Ертөнц
BHP зэс, алт, ураны ордод 555 сая долларын хөрөнгө оруулна
BHP компани Өмнөд Австрали мужийн “Olympic Dam” хэмээх зэс, алт, ураны ордод 555 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь 2028 онд хийгдэхээр төлөвлөгдсөн олон тэрбум долларын өргөтгөлийн өмнөх шатны төслүүдийн нэг нь юм.
2030 он гэхэд ураны эрэлт 28%-иар өснө
Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх зорилтыг биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүч ашиглах нь нэмэгдсэнээр ураны эрэлт ойрын таван жилд бараг 30%-иар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн цөмийн нийгэмлэг (WNA) 9-р сарын 5-нд гаргасан тайландаа бичжээ.
Вьетнам бага оврын цөмийн реактор ашиглахад бэлэн
Вьетнам улс төлөвлөж буй цөмийн цахилгаан станцууддаа бага оврын реактор суурилуулахад бэлэн гэж тус улсын хамгийн хүчирхэг байгууллага болох Коммунист Намын Улс төрийн товчооны баримт бичигт дурджээ.
2024 онд газрын тосны хэрэглээгээр АНУ, Хятад, Энэтхэг тэргүүлэв
2024 онд дэлхийд газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч 10 орон нийт хэрэглээний 61 хувийг эзэлжээ. Энэхүү үзүүлэлт эхний 20 улсыг хамруулбал 80 хувьд хүрч, нийт хэрэглээ жилд дунджаар 0.7 хувиар өснө. Хэдийгээр нефтийн хэрэглээний өсөлт удааширч, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явц эрчимжиж байгаа ч газрын тос дэлхий дахинд тэргүүлэх эрчим хүчний эх үүсвэр хэвээр байгаа билээ.
Орос, Хятад улсууд шинэ хийн хоолой барих гэрээнд гарын үсэг зурлаа
ОХУ-ын "Газпром" компани “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан БНХАУ-д нийлүүлдэг байгалийн хийн хэмжээгээ бага зэрэг нэмэгдүүлэхээр тохиролцож, "Сибирийн хүч 2" төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэхдээ Хятад улс Европын зах зээлийн үнээс хямд үнээр байгалийн хий авна гэж төрийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээллээ.
Exxon 2050 он хүртэл байгалийн хийн эрэлт өснө гэж үзэж байна
2050 он гэхэд дэлхийн байгалийн хийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар өснө. Энэ нь эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ буурч, хөгжиж буй орнуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж Exxon Mobil пүрэв гарагт жилийн тайландаа дурджээ.