Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Х.Баттулга: Оюутолгой дээр хоёр талаасаа асуудал хаана байгааг олох нь чухал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинд таатай боломж бүрдэх үү, бизнесийн салбарын цаашдын тэргүүлэх салбар юу вэ гэдгийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түлхүү сонирхон асуусан юм.
Хятадын коксжих нүүрсний импорт 18.3%-иар өсөв Хятадын гангийн үйлдвэрлэгчид татан авалтаа нэмэгдүүлж байгаагаас үүдэн тус улсын коксжих нүүрсний импорт долдугаар сард өсөлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус улсын хэмжээнд 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар, өмнөх зургадугаар сарынхаас 18.3%-иар тус тус өссөн дүнтэй гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тэр дундаа Австралиас авах коксжих нүүрсний хэмжээ 3.96 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарынхаас даруй 40.2%-иар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд дотоодын гэхээсээ илүүтэй импортын нүүрсний үнэ хямд тусч байгаа нь голлон нөлөөлжээ.
Т.Чимэгсанаа: Хөтөлбөр 5 жил хэрэгжиж дахин шинэчлэгдэнэ  Хөгжингүй орнуудын туршлагаас харахад эдийн засгийн суурь бүтцээ түрүүлж бүрдүүлдэг тэргүүн туршлага байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь бүтцээ бүрдүүлээд дараагийн шатны бүтэц рүүгээ шилжсэн байх юм. Гэтэл Монгол Улс өнөөдөр уламжлалт аж үйлдвэрлэлийнхээ суурь бүтцийг ч хөгжүүлж чадаагүй байна шүү дээ. Тиймээс бид хийгдээгүй ажлуудаа гүйцээж, олон улсын чиг хандлагатай уялдуулан Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэр  байгуулах хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрууд  бий болгон  хүнд аж үйлдвэрийн эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энэ  зорилгоор хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 
 Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
“Энержи Ресурс”: Эхний хагас жил 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлов “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
Шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авав Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
Уул уурхайн компаниуд аймагт бүртгэгдсэнээр орон нутгийн хөгжилд нөлөөлнө Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
ҮСХ: Төмрийн хүдрийн экспорт 72%-иар өсөв Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.
Монголбанк эхний долоон сард 7.5 тонн алт худалдан авлаа Монголбанк 2019 оны эхний 7 сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 9.3 тн үнэт металл худалдан авснаас 1.8 тонноор бага буюу 19%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 7 дугаар сард 1.5 тн алт худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 134 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 106 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.2 тн үнэт металл худалдан авч байснаас 649 кг-аар буурсан үзүүлэлттэй байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Асгатын мөнгөний ордод ажиллалаа Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
“Сауд Гоби Коэл Транс”-ийн үйл ажиллагааг зогсоолоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм. 
Тавантолгой-Зүүнбаян төмөр замын доод бүтцийн ажил 5%-ийн гүйцэтгэлтэй байна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 10-11-нд Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
“ЭМ ЭЛ Цахиурт Овоо” компани хорголжин төмрийн үйлдвэр байгуулна Сингапурын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдрийн Цахиуртын овоо уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Эл уурхай нь 90 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй.  Одоо уурхайдаа түшиглэн жилд 300 мянган тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд 2019 оны эцэс гэхэд барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уурхайн нөөцөө бүрэн дүүрэн ашиглана гэж гэж үзэж буй. Бусад дагалдах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлаа эхэлж, зураг төслөө боловсруулж байгаа тухай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК-ийн төлөөлөл Сүхбаатар аймагт болсон бүс нутгийн хамтын  ажиллагааны 6 талт хэлэлцээрийн үеэр танилцууллаа.
Хятадын төмрийн хүдрийн импорт 21%-иар өсчээ Хятад улс долдугаар сард 91.02 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх сарынхаас 21%-иар өсчээ. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр хэмжээнд тооцогдож буйг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 590.08 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9%-иар буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ буурч 1 тонн нь 689 юань буюу 97.72 ам.доллар хүрсэн байна.  
