Бидний тухай
/
AD
/
TV
/
Contact
/
|
Нүүр
Уул уурхай
Эдийн засаг
Зах зээл
Бодлого
Түнш
Ертөнц
Технологи
Компани
Эко
Үйл явдал
|
Байр суурь
|
Ярилцлага
|
Сурвалжлага
|
Awards
Awards 2010
Awards 2011
Awards 2012
Awards 2013
Awards 2014
|
Хэлэлцүүлэг
|
Хурал чуулган
Хуанли
|
Лавлах
Хууль, Төсөл
Хэлсэн үг
Хөтөлбөр
|
MMJ-10жил
MMJ-10
MMJ-5
|
Орон нутаг
|
Mining Journal Awards 2014
“Эрдэнэс Тавантолгой” ажлын байраа тогтвортой хадгалж чаджээ
“Mining Journal Awards”-ын энэ жилийн шалгаруулалтаас хоёр зүйл онцгой анзаарагдлаа. Нэгдүгээрт, Монголын уул уурхайн үйлдвэрүүд шинэ технологи, тэр дундаа баяжуулалтын технологи нэвтрүүлэх талаар их санаачилгатай ажиллаж байна.
Шүүгчдийн зөвлөлийн шийдвэр
2014 оны уул уурхайн шилдгүүдийг тодруулах “Mining Journal Awards” шалгаруулалтад давхардсан тоогоор 19 компани нэр дэвшсэнээс “Шилдэг эко уурхай” номинацид 7, “Шилдэг технологи” 3, “Шилдэг уурхай” 3, “Хариуцлагатай үйл ажиллагаа” 3, “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид 3 компани тус тус өрсөлдлөө.
Уул уурхайн салбарын Оны шилдгүүдийг нэрлэв
“Дандаа шүүмжлүүлэх амаргүй. Харин энэ шалгаруулалт дээр манай ололтыг олж тэмдэглэсэнд таатай байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь онцлов.
MINING JOURNAL AWARDS 2014 УРЬЖ БАЙНА
Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа тав дахь жилдээ зарлаж байна.
Mining Journal Awards 2014
Mining Journal Awards- Геологи, уул уурхайн салбарын Оны шилдэг үйл ажиллагааны шалгаруулалтаа 5 дахь жилдээ зарлаж байна.
ХАЙГУУЛЫН ШИЛДЭГ КОМПАНИ
Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж буй хууль, журмыг чанд баримтлан, хайгуулын талбайгаа судлан ажиллаж буй компанийг шалгаруулах номинаци юм.
ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ
Уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, экологид ээлтэй техник, технологийг тухайн жилд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн байдлаар шалгаруулалтыг дүгнэнэ.
ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ
Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно.
УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАГАА
Олборлолтоос боловсруулах шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орсон байдал, нийгмийн хариуцлагын чиглэлээр олон улсын түвшинд хэрэгжүүлдэг стандартыг хэрхэн ханган ажиллаж буйг тодотгох номинаци юм.
ШИЛДЭГ УУРХАЙ
Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.
Хайлт хийх
Сэдэв
Ашигт малтмал
Геологи
Хууль
Эрдэс
Алт
Зэс
Нүүрс
Уран
Төмрийн хүдэр
Нефть, занар
Ховор элемент
Стратегийн орд
Оюутолгой
Тавантолгой
Дэд бүтэц
Төмөр зам
Эрчим хүч
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
Зөв
Буруу
Үр дүн:
Зөв
Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
Дэмжиж байна
Мэдээлэл муу байна
Үр дүн:
Дэмжиж байна
Мэдээлэл муу байна
ШИНЭ
Туркойз Хилл-ийн захирал солигдов
2021-03-05 18:25
Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.
Банкууд 3%-ийн хүүтэй зээлийн шаардлагыг сулруулах саналтай байна
2021-03-05 16:46
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2021.03.04) банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалт “10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд болсон юм. 10 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2 их наяд нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулж олгохдоо зөрүү хүүний татаасыг төр хариуцахаар тооцоолжээ. Хэдийгээр зээлийн хүү бага ч банкуудаас зээлдэгчдэд тавьж буй нөхцөл шаардлага өндөр гэж салбарынхан үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын үеэр банкууд зээл олгох нөхцөл шаардлагыг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Хятадын нүүрсний олборлолт 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй
2021-03-05 14:02
2020 оны үзүүлэлтээр, Хятад улс нийт 3.9 тэрбум тонн нүүрс олборлосон нь 1.4%-иар нэмэгдсэн байна. Тэгвэл БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025он) дуусах үед тус улсын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй гэж Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн тайланд дурджээ. Тайланд тэмдэглэснээр, 2025 он гэхэд нүүрсний уурхайнуудын тоог 4000 орчимд хязгаарлах төлөвтэй. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад нүүрсний нийт уурхайнуудын тоо 4700 орчим байжээ. Үүний 1200 уурхай нь 1.2 сая тонноос дээш олборлолтын хүчин чадалтай томоохон уурхайнууд байсан нь нийт олзворлолтын 80%-ийг бүрдүүлсэн байна.
Оюутолгой ХХК татварын актаар ногдуулсан үлдэгдэл төлбөрийг барагдууллаа
2021-03-05 13:14
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.
Японы компаниуд Оросын коксжих нүүрсний төсөлд хамтарна
2021-03-04 14:18
ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих” агентлагаас Японы хөрөнгө оруулагчидтай албан уулзалт зохион байгуулжээ. “Марубени”, “Сожиц”, “Иточу”, “Сумитомо”, “Мицуи” компани болон “Газрын тос, нүүрс, металын корпораци” (JOGMEC), Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас Оросын коксжих нүүрсний олборлолт, гадаад зах зээлд нийлүүлэх төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. Оросын коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар шууд Японы зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус уулзалтаар Японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид Оросын нүүрсний “Долгучан” компанитай хэлэлцээр эхлүүлжээ.
Дэлгэрэнгүй
PDF Хувилбар
Захиалах
УУЛ УУРХАЙН ХУАНЛИ
Бусад