Мэдээ
Зэсийн үнэ өсөх хандлагатай байна
Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735 ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ.
Оросын нүүрсний экспорт нэмэгджээ
Оны эхний арван сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 287,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,4 хувиар буурсан байна. Гэсэн ч экспортын хувьд 12,6 хувиар өсч, 117,83 сая тоннд хүрчээ.
ГШХО буурсан хэвээр байна
Монголбанкны энэ оны эхний есөн сарын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл гарсан байна. Энэ оны эхний есөн сард нэг тэрбум 952 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад оржээ.
“Би уурхайчин” уралдааны дүн гарна
Эрдэс баялгийн салбарын хүнд бэрхийг нуруундаа үүрч яваа хөдөлмөрч хамт олны тухай өгүүлэх “Би уурхайчин” сэдэвт гэрэл зургийн уралдаанд 200 орчим бүтээл ирээд байна. Энэхүү уралдаанд оролцогчид нь геологи, уул уурхайн салбарынхан өөрсдөө юм.
“Шивээ-Овоо”, “Багануур”-ын хувьцааг шилжүүллээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” компанид өчигдөр шилжүүлжээ. “Эрдэнэс МГЛ” компани нь уул уурхайн компаниудад Монгол улсын төрийн эзэмшлийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан.
Якут дахь газрын ховор элементийн Томтор ордыг олборлоно
Орос улс газрын ховор элементийн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын ИСТ групп болон төрийн өмчит “Ростех” компани хамтран Сахагийн Бүгд найрамдах улс /Якут/ дахь газрын ховор элементийн Томтор ордод олборлолт явуулах юм.
Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хамтран хөгжүүлнэ
Уул уурхайн яам, Монголын Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо Монгол улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х. Энхсайхан нар гарын үсэг зурсан юм.
Р.Фрийдланд кино бизнест хөл тавилаа
Эрдэс баялгийн салбарын маш амжилттай замналынхаа дараа уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдланд кино бизнест аз сорихоор боллоо хэмээн www.stockhouse.com сайт мэдээлжээ.
Роснефть TNK-BP дэх хувиа зарлаа
Оросын төрийн өмчийн газрын тосны магнат ”Роснефть” ”TNK-BP” дэх эзэмшлийнхээ 10 хувийг худалдаад байна. Тус компани ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө өөрийн өрсөлдөгчдийн нэг болох ”TNK-BP” компанийг 55 тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ.
“Мечел” компани Ванино боомтын 28 хувиа худалдлаа
Оросын уул уурхай, металлургийн “Мечел” компани нь Ванино боомтын эзэмшлийн 28 хувиа 5,04 тэрбум рублиэр худалдлаа. Тус компани нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар худалдан авч байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард 71,4 хувийг Киприйн “Sedmino Investments”, “Opern Trade” болон “Travine Trading” гэсэн офшор гурван компанид худалдсан билээ.
“Би уурхайчин” уралдаанд гэрэл зургууд ирсээр байна
vМонголын уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг уул уурхайн салбараар овоглож яваа яваа нийт геологич, уурхайчдын дунд зарласан билээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/ хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж, иргэдийн солилцоо өдөр ирэх тутам идэвхжин, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт уялдаатай хамтран ажиллаж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.