Шинэ мэдээ
Сарын дараа төсөвт тодотгол хийх нь хууль зөрчсөн үйлдэл үү?
Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай билээ.
Рио Тинто Оюутолгой уурхайд батарей солих технологийг туршина
Рио Тинто Хятадын Төрийн Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпораци (SPIC)-тай хамтран цахилгаан ачааны машины батарей солих технологийг Монголын Оюутолгойн зэсийн уурхайд туршиж байна.
Энэ нь цахилгаан машины цэнэггүй батерейг бүрэн цэнэглэгдсэн батерейгаар хурдан солих технологи юм.
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль (ГУУС) БНХАУ-ын Үханий Технологийн их сургуультай хамтран GEOMINE-2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа.
Энэ үеэр уул уурхайн геотехник, уул уурхайн малталт, ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын үйлдвэрт хэрэглэж байгаа усны чанар, хэрэглээ, өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Ерөнхийлөгч хориг тавина, эсвэл...
Гэхдээ том зургаар нь харвал, Ерөнхийлөгчийн хориг бол ёс төдий зүйл гэхэд хатуудахгүй байх. Хориг тавьсан ч хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Олонхоороо хүлээж авахгүй гэвэл төсөв батлагдсанаараа л явна. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед ч ийм л байсан. Хориг тавиад хүлээж авсан нь хуруу дарам цөөн.
PDAC 2025 оны шагналын эзэд тодорлоо
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) 2025 оны PDAC шагналын эздийг зарлалаа. PDAC шагналыг анх 1977 онд олгож эхэлсэн бөгөөд дэлхийн уул уурхайн салбарт онцгой хувь нэмэр оруулсан хувь хүн, баг, аж ахуйн нэгжүүд уг шагналыг хүртдэг билээ.
UBS банк: 2025 онд зэсийн үнэ 10500 ам.доллар болно
Эрчим хүчний шилжилтэнд шаардлагатай зэсийн эрэлт нэмэгдэж, ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт багасах учир, 2025 онд 200 мянга гаруй тонн зэсийн нэмэлт эрэлт хэрэгцээ үүснэ. Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнэ 2025, 2026 онд нэг тонн нь дунджаар 10,500, 11,000 ам.доллар байх төлөвтэй гэж UBS банк пүрэв гарагт мэдэгдлээ.
Нүүрсний үнийн бууралтыг экспортын биет хэмжээг өсгөн нөхнө
Засгийн газар 2025 оны эдийн засгийн өсөлт эрчимжиж 8%-д хүрнэ хэмээн төсөөлсөн бол Азийн хөгжлийн банк 6%-иар өснө гэж тооцоолжээ. Ирэх оны эдийн засгийн төлөв ямар байх нь өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбарын санхүүгийн нөхцөл байдалтай шууд холбоотой.
The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаар хэвлэгдлээ
Та энэ удаагийн дугаараас сэтгүүлч И.Отгонжаргалын “Арагшаа шидэгдсэн аж үйлдвэржилтийн төсөв” нийтлэл, “Mining Week & MinePro-2024” чуулга уулзалтын дэлгэрэнгүй бүрэн сурвалжилга, “Чухал ашигт малтмалын салбарын бодлого тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаж байна” сурвалжилга, “Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна” эрдсийн зах зээлийн мэдээ болон бусад мэдээ, сурвалжилга, нийтлэл, мэдээллийг унших боломжтой.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийг байгуулснаар жилд 20 сая тонн, цагт 3500 тонн түүхий нүүрсийг дэлхийн жишигт нийцсэн технологийн дагуу буталж, ангилж, хольж, дамжуулан ачих байдлаар хоёр улсын хил хооронд зөөж тээвэрлэх юм. Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэйгээр олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой болох юм.
АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно
АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.