Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого
Цөмийн энергийн тухай хууль ямар өөрчлөлтийг хүлээж байна вэ? 2009 онд баталсан Цөмийн энергийн тухай хууль өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 6 удаа шинэчлэгдэн өөрчлөгджээ. 8 бүлэг, 51 зүйлтэй уг  хуулийг дахин шинэчлэн сайжруулах шаардлага  эдүгээ үүсээд байна. Юуны  түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэх учиртай. Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байна. Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар нарын ахалж, холбогдох албаны хүмүүсээр гишүүдээ бүрдүүлсэн баг хуулийн төслийн нарийн, чимхлүүр ажлуудыг хариуцаж байгаа юм. Хуулийн үзэл баримтлал одоогоор батлагдаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагуудаас санал авах түвшинд явж байна. Гэхдээ Цөмийн энергийн тухай хуулийн төслийг ямар агуулга, зорилгоор боловсруулсан бэ  гэсэн  ерөнхий дүр зургийг үзэл баримтлалаас харж болно.  
Оюутолгой төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
Оюутолгойн далд уурхайн төсөлд дүгнэлт гаргах тусгай хороо байгуулна Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хороо нь 4 гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр гишүүн, “Туркойз Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэхээр шийдвэрлэжээ. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолж байна.
Монголын баялгийг удирдах хуулийн “нууц” төсөл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг чамбай, сайн боловсруулсан гэж “Эрдэнэс Монгол” компаниас  мэдэгдээд олон сарын нүүр үзэж байна. Гэтэл таван жил суурь судалгаа нь хийгдсэн  хэрнээ “гарт баригдаж, нүдэнд харагддаггүй” энэ төслийг олж уншина гэдэг тунчиг амаргүй даваа ажээ. Мэргэжлийн байгууллагын хүмүүсээс сураглавал “Бид олж үзээгүй байна. Ерөнхийлөгчийн юм уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийнхэнд  л  байгаа байх” гэсэн битүүхэн хариу өгнө. Жил хагасын өмнө  “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ” гэсэн мэдээ бараг хэвлэл болгоноор гарсан.
Тавантолгойн станц 2024 онд ашиглалтад орно ​​​​​​​Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Эрчим хүчний яам, 30%-ийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20%-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ. Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.
Дэлхийн банк: Монголын хөгжил эсрэг чиглэлд явж байна Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.
Засгийн газраас төмөр зам, эрчим хүчний төслүүдтэй холбоотой шийдвэрүүд гаргав  Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2020.09.09) Тавантолгойн нүүрсний орд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц, Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах, Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн зэрэг төслүүдтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ. 
Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай шинэ түншлэлээр хамтарч ажиллана Швейцарийн хөгжлийн агентлагийн даргаар хатагтай томилогдон Монгол Улсад ажиллаж буй Стефани Бурриг Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга хүлээн авч уулзжээ. Тус агентлаг нь сүүлийн 20 гаруй жил Монголын олон салбарт төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлаас гадна уул уурхайн салбарт бичил уурхайг албажуулж хариуцлагжуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр анхаарч ирсэн билээ. Одоо Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй 15 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас дэмжихээ ЗГХЭГ-ын дарга илэрхийлсэн байна. 
Сайд нар бизнес эрхлэгчидтэй уулзалт хийжээ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцжээ. Банкны зээлийн хүү өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг илэрхийлжээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцоллоо. Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдсан.
Ерөнхийлөгчид шинэ Засгийн газрын гишүүдийг танилцуулав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
Шинэ Засгийн газар 14 яамтай ажиллана УИХ-ын Анхдугаар чуулганы (2020.07.07) нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82% нь дэмжив.