Glencore: Зэс-кобальтын Мутанда ордын уурхайг хаана Швейцарийн “Glencore” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэс-кобальтын Мутанда орд  дахь уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа зогсоож, хаах болсноо мэдэгджээ. Энэхүү уурхайн үйл ажиллагаа урт хугацааны хувьд эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс үзэж байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр кобальтын үнэ буурч, олборлолтын зардал өсөхийн сацуу Конго улсын Засгийн газраас уул уурхайн салбарын татвар хураамжаа нэмэгдүүлсэн нь Мутанда ордын уурхайг хаах гол шалтгаан болсныг “Glencore” компани тайлбарлажээ.      
Coal Mongolia -2019: “Өрсөлдөөнд манлайлъя” 9 дэх удаагийн “Coal Mongolia -2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци” ажиллаж байна. Тус арга хэмжээ нь 9-р сарын 5-6 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци, мөн БНХАУ-ын  нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Түдэй Тинк Танк Энержи, Юмэй Инфо зэрэг компаниуд ажиллаж байна.
Ц.Мөнхнасан:  Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй Уул уурхайгүй аймаг болох зорилтыг Архангай аймаг тавьжээ. Энэ талаар  тус аймгийн  Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.  Уул уурхайн чиглэлээр аймаг ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын түвшинд Архангай аймаг уул уурхайгүй хөгжих ёстой гэсэн бодлого барьдаг. Боломж бүрэн бий. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавин ажиллаж байна. Уул уурхайгүй аймаг болох асуудал  2015 онд “Урт нэртэй” хуульд өөрчлөлт орсноор эхэлсэн. Тиймээс аль болох энэ асуудлыг хурдан дуусгаж, уул уурхайгаас салах зорилттой ажиллаж байна. Манай аймаг бол аялал жуулчлал, мал аж ахуй, үйлдвэрлэлээр хөгжих бүрэн боломжтой. Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч, бид зөвшөөрөл өгдөггүй. Иргэдийг ажилтай орлоготой болгох тал дээр “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд болон бусад олон ажил хийж байна. Тэгэхээр аймаг уул уурхайгүйгээр ажиллаж, амьдрах олон боломж бий.
Хятадад нүүрсний томоохон ложистик, бааз байгуулж эхэлжээ Хятадын Шандун мужид коксжих нүүрс нөөцлөх, хуваарилах анхны томоохон бааз байгуулах шав тавьжээ. Энэхүү баазыг коксжих нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  тус улсын 6 компани хөрөнгө оруулж хамтран байгуулж байна. Тэдгээрийн дотор Шанси мужид коксжих нүүрсний олборлолт явуулдаг “Синмин”, төмөрлөгийн үйлдвэрлэлийн “Шэнлун” корпораци багтаж байгаа юм.
Чанаргүй зээлийн жагсаалтыг  уул уурхай тэргүүлсээр байх уу? Монгол Улсын эдийн засаг таамагласнаас өндөр өсөлттэй буюу 8.6%-д хүрээд байна. 2019 онд өсөлт 6.7%-тай байх болов уу гэсэн Азийн хөгжлийн банк тэргүүтэй судалгааны байгууллагуудын таамгийг давж, эрх баригчдын  санаа зовнил ч  багасчээ. Эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн мэдээ. Гэхдээ өсөлт бууралт болгон нь  өнөө “муу нэртэй, луу данстай” уул уурхайн салбараас шалтгаалж байдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Уул уурхайгүй бол Монгол Улс хөгжихгүй гэж дээр дооргүй ярьдаг ч  хөрөнгө оруулалтгүйгээр өргөжин тэлэхгүй нь хэнд ч тодорхой.  Тэрхүү хөрөнгө оруулалт нь ихэнхдээ банк санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл байдгийг нуух юун. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай манай улсын хувьд банк санхүүгийн байгууллагын зээл болон чанаргүй зээлийн хэмжээ уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт өндөр төвлөрөлттэй байна. Уул уурхайн салбар энэ бүхнийг түүчээлж явааг Та графикаас түвэггүй харж болно.