Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Пенаскито уурхайн ашиглалтын хугацааг уртасгах зорилго тавьжээ Дэлхийн хамгийн том 20 уурхайн нэгт тооцогддог  Мексикийн Пенаскитогийн удирдлага уурхайнхаа ашиглалтын хугацааг уртасгах зорилготой байгаагаа “Pan-American Mining”-д ярьжээ. Тус уурхай нь уламжлалт ил уурхай ба баяжуулах үйлдвэрт олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг.
Байгалийн хийн үнэ сүүлийн нэг жилд яагаад хоёр дахин өссөн бэ? Спот зах зээл дэх байгалийн хийн үнэ сүүлийн 12 сарын хугацаанд хоёр дахин өссөн байна. Үүний шалтгаан нь Европ, АНУ, Ази зэрэг бүс нутгууд хийн нөөцөө нөхөж чадахгүй байгаатай холбоотой аж. Иймээс 2025 онд нөөцөө нөхөхөд хүндхэн байх төлөвтэй байна.
BHP болон Rio Tinto компаниуд эрчим хүчний шилжилтийн талаар эерэг байр суурь баримталж байна Уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд болох BHP болон Rio Tinto нь энэ долоо хоногт уурхайн голлох бүтээгдэхүүний тайлангаа танилцуулсан бөгөөд санхүүгийн үзүүлэлт, төлөв байдлын хувьд ижил төстэй шинжүүд илэрчээ. Тэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг эергээр харж, богино хугацааны эрсдэлийг багасгахыг зорьж байна. Мөн Трампын худалдааны бодлого тэдэнд томоохон эрсдэл учруулахгүй гэж үзжээ.
Трампын Тарифын Төлөвлөгөө АНУ-ын худалдааны хамгийн чухал түншүүдэд нөлөөлнө 2023 онд АНУ-ын нийт импортын барааны 43 хувийг  Мексик, Хятад, Канадтай хийсэн худалдаа бүрдүүлсэн байна.
Конго улс Хятадын зэсийн гол нийлүүлэгч боллоо Хятад улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын уул уурхайд томоохон хөрөнгө оруулалт хийснийхээ үр ашгийг хүртэж, Конго улсаас импортлох зэсийн хэмжээ нь эрс өсжээ.
Энэтхэг АНУ-аас газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн импортоо нэмэгдүүлнэ Энэтхэг улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифаас зайлсхийхийн тулд америкийн газрын тос, шингэрүүлсэн хийн худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри Ерөнхийлөгч Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалтын дараа Вашингтонд мэдэгдэв.
Украин болон АНУ критикал минералын салбарт хамтран ажиллана Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп Украин улстай критикал минералын салбарт хамтран ажиллаж, үүний хариуд ОХУ-тай хийж буй дайнд цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн танилцуулсан "Ялалтын төлөвлөгөө"-ний нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг уг салбарт татах явдал байв.
Энэтхэг рүү АНУ-ын нүүрсний экспорт нэмэгдэх төлөвтэй байна Хятад улс АНУ-аас импортолж буй эрчим хүчний бүтээгдэхүүнд татвар ногдуулсны улмаас АНУ-ын экспорт Энэтхэг рүү нэмэгдэх төлөвтэй байна гэж тус салбарын таван албаны хүн мэдэгдэв.
Оросын "Норникель" Хятадад хамтарсан компани байгуулах талаар ярилцаж байгаа Цэвэршүүлсэн никель, палладийн томоохон үйлдвэрлэгч Норникель компани Хятадад хамтарсан үйлдвэр байгуулах талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд 2025-2026 онд хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа гэж мягмар гарагт мэдэгдэв.
Цэвэр эрчим хүчний үнэ энэ онд үргэлжлэн буурна Ногоон эрчим хүчний импортод татвар ногдуулах замаар дэлхийд үндэсний зах зээлээ хамгаалах (протекционизм) хандлага улам газар авч байгаа ч салхи, нарны эрчим хүч, батарей хуримтлуурын станц зэрэг цэвэр эрчим хүчний технологийн өртөг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй байна гэж BloombergNEF судалгааны байгууллага пүрэв гарагт мэдээллээ.
