Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
АНУ, Саудын Арабтай хамтран  чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулна АНУ, Саудын Араб хамтран эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалыг Африкт олборлох, нийлүүлэх талаар ярилцаж байна гэж The Wall Street Journal (WSJ) 9 дүгээр сарын 10-ны дугаартаа мэдээллээ.
Австрали чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ Тесла компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг уриалсны дараа Австралийн нөөц баялгийн сайд Мадлен Кинг лити болон бусад чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг Financial Review сэтгүүл мэдээллээ.
Vale компани 2024 онд Ойрхи Дорнодод "мега төв"-үүдийг барьж эхэлнэ Бразилийн уул уурхайн Vale компани Ойрхи Дорнодод ирэх жилээс "мега төв" байгуулж, гангийн үйлдвэрт зориулсан нүүрстөрөгч багатай төмрийн хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгдэв. Эхний “мега төв” 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна.
Хятадын компаниуд нүүрсний станц  барих боломжоо ашиглаж байна Хятадын Засгийн газар эрчим хүчний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж байна. Тус улсын хамгийн том нүүрсний  компани  эдийн засгийн хямралын үед гацсан зарим төслүүдийг сэргээхээр төлөвлөж байна.
Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас  их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан  алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ. "Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний  хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.
Минсур компани 2.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Перу дахь зэс олборлолтоо нэмэгдүүлнэ  Перугийн уул уурхайн Минсур компани зэс олборлолтоо өргөжүүлэх зорилгоор 2.25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус улсын уул уурхайн яам 8 дугаар сарын 31-нд мэдэгдлээ.
Европын Холбооны импортолсон Оросын шингэрүүлсэн байгалийн хий 40%-иар өслөө Европын Холбооны импортолсон Оросын шингэрүүлсэн байгалийн хий 2023 оны эхний хагас жилд 2021 оны мөн үетэй харьцуулахад 40%-иар өссөн гэж Global Witness мэдээллээ.
Рио Тинто-First Quantum хамтарсан компани Перуд зэсийн төсөл хэрэгжүүлнэ Рио Тинто болон Канадын First Quantum Minerals уул уурхайн хамтарсан компани   байгуулж, Ла Гранжа зэсийн төслийг Перуд хэрэгжүүлэхээр боллоо.  Рио Тинто-д 105 сая ам.доллар төлсний дараа First Quantum төслийн 55%-ийг эзэмшиж байна. Цаашид Ла Гранжа руу 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Хятадын Zijin компани Серби дэх зэсийн  уурхайд хөрөнгө оруулна Хятадын Zijin Mining Group Сербийн зүүн хэсэгт оршдог зэс, алтны Cukaru Peki уурхайг өргөтгөхөөр төлөвлөж байна
“Айвенхоу Майнз”-ын  Kamoa Copper зэсийн баяжмалаа төмөр замаар тээвэрлэх санамж бичиг байгууллаа Камоа-Какула төслийн зэсийн баяжмалыг төмөр замаар Ангол улсын Атлантын далай дээрх Лобито боомт руу тээвэрлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Lobito Atlantic International SARL болон Kamoa Copper SA компанитай  байгуулсан талаар ”Айвенхоу Майнз” компани мэдэгдлээ.
Энэтхэг улс 7 тэрбум ам.долларын цахилгаан автобусны хөтөлбөрийг баталлаа Энэтхэгийн Засгийн газар 100 том хотод 10  мянган  цахилгаан автобус нийлүүлэх 7 тэрбум ам.долларын өртөгтэй  дэд бүтцийн хөтөлбөрт  эхний ээлжинд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө  оруулах болсоноо Энэтхэгийн албаны хүмүүс  өнгөрсөн долоо хоногт  мэдэгдэв.
Хятадад гангийн үйлдвэрлэл буурна гэсэн хүлээлтийн улмаас төмрийн хүдрийн үнэ уналаа Хятадад гангийн үйлдвэрлэл буурна гэсэн хүлээлт болон тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларсан нь 8 сарын 14-нд төмрийн хүдрийн үнэ унахад нөлөөлжээ
Полиметалл компани Орос дахь хөрөнгөө 6-9 сарын дотор зарах төлөвлөгөөтэй байна Алт, мөнгө үйлдвэрлэгч Полиметал Интернэшнл компани 6-9 сарын хугацаанд АНУ-ын хоригт хамрагдсан Орос дахь хөрөнгөө худалдана гэж Гүйцэтгэх захирал Виталий Несис 8 сарын 9-нд мэдэгдлээ
Перу улсад зэсийн үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст өсөж, 6-р сард 22%-иар нэмэгдсэн байна Перугийн зэсийн үйлдвэрлэл 6-р сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21.8%-иар өссөн гэж тус улсын Эрчим хүч, уул уурхайн яам мягмар гарагт мэдэгдлээ
Япон Намиби улстай газрын ховор элементийн хайгуул хийх гэрээ байгуулжээ Япон мягмар гарагт Намиби улстай газрын ховор ашигт малтмалын хайгуулыг хамтран хийх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд ашигладаг
Монголоос Мексик хүртэл: АНУ-ын чухал ашигт малтмалын төлөөх тэмцэл Дэлхийн их гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна. Дэлхийд цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа энэ үед цэвэр эрчим хүч
ОПЕК-ийн олборлолт 7-р сард нэг сая гаруй баррелиар буурчээ ОПЕК-ийн олборлолт өмнөх таамаглаж байснаас ч илүү унасан гэдгийг харуулсан гурав дахь судалгаа гарлаа гэж зах зээлийн мэдээ, мэдээллийн Argus компани мэдэгдлээ
Монгол Улс газрын ховор элементийн чиглэлээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ ВАШИНГТОН, 8-р сарын 2 (Ройтерс) - Монгол Улс газрын ховор элемент олборлох чиглэлээр Вашингтонтой хамтран ажиллана гэж тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтонд айлчлах үед мэдэгдлээ. Гэвч АНУ, Хятадын хооронд "шинэ хүйтэн дайн" эхлэвэл дэлхийн эдийн засагт хохирол учруулна гэж тэрбэр анхаарууллаа.
Нефть боловсруулах үйлдвэрүүд засвар үйлчилгээгээ дуусгаж, Оросын дизель түлшний экспорт нэмэгдлээ ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд улирлын чанартай засвар үйлчилгээгээ хийж дуусгасны дараа 7-р сард Оросын дизель, бензиний экспортын хэмжээ 6-р сартай харьцуулахад 5%-иар өссөн байна гэж Ройтерс агентлаг 8 сарын 1-нд мэдээллээ.
Рио Тинто, Коделко компаниуд Чилид зэсийн хайгуулд хамтран ажиллана Чилийн төрийн өмчит Коделко компани Рио Тинтотой хамтран тус компанийн саяхан худалдаж авсан Чилийн хойд хэсэгт орших Агуа де ла Фальда зэсийн ордод хайгуул хийж байна.
4 5 6 7 8 9 10