Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Байгалийн ухаан, байгаль орчны менежментийн мэргэжилтэй бөгөөд Өмнөд Африкийн усны менежментийн газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр Иохансбург хот орчмын алт, нүүрсний уурхайг хариуцаж, мөн "Англо-Американ", "Рио Тинто" зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 24 жилийн турш ажилласан туршлагатай гэдгээ уулзалтын эхэнд танилцуулсан. Түүнчлэн Тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар мэргэшсэн учир Оюутолгой төсөлд мэргэжлийн ур чадвар, туршлагыг нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцолсон юм.
ГЕГ: Төмрийн хүдрийн экспорт сэргэх хандлагатай байна Төмрийн хүдрийн экспортын жин, үнийн дүн он гарсаар 60-70%-ийн бууралттай байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нэг сая тонн төмрийн баяжмалыг 102 сая ам.доллараар экспортолжээ. Гэхдээ дөрөвдүгээр сард 401.3 мянган тонн төмрийн баяжмал экспортолсноос үзэхэд худалдаа сэргэх аястай байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр (2022.05.11) тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болжээ.
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлав Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 11-нд болов. Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталлаа. Тус компанийн бүтцийг цомхон чадварлаг болгоход анхаарч, давхардсан шаардлагагүй бүтцийн нэгжийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах, түүнчлэн нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах, хараат болон охин компаниудын давхардсан Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгтгэх, татан буулгах, нэгдлийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах талаар зохих арга хэмжээ авч эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Бүтцийг шинэчлэн баталснаар:
"1000  инженер-Ажлын байр 2022” " өдөрлөг маргааш болно         Ес дэх жилдээ зохион байгуулж буй "1000 инженер-Ажлын байр 2022” өдөрлөг маргааш 09:00-17:00 цагийн хооронд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт болно. Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны гуравдугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч өдөрлөгт  оролцоно. Эдгээр төгсөгчид нь япон, англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшжээ. Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
“Уул уурхай ба орон  нутгийн иргэд: Итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” уулзалт болно Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөр хамтран “Уул уурхай ба орон нутгийн иргэд: итгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” олон талт оролцогчдын уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 10 цагаас  зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь уул уурхайн үйл ажиллагааны үр нөлөөний тухай орон нутгийн түвшинд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай нээлттэй өгөгдөл ба түүнийг ашиглах сайн туршлагуудын талаар оролцогч талуудын ойлголтыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын менежмент, нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг бататгах, ОУСК болон УУХҮЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд нээлттэй өгөгдлийн форматаар ил тод болгох шаардлагатай өгөгдлийн бүрдлүүдийг эрэмбэлэх арга зүй, техник уулзалтуудын талаар мэдээлэл хүргэж, санал авах зорилготой аж.  
О.Амгаланбаатар:  Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт-хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 11-нд Говь-Алтай аймгийн Алтай хотноо боллоо.  Хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын орлогч Г.Чинбат, АЗДТГ-ын дарга Ц.Батзориг, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл, сумдын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагчид, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов. Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймгийн хэмжээнд ашиглалтын 59, хайгуулын 68, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 136 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 3.8%-ийг эзэлж байна.
Уул уурхайн компаниуд “Шилдэг 10 татвар төлөгч”-өөр тодров Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжүүдийг  тодруулдаг уламжлалтай. Татварын Ерөнхий газар 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлэн аж ахуйн нэгжүүдийг орлогоор нь  том, дунд, жижиг, бичил гэж ангилах болсон билээ. Ийнхүү  ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгаруулдаг юм.  Монгол Улсын хэмжээнд 20 тэрбум төгрөгөөс дээш орлоготой том ангиллын 811 баялаг бүтээгч байдгаас 2021 оны хувьд 5.7 их наяд төгрөгийн татвар төлжээ. 2021 оны том ангиллын шилдэг 10 татвар төлөгчөөр уул уурхайн  компаниуд тодорсон байна. 
Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жил Геологийн төв лаборатори анх Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор “Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори” нэртэйгээр байгуулагдсан. Өнгөрсөн 65 жилийн хугацаанд манай хамт олны хийж бүтээсэн олон сайхан амжилтын нэг нь импортыг орлосон, экспортын чиг баримжаатай, дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж чадсан юм. Энэ бүтээгдэхүүн нь лабораторийн амин чухал хэрэгцээ болсон, хүмүүсийн ярьдгаар эталон загвар буюу аттестатчилсан стандартчилсан загвар юм. Ер нь стандартчилсан загвар нь уул уурхайн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний ажлын чанарт захиалагчийн зүгээс хяналт хийх лабораторийн шинжилгээний үр дүнгийн шууд баталгаа болж өгдөг.
Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрс экспортлов Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-ээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байна.
Катодын зэсийн экспорт 3.37 мянган тоннд хүрлээ Он гарсаар дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-нд авто замаар 2,891 чингэлэг, төмөр замаар 499 чингэлэг нийт оны эхнээс 4,039.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 299 чингэлэг, төмөр замаар 225 чингэлэг буюу оны эхнээс 492.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 23.1%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 3,371.9 тонн катодын зэс экспортолжээ.
Б.Цэнгэл: Төрийн өмчит компаниудыг шинэчлэх цаг нь ирсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй төрийн өмчит компаниуд тойрсон цаг үеийн асуудлаар The Mongolian Mining Journal-ийн Г.Идэрхангай ярилцлаа.  тайлан мэдээллийг олон нийтэд ил тод  тайлагналын нэгдсэн механизмтай болгоно Төрийн өмчийн тухай хуулийг 1996 онд баталснаас хойш зарчмын томоохон өөрчлөлт оруулаагүй. Иймд тус хуулийг өөрчлөхөөр болж байна. Зарчмын ямар өөрчлөлтүүд оруулах вэ? Юуны өмнө, танай сэтгүүлийн уншигчидад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн харилцаанд шилжин өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар 1996 онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан.
Ордын үнэлгээгээр тодорхойлох уу, оруулсан хөрөнгө оруулалтаар хэмжих үү? Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл “Уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Уул уурхайн Эрдэс баялгийн холбоо, Монголын Эрдэс баялгийн эдийн засаг менежментийн холбоо, Уул уурхайн Хүрээлэн, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Жоншны холбоо, Зураг төсөл зохиогчдын холбоо зэрэг байгууллагын тавь гаруй төлөөлөл оролцон “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчлэлтэй холбоотойгоор санал бодлоо солилцсон юм.
Газрын тосны ханш өсч эхэллээ ОПЕК болон түнш орнуудын ээлжит уулзалтаар (2022.05.05) газрын тос экспортлогч улс орнууд гарцаа урьдны төлөвлөсөн хэмжээнд нэмэгдүүлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл ирэх зургадугаар сард тус холбоо болон түнш орнууд газрын тосны олборлолтоо 432 мянган баррель/өдөр-өөр нэмэгдүүлнэ гэсэн үг. Барууны орнууд уг хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй боловч геополитикоос үүдэлтэй асуудалд бус зөвхөн зах зээлийн шинж чанартай хүчин зүйлд үндэслэж олборлолтыг өөрчилж болохыг тайлбарлаж буй юм. Нөгөө талд Хятадын цар тахлын эсрэг хөл хорио нь газрын тосны эрэлтийг бууруулж болзошгүй байна.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөв АНУ-ын төв банк инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ 0.5%-иар өсгөж 0.75-1%-д хүргэхээр болсноо (2022.05.04) зарлалаа. Энэ нь 2000 оноос хойш байгаагүй огцом өсөлт болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Цаашид шат дараатайгаар Холбооны нөөцийн банк бодлогын хүүг өсгөсөөр энэ онд 2.25-2.5%-д хүргэх төлөвтэй байгаа ажээ. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Повелл бодлогын хүүг 0.75%-иар буюу огцом өсгөх бодолгүй байгааг дуулгажээ. Өөрөөр хэлбэл Холбооны нөөцийн банк энэ онд багтаан гурван удаа бодлогын хүүгээ 0.5%-иар тус тус нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь хөрөнгийн зах зээлд эерэг дохио боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 76%-тай байна Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2022.05.04) танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.
