Бодлого
Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулга болон тус асуудлаар хуралдсан ЭЗБХ-ны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэж УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжаалах хөрөнгийн биржийг сонгоно
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг Нью-Йорк болон Хонконгийн Хөрөнгийн биржээр арилжаалах талаар судлан танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Сумьяабазарт чиглэл болгов.
22 байршил дахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд Ховд аймагт 3, Завхан аймагт 1, Дорнод аймагт 9, Хөвсгөл аймагт 1, Сүхбаатар аймагт 3, Өвөрхангай аймагт 1, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 2 буюу нийт 8 аймгийн 22 байршилд тогтоогдсон тодорхой газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгаад байна.
Монголын нүүрс далайд хүрэхэд ямар өртөгтэй вэ?
Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 8-нд хоёр улсын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэх ёслол болсон билээ.
“Эрдэнэс Тавантолгой”-д Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгж байгуулжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-д IPO гаргах бэлтгэл ажлыг хангаж буйгаа дуулгаад ЭТТ компани дээр Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгжийг байгуулсанаа онцолсон юм.
Тавантолгойд зориулсан таван зам
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” хэмээн нэрийдсэн тогтоолыг УИХ хаврын чуулганаар наадмын өмнөх дулаан уур амьсгал зонхилсон үед чимээгүйхэн батлав.
“Өргөдөл” баяртай, “сонгон шалгаруулалт” сайн байна уу?
Ашигт малтмалын тухай хуулийг 2018 оны төсвийн тухай хуулийг батлах зуур сэмхэн өөрчилж орхисон нь салбарынхны хувьд инээх уйлахын завсарт ажилладаг, хаврын тэнгэр мэт тогтворгүй нөхцөл байдалд оршдог гэдгээ дахин ухаарах боломжийг “хайрлалаа”.
Шинэ Ерөнхийлөгч ба хүчний хуваарилалт
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон талаараа өмнөх сонгуулиудын үзүүлэлтүүдийг эвдэв. Анх удаа дахин санал хураалт боллоо. Сонгуулийн зардал хийгээд санал авахаар цацсан мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдсэн бол амласан амлалт нь ч түүнийг хэд дахин давахаар томров.
“Эрдэнэт”-ээс иргэн бүрт хувь эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ”Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.