Эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн Монголын анхны сэтгүүл The Mongolian Mining Journal-ийн редакц МҮОНРТ-ийн MNB World сувагтай 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд The Mongolian Mining Journal сэтгүүлийн англи хэл дээрх контент MNB World сувгаар нэвтрүүлэг болон сар бүр тогтмол цацагдах юм. Сэтгүүлийн редакц болон телевизийн сувгийн хамтарсан англи хэл дээрх “Mining Mongolia” нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэж байгаадаа таатай байна. Ийнхүү 11 дэх жилдээ тогтмол хэвлэгдэж буй The Mongolian Mining Journal сэтгүүл үйл ажиллагааны хүрээгээ тэлэн телевизийн салбарт өргөжиж, МҮОНРТ-ийн MNB World сувгаар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.