AUTO EXPO MONGOLIA 2022  үзэсгэлэн тун удахгүй   Монголын анхны олон улсын автомашины үзэсгэлэн зохион байгуулагдахад бэлэн боллоо. Авто Экспо Монгол үзэсгэлэн нь Монголын авто машины худалдаа, авто машинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ, худалдаа, хамтын ажиллагааг дэмжсэн хамгийн том арга хэмжээ болох бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд гурван өдрийн турш Буянт-Ухаа хуучин нисэх буудлын талбайд зохион байгуулагдана. Үзэсгэлэнд олон улсын авто машин үйлдвэрлэгчид, тэдгээрийн албан ёсны борлуулагчид, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгчид, засвар үйлчилгээний газрууд, автомашины худалдааг санхүүжүүлэгч банк санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, авто машины үйлчилгээ эрхлэгчид, авто тээврийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан оролцох юм. 
Уул уурхайн салбарын цалингийн ялгаа 2021 онд улсын дундаж цалин 1280 мянга орчим, үүнээс эрэгтэйчүүдийн  дундаж цалин  1390 мянга, эмэгтэйчүүд 1163 мянган төгрөгний цалин авч байна гэсэн судалгаа гарчээ.  Боловсрол эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэл, барилга, банк, мэдээллийн технологи гээд бүхий л салбарынханы цалингаас харахад эрчүүд эмэгтэйчүүдээс  50-300 мянга орчим төгрөгөөр илүү цалин авдаг гэсэн ялгаа харагдана. Харин эрчүүдээс эмэгтэйчүүд их цалин авдаг ганцхан салбар нь уул уурхай юм. Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд 2019 оны судалгаагаар эрчүүдээсээ 200 мянга орчим төгрөгөөр илүү хөлс авч байсан бол 2021 онд  энэ тоо буурсан ч тавин мянгаар илүү гарчээ.
Ж. Золжаргал: Эрчим хүчний үнийн өсөлт Монгол нүүрсний боломжийг тэлнэ Нүүрсний ханш олон улсын зах зээлд оргил түвшинд хүрч байгаа нь манай улсын экспортын өсөлтийг даллан дуудавч цар тахлаас үүдсэн боомтын нэвтрэлтийн удаашрал арилаагүй хэвээр. Нөгөө талд Монголын түүхий эдийн экспортын төмөр замууд шил шилээ даран ашиглалтад орох   тов ойртсоор байгаа энэ үед Монгол нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж. Золжаргалтай MMJ-ийн Б. Төгсбилэгт ярилцлаа. Нүүрсний ханш өссөөр байгаа нь том боломж байгааг харуулах ч манай улсын нүүрсний экспорт бууралттай хэвээр.  Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 3 сая тонноор бага байна шүү дээ? Уул уурхайн “тэсрэлт” болж байхад манай улсыг Канад, Австралийн хэмжээнд очих тухайд таамаг дэвшүүлэн ярьцгаадаг байсан. Ялгаа нь тэдэнд олон хувилбар бүхий далайд гарцтай зах зээл бий бол манайд зах зээл нэн хязгаарлагдмал, логистик сул хөгжсөн зэрэг нь бидний гол хязгаарлагч хүчин зүйл болдог.
“Монголын геологи, хайгуул 2022”: Энэ сараас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг зарлах төлөвтэй “Монголын геологи, хайгуул 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн эхэллээ. Уул уурхайн салбарын үндэс суурь болсон геологи, хайгуулын асуудалд төвлөрдөг тус хурал нь цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа энэ оны тавдугаар сарын 4-5-нд 12 дахь удаагаа болж байна.
87 88 89 90 91 92 93