотой зэсийн үнэ  өсчээ Лхагва гарагт зэсийн үнэ  өнгөрсөн оны зургадугаар  сараас хойш хамгийн дээд түвшинд хүрч, зэсийн нөөц буурч, Хятадын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлнө гэж  таамаглаж байна.   Урьдчилсан таамаглалаар г уравдугаар сард зэсийн үнэ Нью-Йоркийн Comex зах зээл дээр өсч, нэг фунт нь 4.35 ам.долларт (нэг тонн 9581 ам.доллар) хүрсэн нь мягмар гарагийн хаалтын ханштай харьцуулахад 3%-иар өссөн байна. Хятад улс Ковид-19-ийн хязгаарлалтыг цуцалснаар эдийн засаг нь сэргэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Эрэлт сайжирна гэж BMO банкны (Bank of Montreal) шинжээч Колин Хэмилтон хэлэв. "Зэсийн үнэ суурь үзүүлэлтээс бага зэрэг өссөн боловч  түүхий эдийн нөөц  хомсдож байна" гэж тэрбээр хэлэв.
“ Invest Khovd 2023” хөрөнгө оруулалтын форум эхэллээ Өнөөдөр  Ховд хотод “Invest Khovd 2023” хөрөнгө оруулалтын форум эхэллээ. Уг форум  хоёр өдөр үргэлжлэх юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг нь энэ арга хэмжээ юм.
Саудын Араб газрын тосны худалдааг доллараас бусад валютаар хийхэд бэлэн байна Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан мягмар гарагт Давос хотноо дэлхийн хамгийн том түүхий нефтийн экспортлогч Саудын Араб нефтийн худалдааг ам.доллараас өөр валютаар хийх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.   Саудын Арабын зүгээс газрын тосны худалдааг ам.доллараас бусад валютаар хийх боломжтой гэсэн дохио өгч байгаа нь дэлхийн нефтийн худалдаанд тогтсон АНУ-ын долларын ноёрхолд нэг аюул учруулж болзошгүй юм. Аль-Жадаан Блүүмбергт өгсөн ярилцлагадаа "Худалдаагаа бид доллар, еврогоор эсвэл Саудын риалаар хийх үү гэдгийг хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй." гэжээ.
Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээвэр эргэн сэргэнэ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргээд, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.
2030 онд дэлхийн томоохон зах зээлд борлуулагдах автомашины тал хувь нь цахилгаан болно 2030 он гэхэд Хятад, Европ, АНУ-ын  гурван том цахилгаан автомашины зах зээлд зарагдсан хоёр автомашин тутмын нэг нь цахилгаан автомашин байх болно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) гүйцэтгэх захирал Фатих Бирол  мягмар гарагт Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдэв. "Эдгээр орнуудад эрчим хүчний хямралыг даван туулах арга хэмжээ авахаас гадна бүтцийн томоохон өөрчлөлтүүд явагдаж байна" гэж Бирол хэлэв.   2022 оны тавдугаар сард нийтлэгдсэн “2022 оны дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал” (Global EV Outlook 2022) тайланд цахилгаан автомашины борлуулалт дээд амжилтыг эвдсэн хэвээр байгаа ч, үйлдвэрлэлд шаардлагатай эрдэс түүхий эдийн хангамжийн асуудал тулгараад байна” хэмээн ОУЭХА мэдэгджээ. ОУЭХА-ийн мэдээлснээр батерейны металл боловсруулалтын дийлэнх нь Хятадад хийгддэг тул цахилгаан машины батерейны нийлүүлэлтэд  хүндрэл  тулгардаг.
Олборлох үйлдвэрлэлийн салбар 32,1 %-иар өссөн байна Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Эдийн засгийг бүхэлд нь тольдох боломжийг олгодог нийгэм эдийн засгийн эдгээр үзүүлэлтийн нэг нь гадаад худалдааны тэнцэл. Алтны хилийн дундаж үнэ 2022 оны 12-р сард өмнөх сараас килограмм тутамд 3,3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11,4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.
