Шинэ мэдээ
АИ-92 шатахууны импорт өсч, дизелийнх буурав
Манай улс оны эхний хоёр сарын байдлаар нийт 286.4 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.65%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурсан ч үнийн дүнгээр оны эхний хоёр сард 222.7 сая ам.долларт хүрч 51.4%-иар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь газрын тосны ханш дэлхийн зах зээлд өссөнтэй холбоотой.
“Транзит Монгол”-ыг цогцлоох төмөр замын МЕГА эхлэл
Монгол Улс урд хөрш БНХАУ-тай ганцхан сувгаар төмөр замаар холбогдсон байдаг бол нэмээд 4, нийт 5 чиглэлд холбогдохоор Засаг хөдөлж эхэллээ. Төмөр замын бүтээн байгуулалтын их өрнөлийн чимээ сонстоно. Цар тахлын дараах сэргэлтийг хэрэгжүүлж, түүхий эдийн экспортын урсгалыг баталгаажуулан шийдвэрлэхийн сацуу алсдаа Ази-Европыг холбосон тээвэрт томоохон тоглогч/оролцогч “Транзит Монгол” болох ирээдүйн төлөв тодорч байна. Эрх баригчид яг ийн тайлбарлаж эхэллээ. Одоо байгаа цорын ганц төмөр замын суваг болох Замын-Үүд-Эрээний боомт дээр нэмэгдээд Гашуунсухайтын нүүрсний төмөр зам энэ онд ашиглалтад орно. Баярт мэдээ Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад хүлээж авснаар улам баяжигдан 2022 оны өнгийг тодорхойлж өгнө.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги - Мандал боомттой холбогдоно. Тус төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс Хятадын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.
Санкт-Петербургийн түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчилж буй юм. Айлчлалын үеэр төлөөлөгчид Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржид зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.
Хятадын нүүрсний импорт оны эхний хоёр сард 14%-иар буурав
Хятадын нүүрсний импортын хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар 35.39 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 14%-иар буурсан тухай тус улсын Гаалийн газар мэдээлсэн байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн бага дүн болсон бөгөөд 2020 оны эхний хоёр сард тус улсын нүүрсний импорт 67.94 сая тонн буюу оргил түвшинд хүрч байсан юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 3200 тонн зэсийн баяжмал тээвэрлэв
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. "Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Оюутолгой" ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр 3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн, экспортод гаргахад бэлэн болсон байна.
ГЕГ: Нүүрсний экспорт хоёрдугаар сард 674 мянган тоннд хүрэв
Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний хоёр сарын гадаад худалдааны үзүүлэлтийг танилцууллаа. Мөн хугацаанд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.22 тэрбум орчим ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 1.18 тэрбум ам.доллар, импорт 1.037 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн байна. Тодруулбал экспорт өмнөх оны мөн үеийнхээс 11.6%-иар буурсан бол импорт 12.5%-иар өссөн дүнтэй гарлаа. Гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард 142.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.4%-иар буурав.
“Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын концессын гэрээг байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.03.09) “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгохоор шийдвэрлэлээ.
Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
ОПЕК: ОХУ-ын нефтийн нийлүүлэлтийг орлуулах боломжгүй
Нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК сүүлийн үед өрнөж буй газрын тосны ханшийн хэлбэлзэлд хяналт тогтоох боломжгүйг мэдэгджээ. Учир нь уг ханшийн өсөлтийн гол шалтгаан нь геополитикийн асуудлаас үүдэлтэйг ОПЕК онцолжээ. Мөн ОХУ-ын нийлүүлэлтийг хасах нөхцөлд үүнийг нөхөх боломж дэлхийн хэмжээнд байхгүй ажээ. ОПЕК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо ОХУ нь өдөрт долоон сая баррель нефть экспортолдог нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 7%-тай тэнцэх бөгөөд үүнийг орлох хүчин чадал дэлхийд байхгүйг өнгөрсөн даваа гаригт болсон хурлын үеэр тайлбарлажээ.
Нүүрсний экспорт гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тоннд хүрэв
Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 3-ны байдлаар 1.39 сая тонн нүүрс экспортолсон тухай салбарын яам мэдээллээ. Харин хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 3-ны хооронд авто замаар 1674 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортолжээ. Зэсийн баяжмалын тухайд оны эхнээс 228.3 мянган тонныг экспортолсон бол төмрийн хүдрийн экспорт оны эхнээс 366.7 мянган тоннд хүрчээ.
