Шинэ мэдээ
Хятад газрын ховор металын салбартаа шинэчлэл хийж байна
Хятадын эрх баригчид газрын ховор металын олборлолт, үйлдвэрлэлийн гол бүс нутгуудадаа өргөн цар хүрээтэй хяналт судалгаа явуулах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 10-наас тус улсын газрын ховор металын чиглэлээр “Стратегийн эрдэс, түүхий эд” судалгааг эхлүүллээ. Энэ хүрээнд Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Байгалийн нөөцийн яамнаас ӨМӨЗО, Жанси, Фужан, Хунан, Гуандун, Гуанши болон Сичуан зэрэг долоон мужид газрын ховор металын нөөцийн боломж, үйлдвэрлэлийн судалгааны ажил явуулж байна.
Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.
Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг” компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр, Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239км авто зам
Гэрэл зургийн сурвалжлагыг М.Энх-Амгалан /MMJ/
Монгол Улсын нүүрсний нийт экспортын 76%-ийг Гашуунсухайт боомт хангаж байна. Нүүрс тээврийн 866 авто машин өдөрт хилээр дунджаар нэвтэрч байгаа юм. Оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтээр, эрдэс баялгийн экспортод хамгийн их жин дарж байгаа нүүрсний экспорт 11.45 сая тонн бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 5.3 сая тонн гарчээ. 2019 онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилттой.
Баялгийн засаглалын “шинэ түвшин”
Баялгийн засаглалын тухай дэлхий дахинд хүчтэй яригддаг авч энэхүү ойлголт нь улс орон бүрт яг нэгэн адил дүрмээр эсвэл жороор хэрэгжих боломжгүй билээ. Учир нь тухайн улс орон бүр өөр өөрийн гэсэн харилцан адилгүй онцлог шинж чанар, нөхцөл байдалд оршдог. Монголын хувьд бэлчээрийн мал аж ахуй, уул уурхай хэрхэн зэрэгцэн орших вэ гэдэг том асуулт тулгардаг. Дээр нь хоёр том хөрштэй хиллэдэг, далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай, ус харьцангуй хомс говийн бүс нутаг гээд асуудлууд бий. Энэ бол манай улсын ямар ч оронтой адилтгаж боломгүй өөр ондоо нөхцөлүүд. Гэхдээ байгалийн баялагтай орнууд баялгийн засаглалаа сайжруулахаар хичээж мэрийж байгаа бөгөөд тэд “шинэ түвшин”-д хүрэхээр оролдож байна. Баялгийн засаглалаа сайжруулах хүчин чармайлт нь ихэнх баялагтай орнуудад түгээмэл явагдаж буй үйл явц-үзэгдэл юм.
Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ
“Сүүлийн зургаан жилд бид бараг 30 удаа уулзалджээ. Миний хувьд Орос орон хамгийн их зочилсон гадаад улс бөгөөд Ерөнхийлөгч Путин хамгийн ойр дотно анд, сайн хамтрагч юм. Энэ нь хоёр талын өндөр түвшний харилцаа, Хятад, Оросын хоорондын нягт стратегийн хамтын ажиллагааны хамгийн том тусгал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпин ОХУ-aд хийж буй айлчлалын хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.
Энэхүү айлчлал нь Хятад-Америкийн худалдааны “дайн” өрнөж байгаа үед болж байгааг олон улсын ажиглагчид онцолж буй. Хятадын удирдагчийн ОХУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр зургаадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон юм. Энэхүү форумын хүрээнд Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээ БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачлагатайгаар хоёр дахь жилдээ болж буй.
Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав
“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Худалдааны сайд Жун Шань нар 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол орны усны нөөц, зохистой ашиглалтын талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ” хэмээн тодотголоо.
