Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална Гол мөрнийг бохирдуулах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зөрчил гарган ашигт малтмалын олборлолт явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нүүрсний тээвэрлэлтийн тухай хэлэлцэж, Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болов Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Хятад руу нийлүүлэх Оросын нүүрсний экспорт өссөөр байна Оны эхний хагас жилийн байдлаар Хятадын нүүрсний нийт импорт 95.2 сая тоннд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6%-иар өссөн байна.
Уул уурхайн тухай хуулийн төслийг олон улсын шилдэг зөвлөх боловсруулж байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
АМГТГ: Оны эхний хагаст хайгуулын 10 талбайн төлөвлөгөө, төсвийг баталсан Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын нийт 22 талбайгаас 10 талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлаад байна гэж мэдээллээ.
21 аймгийн сэтгүүлчид Ухаа-худагийн уурхайд 2017.06.30 ”Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл, Ухаа-Худаг, Цогтцэций сум, Өмнөговь 2017.06.30
Гэрэл зургийг Х.Ганбаатар
21 аймгийн сэтгүүлчид Тавантолгойн уурхайд 2017.06.30 Тавантолгойн уурхай, Даланзадгад сум, Өмнөговь 2017.06.30
Гэрэл зургийг Х.Ганбаатар
21 аймгийн сэтгүүлчид Оюутолгойн уурхайд 2017.06.29 Оюутолгойн уурхай, Ханбогд сум, Өмнөговь 2017.06.29
Гэрэл зургийг Х.Ганбаатар
21 аймгийн сэтгүүлчид Өмнийн говийн уурхайнуудтай танилцлаа “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл энэ жил хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний сургалт семинарт 21 аймгийн 45 сэтгүүлч хамрагдаж, Өмнийн говийн уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцсанаараа онцлог боллоо.
IGF: Монголын уул уурхайд байгаль орчны менежмент сул байна Монгол Улсын Засгийн газрын зүгээс уул уурхайн салбар нь үндэсний тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгааг “Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум (IGF буюу ЗГХФ)” байгууллагаас явуулсан “Уул уурхайн бодлогын орчны үнэлгээ” тогтоожээ.
NRGI: Монголын уул уурхайд хууль дүрэм, түүний хэрэгжилтэд том зөрүү байна Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI буюу ББЗХ) өнөөдөр улс орнуудын баялгийн засаглалын индекс тайланг эрхлэн гаргаснаа танилцууллаа. Уг индексээр манай улс нийтдээ 64 оноо буюу “хангалттай” гэсэн үнэлгээ авснаар нийт 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Харин баялгийн засаглалын индексээр Норвеги, Чили, Канад, Их Британи зэрэг орон тэргүүлээд байна.
Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болно Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн холбоод хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 6-аас 9-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт зохион байгуулна.
Дэлхий нүүрснээс татгалзаж буй үед Квийнсландчууд хөтөлгөө морьтой, холын аянд бэлдэж байна “Бид их азтай...” хэмээн ярих энэ хүн бол Австралийн Квийнсланд мужийн Эрдэс баялгийн зөвлөлийн Эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан захирал Эндрю Баржер. Түүний хэлсэн “азтай” гэдэг үг огт санаагүй явсан олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэв. “Азтай” гэдэг үгийг юу гэж тодорхойлвол оновчтой байх бол гэж бодогдоно.
Уламжлалт бус газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах нь зөв үү? Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) Ажлын хэсэг Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зарчмын өөрчлөлт хийх аж ахуй нэгжүүдийн саналтай тулгарч эхлэв.
Уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явц дахь авлигын 14 эрсдэлийг тодорхойлжээ “Трансперенси Интернэшнл Монгол” байгууллагаас уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтын явцад учирч болзошгүй авлигын эрсдэлийг тодорхойлох тайлан гаргаж байга ам. Дээрх тайлангийн хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форум дээр зургаадугаар сарын 21-нд болж өнгөрлөө.
Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн цахим сангийн нээлт боллоо Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал, гэрээний мэдээллийн цахим сангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.
Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн зөвлөл байгуулах нь зөв Уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн хувьд төсвийн тогтвортой байдал ирээдүйд ямар дүр зурагтай байж, алдаа дутагдлаас хэрхэх сэргийлэх талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын эхлэл болж “Гэрэгэ партнерс” байгууллагатай хамтран хийсэн эхний томоохон судалгаа болох “Монгол улсын төсвийн тогтвортой байдлын тайлан”-г танилцуулах арга хэмжээ Туушин зочид буудалд боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замыг 2017-2019 онд шинэчилж дуусна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг говийн бүсийн экосистемийг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, автотээврийг сайжруулах зорилгоор шинэчлэх юм.
Уул уурхайн салбарын “Нээлттэй өдөрлөг” боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.
Хөх цавын цемент шохойн үйлдвэр ашиглалтад оров Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр ашиглалтад орлоо. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн тус үйлдвэрийн албан ёсны нээлтийн ёслол зургаадугаар сарын 9-ний өдөр болсон юм.
17 18 19 20 21 22 23