Инфляци өнгөрсөн оны мөн үеэс  13,2 %-иар өссөн байна Монгол улсын нийгэм эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Хятадын эдийн засгийн өсөлт нь сүүлийн 46 жилийн хоёр дахь хамгийн доод өсөлт боллоо Хятадын эдийн засаг 2022 оны IV улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9%-иар өссөн. Энэ нь өмнөх улирлын 3.9%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болсон байна.   Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд 3%-д хүрч, зорилтот 5.5%-иас доогуур гарлаа. Хятад өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөө 5.5% орчимд хүргэх зорилт тавьсан ч коронавирусын улмаас энэ нь биелэх боломжгүй болсон юм. 2022 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 121 их наяд юань (18 их наяд ам.доллар) хүрсэн нь 2021 оны ДНБ-тэй харьцуулахад (114.37 их наяд юань) бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Хятадын 2020 оны 2.3%-ийн эдийн засгийн өсөлт 1976 оноос хойших хамгийн бага өсөлт байсан бол 2022 оны өсөлт нь хоёр дахь хамгийн доод үзүүлэлт боллоо.
Казахстан улс энэ онд газрын тосны экспортоо нэмэгдүүлнэ Казахстанд олборлосон газрын тосны ихэнх хэсгийг тээвэрлэх, экспортлох ажлыг хариуцдаг Каспийн хоолойн консорциум (КХК) Хар тэнгис дэх экспортын терминалууд руу илүү их хэмжээний түүхий нефтийг дамжуулахад бэлэн байна гэж   Ерөнхий захирал Николай Горбан нэгдүгээр  сарын 13-нд мэдэгдэв. Өнгөрсөн онд Тенгиз-Новороссийскийн хоолойгоор нийт 58.7 сая тонн газрын тос дамжуулсан бөгөөд түүнээс 52.2 сая тонныг нь Казахстанд олборлосон гэж Н. Горбан Казахстаны Эрчим хүчний сайд Булат Акчулаковт  болсон уулзалтын үеэрээ мэдэгдэв.   Каспийн тэнгис дэх Казахстаны аварга том нефтийн ордуудаас Оросын Хар тэнгисийн эрэг дэх Новороссийск боомт хүртэлх 1500 км урт КХК-ийн дамжуулах хоолой нь Казахстаны нийт нефтийн экспортын гуравны хоёроос илүүг дамжуулдаг.
Шведийн хойд бүс нутагт газрын ховор металлын асар том орд нээгджээ Гар утаснаас сансрын хөлөг хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг ховор элементийн Европ дахь хамгийн том ордыг Шведэд нээн илрүүлжээ. Одоогоор Европт ховор элементийг олборлодоггүй бөгөөд  энэхүү нээлтийг Европын Холбоог Хятадын хараат байдлаас гарах арга зам хэмээжээ.  Цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэхүү нээлт нь ногоон эрчим хүчний хувьд “шийдвэрлэх” нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 2021 онд Европын холбоонд ашигласан газрын ховор элементийн 98%-ийг Хятадаас импортолжээ.  Одоогоор Шведийн алс хойд хэсэгт нэг сая гаруй тонн ховор элементийн нөөц олдсон гэж мэдээлсэн. Хэдийгээр энэ нь чухал нээлт боловч АНУ-ын тооцоолсон дэлхийн 120 сая тонн нөөцтэй харьцуулахад  багахан  хэсэг юм. Газрын ховор элемент  нь өдөр тутмын амьдралд нэн чухал олон төрлийн бүтээгдэхүүн, дэд бүтцэд ашигладаг 17 элементийн бүлгийг хэлдэг.
Сэргээгдэх эрчим хүчний  салбарт ажлын байр нэмэгдэж байна 2021 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын байр 12.7 саяд хүрсэн бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн хэрээр дэлхий даяар чулуужсан түлшний ажлын байр эрс багасна гэж болгоомжилж байгаа ч ногоон эрчим хүчний боломжууд хурдацтай нэмэгдэж байна. IRENA  (Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг)  болон ОУХБ (Олон улсын хөдөлмөрийн байгууллага) -аас гаргасан “Сэргээгдэх эрчим хүч ба ажлын байрны 2022 оны тойм”-д мэдээлснээр сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны тоо 2020-2021 оны хооронд дэлхий даяар 700 мянгаар өссөн байна. Нарны эрчим хүч одоогоор сэргээгдэх эрчим хүчний хамгийн олон буюу 4.3 сая ажлын байр бий болгосон. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын нийт ажлын байрны гуравны нэг орчим хувь болж байна. Хятад дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын дийлэнх буюу 42%, Европын Холбоо болон Бразил тус бүр 10%, АНУ болон Энэтхэг хоёр тус бүр 7%-ийг эзэлдэг.
71 72 73 74 75 76 77