Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрдсийн экспорт 6 тэрбум доллар давж дээд амжилт тогтоов Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны байдлаар 12.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх 2017 оныхтой харьцуулахад 22.3%-иар өссөн байна.
Зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд усны асуудал тулгамдаж байна Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оноос эхэлж хэрэгжих зорилттой “Хүнд аж үйлдвэрийн хөтөлбөр”-ийг Салбарын яамнаас боловсруулж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд төслүүдэд нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр тооцжээ.
Хятадын төмрийн хүдрийн импорт бууралттай гарав Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд тус улс 1.064 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байна.
Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелэв Батлагдсан төсөвтэй харьцуулахад нэгдсэн төсвийн орлого 25%-иар нэмэгджээ. Тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг бөгөөд үүнд Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум, Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна.
20 жил ажиллах хүрэн нүүрсний гурван уурхай 2019 онд ашиглалтад орно 2019 оны хувьд баяжуулалтын салбарт хоёр үйлдвэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн нь Алтанцагаан овоо, Халзан бүргэдэй УБҮ. Мөн онд хүрэн нүүрсний гурван томоохон уурхай, бал чулууны нэг уурхай ашиглалтад орохоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ээ батлуулсан бөгөөд бүгд 20 жил ажиллах төлөвлөгөөтэй байна.
Орос Хятад руу нүүрсээ татваргүй экспортлох санал тавина Орос улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрсэндээ ногдуулдаг импортын татварыг тэглүүлэх асуудлаар Хятадтай дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Уул уурхайн компаниудад гарал үүслийн баталгаатай, эрүүл мах нийлүүлнэ Эдүгээ уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг тус тус эзэлж байна. Цаашид уул уурхай бусад салбараа чирч явах нь тодорхой бөгөөд улсын эдийн засаг солонгорч хөгжих гол суурь нь энэ.
“Эрдэнэс Тавантолгой”: 2018 онд хоёр их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлж буйгаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу компанийн 30 хүртэлх хувийг эхний ээлжинд Хонконгийн хөрөнгийн биржид гаргаж, улмаар Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болгох хувилбарыг дэвшүүлжээ.
Уул уурхайн 184 компанийн бенефициар эздийн мэдээлэл ил тод болов Дэлхийн 51 улс нэгдсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) шинэчилсэн стандартаар 2020 оноос эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, тендерт оролцогч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийн (бенефициар) мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн.
Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.
Баруун Австралиас литийн томоохон тоглогч төрнө Баруун Австралийн лити олборлолтын чиглэлийн компани Pilbara Minerals өөрийн уурхайн өргөтгөлд зориулж томоохон хөрөнгө босгож чадсан тухайгаа мэдэгдлээ.
Кумторын ордын нэмэлт хайгуулд 11.5 сая доллар зарцуулна Киргизийн алтны Кумторын ордыг ашиглаж буй Канадын “Сентерра голд” компани төслийн талбайдаа нэмэлт хайгуул явуулах хоёр жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн билээ.
2019 онд “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий экспортолж эхэлнэ Оросын “Газпром” компани энэ оны арванхоёрдугаар сарын 20-ноос “Сибирийн хүч” хоолойгоор Оросын байгалийн хийг Хятад руу экспортолж эхлэхээр бэлтгэж байгаа билээ.
Зэсийн ханш буурч эхлэв Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
Хятад нүүрсний импортын хоригоор бэлэг барив Арваннэгдүгээр сарын 14, 15, 16-нд Жянсү, Гуандун, Фужянь зэрэг нүүрсний голлох сувгуудад Хятадын холбогдох төрийн байгууллагын төлөөлөл уулзалт хийсний дараа нүүрс импортлохгүй байх шийдвэрийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан байна.
Хятадын эдийн засаг суларсаар байна Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав.
2018: Монголбанк 22 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны хэмжээнд нийт 22 тонн алт худалдан авснаа мэдэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5%-иар өссөн үзүүлэлт юм.
2018 оны уул уурхайн өрнөл Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой.
Тавантолгойн станцыг байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг үзэглэв Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.