Оросууд хадгаламжаа хамгаалах зорилгоор алтыг ихээр худалдан авч байна Өнгөрсөн онд Оросууд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр алт худалдан авч, улсынхаа жилийн олборлолтын дөрөвний нэгтэй тэнцэх алт эзэмшсэн байна. Энэ нь ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний үед хадгаламжаа хамгаалах оролдлогын нэг хэсэг байв.
KoBold компани Намибид литий, никелийн хайгуулаа өргөжүүлж байна Билл Гейтс, Жефф Безос зэрэг тэрбумтнуудын дэмжлэгтэй байгуулагдсан уул уурхайн KoBold Metals компани лити, никелийн эрэл хайгуулаа Намиби руу өргөжүүлж байна.
Хятад улс ашигт малтмалын экспортоо хязгаарлаж эхэллээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад улсын импортод ногдуулсан 10%-ийн нэмэлт татвар хүчин төгөлдөр болсноос хойш хэдхэн минутын дараа Хятад улс батлан ​​хамгаалах, цэвэр эрчим хүч болон бусад салбарт ашигладаг таван металлын экспортыг хориглосноо зарлалаа.
Хар салхины улмаас Рио Тинто компанийн төмрийн хүдрийн тээвэрлэлт саатжээ Австралийн баруун хойд хэсэгт орших Энэтхэгийн далайд сүүлийн 48 цагийн дотор хоёр удаагийн хар салхи үүссэн бөгөөд “Талиах” болон “Винс” хэмээн нэрлэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Рио Тинто компани Баруун Австралийн хоёр боомтоос төмрийн хүдэр тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа нүүлгэн шилжүүлж байна.
Өмнөд Африкийн сайд: Нүүрс бол манай улсын хувьд нэн чухал ашигт малтмал ​​​​​​​Өмнөд Африк нүүрсийг эдийн засгийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг учир критикал минерал гэж үзэх ёстой гэж Эрдэс баялгийн сайд Гведе Манташэ даваа гарагт мэдэгдэв.
Мөнгөний эрэлт нэмэгдэж байна ​​​​​​​"Дэлхийн мөнгөний судалгаа 2024" тайланд дурдсанаар 2015-2024 оны хооронд мөнгөний эрэлт бүхий л салбарт эрс өөрчлөгдөж, дэлхийн технологи, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг илэрхийлж байна.
БНХАУ критикал минералын салбарт 57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар критикал минералын салбарт тогтмол хөрөнгө оруулж байна. Ингэхдээ ойролцоогоор 26 төрийн дэмжлэгтэй санхүүгийн институтийг оролцуулсан аж.
БНХАУ критикал минералын салбарт ноёрхохын тулд 57 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс цэвэр эрчим хүчээ нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар критикал минералын салбарт тогтмол хөрөнгө оруулж байна. Ингэхдээ ойролцоогоор 26 төрийн дэмжлэгтэй санхүүгийн институтийг оролцуулсан аж.
Энэтхэг улс критикал минералын салбарыг хөгжүүлэхэд зориулж 1.88 тэрбум ам доллар баталлаа Энэтхэг улс чухал ашигт малтмалын салбараа хөгжүүлэхэд зориулж 163 тэрбум рупи (1.88 тэрбум доллар) баталлаа гэж тус улсын Мэдээллийн сайд лхагва гарагт мэдэгдлээ.
“DeepSeek” хиймэл оюун ухаан ба Уул уурхай Хятадын “DeepSeek” гэх хиймэл оюун ухааны технологи Nasdaq хөрөнгийн биржийн үнэлгээг 1 их наяд ам.долларын алдагдалд орууллаа. Тэр дундаа, дэлхийд технологиор тэргүүлэгч “Nvidia” компани хамгийн их алдагдал хүлээжээ.
3 4 5 6 7 8 9