Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
”Mongolia Mining 2016” үзэсгэлэн ”Mongolia Mining 2016” үзэсгэлэн нээгдлээ, 2016-04-06 Фото: Б.Рэнцэн
“Mongolia Mining“ үзэсгэлэн нээгдлээ “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриан дор 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын “Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа цогцолборт эхэлж байна.
Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцлаа Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцав, 2016-04-02. Фото: Б.Рэнцэн
Орон нутгийн сэтгүүлчид Бороогийн уурхайтай танилцлаа Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын уул уурхай, эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийн дунд тав хоногийн цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Эхний сургалт гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 02-нд ЭТИС хөтөлбөрийн сургалтын танхимд боллоо.
Монгол улсын хилээр ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг нэвтрүүлэхгүй “Энэ удаагийн хэвлэлийн хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийе” хэмээн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг сар бүр зохион байгуулагддаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо.
Хилийн бүсийн районд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай зарлана “Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны гишүүнээр Монгол улс элссэн нь Ази тивдээ анхдагч болж байна.
“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирлаар Жан Себастьян Жак томилогдоно “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолшийн оронд Жан Себастьян Жак томилогдохоор болжээ.
Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд тус яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх баг болон салбарын мэргэжилтнүүд багтжээ.
Аврал эрсэн Алтайд аргаль, янгир Дахиад нутагших уу? Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутагт орших Цагаан эрэгийн бүс нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг бөгөөд дархан цаазат ан амьтад нутагладаг, цаашлаад түүх дурсгалын олдвор хөшөө дурсгалууд олонтой газар нутаг юм. Мөн стратегийн чухал ашигт малтмалд тооцогддог вольфрамын нөөц илрээд байгаа.
Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргаар томилжээ Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр жил ажилласан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар жинхэлжээ.
“Монголын геологи, хайгуул” чуулганыг “Корпорейт”-д зохион байгуулна “Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг геологи, уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт гуравдугаар сарын 24-25-нд Корпорейт Конвеншн төвд болох аж.
“ДМНН” ТББ-ын шаардлагын хариуг Уул уурхайн яам өглөө Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн яам болон Газрын тосны газар, Ашигт малтмалын газрын удирдлагууд оролцож сүүлийн үед уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар тайлагнасан юм.
Монголын төмөр зам Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсэв Монголын тал нүүрсний Тавантолгой ордоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ.
“Эрдэс баялаг 2025: Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” хэлэлцүүлэг боллоо Уул уурхайн яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өчигдөр “Корпорейт” зочид буудалд боллоо.
Ашигт малтмалын экспортын хэмжээ өссөн ч орлого буурав Бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан энэ оны 1 дүгээр сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 528.3 сая ам.доллар болж 26.6%-иар буурчээ. Экспорт 329.1 сая доллар болж 30%, импорт 199 сая доллар болж 20%-иар тус тус буурсан байна.
“Өрмийн ахмадууд, алдартнууд-2016” уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт өнөөдөр “Эрдэнэ дриллинг” компанийн байранд боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” худалдан авалтынхаа 35 хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангана Аж үйлдвэрийн яам Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ийг нэгдүгээр сарын 15-нд “Туушин” зочид буудалд зохион байгуулсан юм.
Хайгуулын 864 тусгай зөвшөөрөл олгоод байна Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 864 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ.
Хайгуулын лицензийн өргөдлийг ирэх долоо хоногоос хүлээн авна Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг өнгөрсөн оны 12 сарын 24-нөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоосон.
20 21 22 23 24 25 26