Уул уурхайн хөгжил геологи хайгуулаас шууд хамааралтай
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой аливаа өөрчлөлт уул уурхайн салбарын хөгжилд сайн, муу тусгалаа олсоор ирсэн. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар лицензийг цаг хугацааны хувьд хэн түрүүлж өргөдөл гаргасан нь авдаг зохицуулалтыг анх тусгасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг зөвхөн гурван үндэслэлээр цуцлахаас гадна шилжүүлэх, барьцаалахад ямар нэг хязгаарлалт байхгүй байсан. 1997 оны хуулийн энэхүү зохицуулалтыг лиценз олголтын хувьд хамгийн либерал байсан, ил тод шуурхай, эрхийн хамгаалалт сайтай байсан гэж салбарын зарим шинжээч дүгнэсэн байдаг.
Ганцмод боомтоор 159 нүүрсний машин нэвтэрчээ
Монголын нүүрсний экспортын хамгийн том суваг болох Гашуунсухайт-Ганцмод боомтоор 159 нүүрсний машин нэвтэрсэн (2022.03.02) тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Ингэснээр өдөрт боомтоор нэвтрэх машины тооны хувьд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойших хугацаанд хамгийн олон тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тохиолдол боллоо.
Эрдсийн зах 2022 онд өсөлтөө хадгална
Эрдсийн зах зээлийн хувьд 2021 он томоохон өсөлтийн жил байсан бол энэ онд түүхий эдийн ханш өмнөх он шиг огцом дээшлэхгүй болов уу гэсэн таамгийг шинжээчдийн зүгээс өгч байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн нөлөөгөөр үнийн түвшин огцом буурахгүй, тогтвортой хадгалагдах болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ он гарсаар эрдсийн ханшийн үзүүлэлт өсөлттэй гарч байна. Цаашлаад энэ онд ганцхан макро түвшний хүчин зүйлсээс гадна нийлүүлэлтийн шинж чанартай үзэгдэл ханшийн өсөлтөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Он гарсаар лити, никелийн ханш нийлүүлэлтийн хумигдмал байдлаас үүдэн огцом өсөлт үзүүллээ. Ингээд Монгол улсын экспортын зарим эрдсийн зах зээлийн төлөв байдлыг хүргэе.
Брэнт газрын тосны ханш 119.78 доллар/баррель болж өсөв
Брэнт газрын тосны ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд хэмжээнд хүрч өсөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг баррель нь 119.78 ам.доллартай тэнцжээ. Орос, Украины хооронд үүссэн мөргөлдөөний улмаас барууны орнууд хориг арга хэмжээ авах болсон нь газрын тосны томоохон олборлогч хойд хөршийн нефть экспортод томоохон цохилт болно гэж шинжээчид үзэж байна. ОХУ нь газрын тосны экспортоор дэлхийд дээрээсээ хоёрт ордог.
4.2 сая га талбайд хайгуулын лиценз олгож, хөрөнгө татна
Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлаар салбарын бодлогын хүрээнд хийх ажлууд болон хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх тухай танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд гурван зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал (2022.02.24) боллоо.
Австралийн эрчим хүчний нүүрсний үнэ 440 ам.доллар/тонн болж түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
Австралийн Newcastle боомтоор худалдаалагддаг сайн чанарын эрчим хүчний нүүрсний ханш тонн тутамдаа 440 ам.доллар (2022.03.02) болж өсөөд байна. Ингэснээр өмнөх оны гуравдугаар сарын түвшнээс 357%-иар өссөн дүн боллоо. Ийнхүү эрчим хүчний нүүрсний ханш өсч байгаа нь ОХУ, Украины хооронд үүсээд буй мөргөлдөөний улмаас эрчим хүчний хямрал даамжирч болзошгүй байгаатай холбоотой. ОХУ нь дэлхийн зах зээл дэх эрчим хүчний нүүрсний экспортын 17%-ийг эзэлдэг байна.
Газрын тосны хоолойн санхүүжилтийг нүүрсний урьдчилгаа борлуулалтаар шийдвэрлэнэ
Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Мөн Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгав.
Чилийн олборлолт буурснаар зэсийн ханш 2.9%-иар өсөв
Дэлхийн зэсийн хамгийн том нийлүүлэгч Чили улсын зэсийн олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын зэс олборлолт 429.9 мянган тоннд хүрсэн нь өмнөх сарынхаасаа 15%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 7.5%-иар тус тус буурсныг Чилийн стастикийн газар даваа гаригт мэдээлжээ.