Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Оюутолгой”-н хоёрдугаар босоо амны өргүүрийг суурилууллаа "Оюутолгой" компани энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа (10.24). Тайлант хугацаанд гүний уурхайн нэвтрэлтийн ажил хурдацтай урагшилсан төдийгүй хоёрдугаар босоо амны өргүүрийн байгууламжийг суурилуулж дуусчээ. Харин ил уурхайн үйлдвэрлэл хүдрийн агуулгын бууралт болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвараас үүдэн багассан байна. Цаашид уурхайн хүдрийн агуулга үргэлжлэн буурах төлөвтэй байгааг компани онцоллоо.
“Рио Тинто” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ   Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
“Chalco”: Гвиней дэх Боффа хөнгөн цагааны уурхайг 2020 онд нээнэ  Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
“ЗаМайн Сервисиз” шилдэг харилцагчдаа тодруулж, хүндэтгэл үзүүлэв “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүт­гэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Хитачи констракшн машинери” корпорацийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа ба “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгууллаа.
“Трансвест Монголиа” ХХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиолоо “Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тус компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиолоо.
 “ЗаМайн Сервисиз”ХХК  харилцагчдадаа талархалаа илэрхийлэв “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ. Монгол Улсад өнөөдрийг хүртэл Оросын токарийн цехүүд үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид дэлхийн технологийн ололт амжилтаа ашиглан засварын үйл ажиллагааг төгс гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдах ажилтнууд хэлж байв. 
“Энержи Ресурс”: Эхний хагас жил 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлов “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Асгатын мөнгөний ордод ажиллалаа Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
Glencore: Зэс-кобальтын Мутанда ордын уурхайг хаана Швейцарийн “Glencore” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэс-кобальтын Мутанда орд  дахь уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа зогсоож, хаах болсноо мэдэгджээ. Энэхүү уурхайн үйл ажиллагаа урт хугацааны хувьд эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс үзэж байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр кобальтын үнэ буурч, олборлолтын зардал өсөхийн сацуу Конго улсын Засгийн газраас уул уурхайн салбарын татвар хураамжаа нэмэгдүүлсэн нь Мутанда ордын уурхайг хаах гол шалтгаан болсныг “Glencore” компани тайлбарлажээ.      
“Рио Тинто”: Далд уурхайн зардал 1.9 хүртэлх тэрбум доллараар нэмэгдэнэ Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
“Chief Mechanic” сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын  албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн  сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад  “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм. 
“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” тайланг танилцуулав Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.
"Энержи Ресурс" компани Даланзадгад суманд дулааны станц байгуулахад хөрөнгө оруулна Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг Энержи ресурс ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Энержи ресурс" ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ. 
Бизнесийн ёс зүйн сургалт боллоо “Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм. 
Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэв Засгийн газрын 12-ний өдрийн хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Эрдэнэс Монгол” компани нь Багануурын уурхайн 75%-ийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлснээр Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл, техникийн хоцрогдлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдэгджээ.
Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав  Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав. Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр,  Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна. ​​​​​​​
Хятадын гангийн “Baowu steel group”, “Magang holding” компаниуд нэгдэнэ Хятадын “Baowu steel group” нь жилд 20 сая тонн ган үйлдвэрлэгч “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмшихээр болжээ. “Magang holding” компани Хонконг, Шанхайн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир одоогоор нэгдэх хэлэлцээр Хятадын үнэт цаасны зохицуулах хороо болон Хонконгийн үнэт цаасны комиссын шийдвэрийг хүлээж байна. Хятадын төрийн өмчит хоёр компани нэгдсэнээр ган үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч “ArcelorMittal”-тай өрсөлдөхүйц болох юм.
“ЗаМайн Сервисиз” ХХК  уул уурхайн троллей автосамосвалыг танилцууллаа “Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.  “ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава  сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд  тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм.
17 18 19 20 21 22 23