Цаг хугацааны шалгуурт шүүгдэх намуудын амлалт  Парламентын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт (2020.06.24)  амжилттай зохион байгуулагдаж, 73.64%-ийн ирцтэй  өндөрлөлөө. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойших анхных гэдгээрээ, түүхэнд  байгаагүй олон хүн (нийт 606) өрсөлдсөнөөрөө, шүүхэд яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийг хоморголон баривчилснаараа энэ удаагийн сонгууль ихээхэн онцлогтой, үйл явдлын өрнөл ихтэй болов. Монгол Ардын Нам 62, Ардчилсан нам 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, “Та бидний эвсэл”-ээс 1 нэр дэвшигч тус тус  сонгогдлоо. Дөрвөн жил төр барьсан МАН үнэмлэхүй ялалтаараа дахин дөрвөн жил Засгийн эрх мэдлийг атгах хувь тохиож байна. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй ялалт байгуулж, 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй боллоо.  
У.Хүрэлсүх: Импортлогч улсаас экспортлогч улс болно УИХ-ын чуулганы (2020.07.02) нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, шинэ Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын ирэх 30 жилийн эхний 4 жилийн зорилт, төлөвлөлт байх болно гэдгийг онцоллоо. Дараагийн 4 жилд хэрэгжүүлэх 4 зорилтын нэн тэргүүнд “Импортлогч улсаас экспортлогч улс болох”-д хийж хэрэгжүүлэх уул уурхайн төслүүд, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлийн ажлуудын талаар танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх улиран сонгогдов  Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулган үргэлжилж байна. Чуулганы (2020.07.02) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон 71 гишүүний 98.5%-ийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна. 1990 оноос хойш улиран ажиллаж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь С.Баяр улиран Ерөнхий сайд болж байсан бол Ц.Элбэгдорж нь дунд нь завсартайгаар Ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ. 
УИХ: Таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллана  УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томилсон. Шинээр байгуулагдсан УИХ ойрын хугацаанд дараах таван чиглэлд ажлын хэсэг байгуулж, хугацаа алдалгүй ажилдаа орох ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Хуулийн реформоо хугацаа алдалгүй үргэлжлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө баталгаажуулж томоохон хуулиудыг өөрчилнө. Эхний ээлжид 37 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулна.
УИХ-ын Анхдугаар чуулган  хуралдлаа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, албан ёсоор хамгийн их санал авсан 76 нэр дэвшигч тодорсон. Анхдугаар чуулганыг санал хураалт явуулснаас хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган товлон зарлах хуультай. Хэдий тийм ч Төрийн тэргүүн өнөөдөр (2020.6.30) 91 тоот зарлиг гарган УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг товлон зарлалаа.  Анхдугаар чуулганы нээж хэлсэн үгэндээ тэрээр “Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ  Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
Байгалийн хийн хоолой барих төслийн маршрут, боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцжээ  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин (2020.05.05) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон тус яамны гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзсан тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв. Уулзалтаар Монголын Улсын нутгаар дайрах байгалийн хийн хоолойн төслийг хэлэлцсэн байна. Тодруулбал, байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааны хүрээнд маршрут болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар талууд санал солилцжээ. 
Үнэнд гүйцэгдэх мөрийн хөтөлбөрүүд УИХ-ын 2020 оны парламентын сонгууль зургадугаар сарын 24-нд товлогдсон. Үндсэн хуулийн  өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс (тавдугаар сарын 25) хойш анхны, дэлхийг  цочоосон коронавирусын тахлын хүнд цаг үеийн сонгууль ойртож байна. Сонгуулийг хойшлуулах шаардлагатай, цаг хугацаанд нь явуулах ёстой гэсэн эсрэг тэсрэг байр суурь хүчтэй байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй. Сонгууль мэдээж хойшлогдсон, хойшлогдоогүй болдгоороо  болно. Улс төрийн аль нэгэн хүчин засгаа удирдана. Хэнд ч ойлгомжтой. Харин сонгуульд өрсөлдөж байгаа намуудын мөрийн хөтөлбөрүүд хөгжлийн хурдыг нэмж, амьдралын чанарыг сайжруулахад  чиглэх бус, популизмыг хөөрөгдөж буйгаараа  “Соvid-19”-өөс дутуугүй хөнөөлтэй юм. 
6 7 8 9 10 11 12