Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
БНХАУ Төв Азийн хамгийн том худалдааны түнш боллоо Статистик мэдээгээр Хятад улс Оросын худалдааны эргэлтийг давж, Төв Азийн таван улсын худалдааны гол түнш боллоо. Хамгийн сүүлд Бээжин Казахстаны худалдааны гол түншээр тодорчээ.
Чили дэх уул уурхайн хөрөнгө оруулалт 2032 он гэхэд 66 тэрбум ам.долларт хүрнэ  Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 2023-2032 онд 65.71 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж тус улсын зэсийн комисс “Cochilco” 12 дугаар сарын 26-нд хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортыг хориглов Хятад улс үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд  газрын ховор элементийг боловсруулах зарим технологийн экспортыг хориглолоо. Хятадын Худалдааны яам 12 дугаар сарын 21-нд электрон бүтээгдэхүүн, цахилгаан автомашины, салхин турбин зэрэгт ашигладаг байнгын соронз үйлдвэрлэхэд нэн хэрэгцээтэй 17 чухал газрын ховор элементийг олборлох, ялгах технологийг экспортлохыг хориглосон байна.
Австрали эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэх ашигт малтмалын жагсаалтаа өргөжүүллээ Засгийн газар орчин үеийн технологи, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн ашигт малтмалын жагсаалтад фтор, молибден, хүнцэл, селен, теллурыг нэмсэн гэж тус улсын нөөц баялгийн сайд Мадлен Кинг 12 сарын 16-нд мэдэгдэв. Харин гелиумыг тус жагсаалтаас хассан юм байна.
Шинээр уурхай ажиллуулахад зэсийн үнэ 15 мянган ам.доллар байх шаардлагатай Уул уурхайн компаниуд өндөр өртөгтэй уурхай шинээр барьж, зэсийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд зэсийн үнэ бараг хоёр дахин өсөх шаардлагатай байна гэж тэрбумтан Роберт Фрийдланд хэллээ.
Цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн сард 20%-иар өслөө Зах зээлийн судалгааны Rho Motion фирмийн мэдээлснээр өнгөрсөн сард цахилгаан машин болон гибрид автомашины борлуулалт дэлхийд 20%-иар өссөн байна. Борлуулалтын өсөлтөд голдуу Хойд Америк болон Хятадын эрэлт нөлөөлсөн бөгөөд энэ нь Европ дахь   борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж Ройтерс мэдээлэв.
АНУ-ын нефтийн үйлдвэрлэл нэмэгдэж, OPEC -ийн олборлолт буурлаа “OPEC-ийн түүхий нефтийн олборлолт өнгөрсөн  сард анх удаа буурч, АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн байна” гэж OPEC-ийн лхагва гарагт гаргасан сарын тайланд дурджээ.
Баруун Австрали муж уул уурхайн төслийн зөвшөөрөл олгох журмыг шинэчилнэ Баруун Австрали муж ногоон эрчим хүч рүү шилжихэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ бизнесүүдийн хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчны зөвшөөрөл олгох журмаа шинэчлэнэ гэж мягмар гарагт мэдэгдлээ.
Нигер улс түүхэнд анх удаа түүхий нефт экспортолно Нигер улс  анх удаа түүхий нефт экспортлохыг зорьж байна гэж  тус улсын цэргийн удирдагч Абдурахамане Тиани  телевизээр оны эхэнд мэдэгдэж байв. “Түүхий нефтийн экспорт оны эхний саруудад Бенин улсын Котону боомтоос эхэлнэ”  гэж Тиани хэлснийг Ройтерс агентлаг иш татжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд ОХУ-аас уран импортлохыг хориглох асуудлыг хэлэлцэнэ Оросын баяжуулсан ураныг АНУ-д импортлохыг хориглох тухай хуулийн төслийг дэмжих эсэх талаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд санал хураалт явуулахаар боллоо. Вашингтоны төлөөлөгч Кэти МакМоррис Рожерсийн боловсруулсан Оросын ураны импортыг хориглох тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ.
Чили улс зэсийн үйлдвэрлэлээ нэг сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байна Эрчим хүчний шилжилт нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлж буй  тул Чили улс зэсийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Чилийн Ерөнхийлөгч Габриэль Боричийн Засгийн газар 2026 он гэхэд олборлолтоо 1.04 сая тонноор нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж Сангийн сайд Марио Марселийн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Энэтхэгийн эрчим хүчний 44%-ийг чулуужсан бус түлшээр үйлдвэрлэдэг Энэтхэгийн эрчим хүчний эх үүсвэрийн 44 орчим хувийг чулуужсан бус түлш эзэлж байна гэж Энэтхэгийн Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний сайд Р. К. Сингх мягмар гарагт парламентад мэдээлэл хийх үеэр дурджээ. Энэтхэг улс нь дэлхийн гурав дахь том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний салбарт чулуужсан бус түлшний эх үүсвэрийн эзлэх хувийг 50%-д хүргэхээр зорьж байна. Үүнд нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станц, био эрчим хүч орно.
First Quantum компани Замби дахь төслөө эрчимжүүлнэ  Канадын First Quantum Minerals компани Замбийн Mimosa Resources компанитай хамтран Fishtie зэсийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гэрээ байгууллаа.
ОХУ дизель түлшний экспортоо 28%-иар нэмэгдүүлнэ Хар тэнгис, Балтийн тэнгисийн боомтуудаас тээвэрлэх дизель түлшний экспортоо ОХУ  энэ сард 28%-иар нэмэгдүүлнэ гэж Bloomberg агентлаг мэдээллээ.
Оросоос авах коксжих нүүрсний импортоо Энэтхэг эрчимжүүлнэ Энэтхэг улс Оросоос худалдан авдаг коксжих нүүрсний хэмжээг  нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Швед улс   цөмийн эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлнэ Шведийн парламент эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор анх батлагдсан  цөмийн 10 реактороос гадна нэмэлт цөмийн реактор барих эрчим хүчний шинэ хуулийн төслийг баталлаа гэж Ройтерс агентлаг мэдээллээ. 
Ураны үнэ сүүлийн 15 жилд анх удаа 80 ам.доллар давлаа 2040 он гэхэд ураны нийлүүлэлт 1.5 тэрбум фунтээр дутах эрсдэлтэй
Венесуэлийн нефтийн олборлолт 850 мянган баррель болж нэмэгдэв  Венесуэлийн түүхий нефтийн олборлолтын хэмжээ өдөрт 850 мянган баррельд хүрч, тус улсын дэлхийн зах зээлд эзлэх хувь нь сэргэж эхэллээ хэмээн Газрын тосны яамны албаны хүмүүс мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ. 10 дугаар сарын олборлолт өдөрт 786 мянган баррель байсан юм.
Индонез улс нүүрс олборлогчдоос 1 дүгээр сараас татвар авна Индонез улс 2022 оны эхээр экспортоо түр зогсооход хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар төлөвлөжээ
Хятадын компани Ботсвана улсад зэсийн уурхай худалдаж авна Хятадын уул уурхайн MMG Ltd компани Ботсвана дахь “Khoemacau” зэсийн уурхайн толгой компани болох Канадад төвтэй “Cuprous Capital”-ыг худалдаж авахаар тохиролцсоны дараа MMG компанийн хувьцааны ханш нь өсөж, компанийн үнэлгээ 1.88 тэрбум долларт хүрлээ.
1 2 3 4 5 6 7