Засгийн газар: Тавантолгойн уурхайгаас нүүрсийг чингэлгээр тээвэрлэх боломжтой
Засгийн газрын зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганцмод боомт хүртэл явах боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан тогтоох тухай асуудлыг судалж, жишиг тарифт хүргэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгыг наймдугаар сард эхлүүлнэ
Засгийн газрын зургаадугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр шийдвэрлэв. Хотхон нь таван давхар барилга бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэнэ гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ажлын хэсэг: Төслийн зардал нэмэгдэх тусам “Рио Тинто”-д илүү ашигтай
Оюутолгойн хувьд энэ тавдугаар сар “аз муутайхан сар” болж өндөрлөж байна. Учир нь Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр багагүй зэмлэл сонссон төдийгүй гол хувьцаа эзэмшигч “Туркойз Хилл”-ийн хоёр дахь томоохон хувьцаа эзэмшигч “Sailingstone Capital”-аас ч шүүмжлүүлээд амжив. Одоо “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр улам бүр буурч, компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь ердөө 2.3 тэрбум ам.доллар болоод байна. Хэдийгээр Оюутолгой уурхайн баяжмалын борлуулалтын орлого оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 44%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ч энэ нь хувьцааны ханшийн үзүүлэлтийг өсгөж чадсангүй.
Хятадын гангийн “Baowu steel group”, “Magang holding” компаниуд нэгдэнэ
Хятадын “Baowu steel group” нь жилд 20 сая тонн ган үйлдвэрлэгч “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмшихээр болжээ. “Magang holding” компани Хонконг, Шанхайн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир одоогоор нэгдэх хэлэлцээр Хятадын үнэт цаасны зохицуулах хороо болон Хонконгийн үнэт цаасны комиссын шийдвэрийг хүлээж байна. Хятадын төрийн өмчит хоёр компани нэгдсэнээр ган үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч “ArcelorMittal”-тай өрсөлдөхүйц болох юм.
“ЗаМайн Сервисиз” ХХК уул уурхайн троллей автосамосвалыг танилцууллаа
“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв. “ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм.
Майкл Клечески: Оюутолгой төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй
Монгол Улсад АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески анх удаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн салбарын төлөөллүүдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (Ам Чам Монгол) зохион байгуулсан тус уулзалтын үеэр ноён Элчин сайд Америк-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудын талаар товчхон дурдаад цаашид ажиллах өөрийн байр сууриа илэрхийлэв.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан болов
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 22 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Хуралдаанаар боловсрол, шинжлэх ухаан, бүс нутаг, хил орчим, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Дэд комисс, Ажлын хэсэг хуралдаж тодорхой тохиролцоонд хүрэв.
Тухайлбал олон жил яригдсан “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд нийлүүлж байсан дизель түлшний онцгой албан татвар болох 100 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Ингэснээр төмөр замын суурь бүтцийг шинэчлэх санхүүжилтийн таатай боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрснээр эхний ээлжинд 550 айл одоо амьдарч байгаа орон сууцаа өмчилж авах үндэс бүрдлээ. Үлдэх орон сууц, барилгын өмчлөлийг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа аж. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.
С.Соёл: Говьчуудад усгүй болох аюул ойрхон ирсэн
Сэрээтэрийн Соёл гуай Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ажиллаж, амьдарч, нутгийнхаа хөгжлийн түүхийг бүтээлцэн өдгөө гавьяаныхаа амралтад суугаа ахмад настан. Уул уурхайн олборлолтын сөрөг нөлөөлөлд өртөж амьдрах орчин, малын бэлчээргүй болсон нутгийн олон малчид, иргэдийн нэг. Түүний хувьд хамгийн их санаа зовж явдаг асуудал бол говийн ус. Говьд эрдэнэ болсон гүний усаа хамгаалахын төлөө сүүлийн 10 гаруй жил тэмцэж яваа “Цэций гүний ус” ТББ-ын тэргүүн С.Соёлтой ярилцлаа.
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам тавих улс төрийн шийдвэр гарснаас хойш удалгүй бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн оролцов. Энэ бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд “таатай” нөхцөл бүрдсэн үед өрнөж байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн онд ашигтай ажилласан 800 тэрбум төгрөгийг зарцуулах санхүү бүрдлээ. Үндэсний цэрэг армийг хөдөлгөж, УБТЗ-ын инженер, мэргэжилтнүүдээр хүн хүчийг ч бэлтгэлээ. Төмөр замын транзит тээврийн тарифын 25 жилийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг Оросын талтай үзэглэлээ. Одоо Хятадын талаас үзүүлэх 50%-ийн хөнгөлөлтийг албажуулах л үлдлээ.