Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмалын 87 машин нэвтэрчээ Өчигдөр (2021.04.15) Гашуунсухайт боомтоор бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 96 тээврийн хэрэгсэл  нэвтэрч, эргэн орж ирсэн байна. Үүнээс нүүрс тээврийн 55, зэсийн баяжмалын 32 машин тус тус нэвтэрчээ. БНХАУ-ын талд Монгол Улсын иргэн хоноогүй бөгөөд 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.  БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар 3, бар кодгүй шалтгаанаар 1 жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.
Боомтуудад “Ногоон гарц”-ын журмыг дахин хэрэгжүүлэх боломжтой Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна.  Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.
Хятадын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч байна Хятадын нүүрсний мэдээллийн агентлаг “Фэнвэй Энержи”-ийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 15 машин нэвтэрч буй ажээ. Энэ сарын 1-5-ны хооронд Хятадад Ханш нээх өдрийн баяр ёслол, мөн Ганцмод боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогссон байна. Нүүрсний татан авалт бараг зогссоны улмаас Хятадын хилийн дотор боомттой ойролцоо орших нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц дууссанаас зарим нь үйл ажиллагаагаа зогсоосон тухай тус агентлаг мөн мэдээллээ.   Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай утсаар холбогдож хоёр улсын худалдаанд голлох үүрэгтэй боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох талаар ярилцсан юм.
Тавантолгой, Нарийнсухайтын уурхайн ажилчдын 2 дахь тунгийн вакцинжуулалт маргааш эхэлнэ УОК, Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солих явцыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах шаардлагатай уул уурхайн экспортын тээврийн нийт 7307 жолооч нар эхний тун бүхий вакцинд хамрагдсан. Тэгвэл хоёр дахь тунгийн вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх аж.  Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайн нийт 38.8 мянга гаруй ажилчдын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөсөн.
Чингэлэг тээврээр Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлнэ Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр, тухайлбал Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн лхагва гаригт (2021.04.13) Засгийн газрын хуралдаанд оруулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд явж байгаа тухай УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа мэдээллээ. Чингэлэг тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэсэн.
Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг эхлүүллээ Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоогоод байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар (2021.04.06) тус боомтоор 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Өчигдөр (2021.04.05) тус боомтоор 88 машин нэвтэрсэн тухай Шивээхүрэн дэх Гаалийн газар мэдээлэв. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ.
2021 он гарснаас хойш хайгуулын 20 тусгай зөвшөөрөл олгожээ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг  АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнайгаас тодрууллаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтоос 2021 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байгаа нь хангалттай бус бөгөөд боломжит хувилбаруудаар ашиглалтаасаа 2-3 дахин илүү олгох шаардлагатай гэж үздэг. Одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох заалттай учир уг заалтын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхийн тулд журамд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын баталсан нийт талбайг бүсэд хувааж багцлан нийтэд нь зарлахаар бэлтгэж байна.
Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгажээ УИХ-аас (2020.12.31) Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болов.Энэхүү журмаар богино хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилж байна. Журамд өөрчлөлт орсноор, алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.
“Оюутолгой”-д бүртгэгдсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор боомтын тээвэр буурчээ    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2021.03.19) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцжээ. Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо буурч байна. Энэ нь “Оюутолгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотой болохыг Хятадын Элчин сайд тайлбарлажээ.
ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал (2021.03.19)Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Төв ази хариуцсан Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Эрик Ливниболон бусад эдийн засагч, банкир, шинжээчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Уулзалтаар, УУХҮЯ-ны зорилт,стратеги төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон ажлуудын талаар танилцуулсан байна. СБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар төлөвлөжээ.
Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уурхайчдыг вакцинжуулалт хамруулж эхэллээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  (2021.03.18)ажиллалаа. Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэжээ.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өсөлттэй гарчээ “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 12.6%-иар буурсан ч уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 25.7%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.4%-ийн өсөлттэй гарчээ.  
УУХҮЯ: Төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендер зарлана Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ээлжит шуурхай хурал (2021.03.10)болов.  Тус хурлаар 13 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, шинэ нисэх буудлын түлш хангамжийн асуудлыг судлах, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах, газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ажиллах, Биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын танилцуулга бэлтгэх, төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендерийг зарлах, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох журмыг Монголбанктай хамтран эцэслэх асуудлууд багтаж байгаа юм.
Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлжээ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анх удаа боловсруулсан “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар (2019.05.29) баталсан юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн нөхцөл байдлын дагуу судалгаа хийж, үндсэндээ хоёр жилийн хугацаанд хоёр төрлийн судалгааг мэргэжлийн баг гүйцэтгэсэн юм.  Өөрөөр хэлбэл, 2018 онд хийсэн судалгаагаар, яамны судалгааны баг хүнд аж үйлдвэр бүхий 70 гаруй үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж  63 үйлдвэрийг судалгааны  бүртгэлдээ хамруулсан байдаг. 2019-2023 он хүртэл буюу 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг хөтөлбөрт Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металлургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын  тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэд хэдэн төслийг багтаасан юм. 
Оюутолгой ХХК татварын актаар ногдуулсан үлдэгдэл төлбөрийг барагдууллаа Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын “шинэ эгэл”-ийг судлахуйд Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна. Уул уурхайн салбарт ТӨК-иудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.
УУХҮЯ: 2021 онд алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон боломжийн талаар хэлэлцжээ. Сайд нарын зүгээс алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацааны санхүүжилт олгох тал дээр дэмжин ажиллахыг онцолсон байна. Төв банк нь өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олборлолтыг нэмэгдүүлэхээр эргэн төлөлтийг  алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөрийн болон урт хугацаат зээлийг олгож байгаа юм.
Салхитын алт, мөнгөний уурхайн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч танилцлаа Тус ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалсан бөгөөд 2019 онд байгуулагдсан “Эрдэнэс Силвер Ресурс”  компанид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 2887 га талбайг шилжүүлсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хүрээнд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны босгон дээр УИХ баталсан юм. Ийнхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгавар авсан  Салхитын мөнгө, алтны ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, ордын нөөцийг барьцаалан 233 мянган ахмадын 1 их наяд орчим төгрөгийн зээлийг “Эрдэнэс бонд”-оор төлсөн билээ. Өөрөөр хэлбэл бонд гаргах замаар арилжааны банкууд нийт тэтгэврийн зээлийн төлбөрийг төлсөн бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд бондын төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулжээ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын (2020.12.25) А-332 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг нь Хууль тогтоомжийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтад “12.1.6. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал” боловсруулахаар тусгасны дагуу одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгааны тайланг боловсруулах ажлыг гүйцэтгэх аж. 
Монгол, Энэтхэгийн тал газрын тосны үйлдвэр, коксжих нүүрсний худалдааны талаар хэлэлцэв УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Тарун Капуртай цахим уулзалт хийсэн байна. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл бүтээн байгуулалтын үе шатанд шилжиж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг УИХ баталснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах эрх зүйн орчинг бүрдүүлж байгааг УУХҮ-ийн дэд сайд онцолжээ.
6 7 8 9 10 11 12