Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Нүүрсний экспорт он гарсаар 1.2 сая тоннд хүрлээ Энэ сарын 18-24-нд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Төмрийн баяжмалын тухайд төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнээс нийт 280 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.
Зэсийн баяжмалаас оны эхний сард 239 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ 2022 оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Энэ дотроо зэсийн баяжмалын төсөвт оруулсан татварын хэмжээ нийт салбарын хэмжээнд төвлөрүүлсэн орлогын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.
Ашигт малтмалын салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 94%-иар өсөв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9%-иар буюу бараг 2 дахин өсжээ.
Баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.81 сая тоннд хүрч 33.4%-иар өсчээ Өнгөрсөн онд манай улс нийт 3,815.0 мянган тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэсэн нь 2020 оныхоос 954.8 мянган тонн буюу 33.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай салбарын яам мэдээллээ. Мөн 729.8 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тонн катодын зэс, 35.9 мянган тонн металл бэлдэц, 35.6 мянган тонн метал цувимал, 4.1 мянган тонн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэжээ.
УУХҮЯ: Эрдсийн экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй гарлаа 2022 оны хоёрдугаар сарын 4-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг, оны эхнээс нийт 806.7 мянган тонн нүүрс экспортолсон байна. Зэсийн баяжмалын тухайд мөн хугацаанд авто замаар 152 чингэлэг, төмөр замаар 329 чингэлэг, харин оны эхнээс 124.5 мянган тонн зэсийн баяжмал гадагш нийлүүлжээ. Төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс нийт 165.2 мянган тонн бүтээгдэхүүн экспортолсон байна.
Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхайг 2023 оны эхний улиралд ашиглалтад оруулна гэж итгэж байна Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд  өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2021 онд 4.1 их наяд төгрөгт хүрэв Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ.
АМГТГ-ын даргаар Л.Баярмандалыг томиллоо Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар Л.Баярмандалыг томилох шийдвэрийг гаргасан. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор /Ph.D/ бөгөөд ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн нэгэн ажээ.
Коксжих нүүрсний эрэлт 2022 онд нэмэгдэнэ ​​​​​​​Дэлхийн нүүрсний эрэлт 2021 онд 6%-иар өссөн нь экологитой холбоотой олборлолтыг багасгах зорилтод сөргөөр нөлөөлж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг "Нүүрс-2021" тайландаа онцолжээ. Энэ байдал цаашдаа эрчим хүчний болон коксжих нүүрсний олборлолтыг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэж болзошгүй юм.
Оюутолгойн тогтоолын төслийг Түр хороонд шилжүүллээ ​​​​​​​УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.28/ хуралдаанаар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сэдвийн хүрээнд гишүүд асуулт асууж, санал солилцож, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад 75.4%-ийн саналаар дэмжигдлээ. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Түр хороонд шилжүүллээ.
Уурхайчдадаа баярын мэнд дэвшүүлье Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчдадаа “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олноос хүргэе.
Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө давж биелэв   Энэ онд 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мянган тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4%-ийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Он гарсаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 их наяд төгрөгөөр өсч 2.34 их наяд төгрөгт хүрээд байгаа нь огцом өсөлтөд тооцогдож байна. 2020 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1216.5 ам.доллар/тонноор илэрхийлэгдсэн бол энэ онд 2256 ам.доллар/тонн болж нэмэгджээ. 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн технологийн парк байгуулахад ОХУ-аас туршлага судална Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснефть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах асуудлаар санал солилцлоо.
Дорнын говьд ураны туршилтын олборлолт хийж байна  Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.
CRU: 2030 оноос нүүрсний эрэлт буурч, Монголын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ “Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 
УУХҮЯ: Он гарсаар 15 сая тонн нүүрс экспортлов 2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
Үндэсний геологийн алба Польшийн геологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг намрын чуулганаар оруулна Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга гэдэг нь байгалийн баялгаас олж байгаа орлогыг олон нийтэд ил тод болгох, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Уг санаачилгыг олон улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор 55 улс нэгдээд байгаа юм. Монгол Улсын хувьд уг санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд шаардлагыг хангасан 9 орны тоонд багтдаг ажээ.
Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолжээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас есдүгээр сарын 31-ний байдлаар Гашуунсухайт боомтоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон тухай мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 сая тонноор бага үзүүлэлт юм.  Харин Шивээхүрэн боомтоор дөрвөн сая тонн орчим буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 800 мянган тонноор бага нүүрс гаргажээ.
“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлана Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
3 4 5 6 7 8 9