Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Татвар, жишиг үнийн талаар хэлэлцэнэ Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Хууль эрх зүй хороо, Татварын хороо нэгдүгээр сарын 9-нд нэгдсэн хурал зохион байгуулахаар болжээ.
МХБ-ийн захирал Х.Алтай огцрох хүсэлтээ өгчээ Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Оны өмнөхөн ТӨХ-ны хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ.
Хар салхинаас болж төмрийн хүдрийн тээвэрлэлт зогсжээ Даваа гаригийн өглөө халуун орны хар салхи Баруун Австралийг дайран гарсан байна. Баруун Австралийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр Кристин хэмээх гуравдугаар зэргийн 200 км цагийн хурдтай хар салхи Port Hedland болон Өмнөд Hedland хотыг дайран өнгөрсөн байна.
Үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгасны дагуу төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжин ажиллах зорилгоор Зам тээврийн яам, “Монголын төмөр замын барилгачдын үндэсний холбоо” өнөөдөр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
2014 онд уул уурхайн ямар үйл явдлууд болох вэ? Ирэх жил Улаанбаатарт зохион байгуулагдах уул уурхайн бүх төрлийн арга хэмжээний дэлгэрэнгүй хуанли The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт хэвлэгдлээ. Түүнчлэн, Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлттэй холбоотойгоор хилийн чанадад нээгдэх олон улсын арга хэмжээнүүдийн танилцуулга, холбогдох мэдээллийг уншигчдадаа зориулан дэлгэрэнгүй нийтлэв.
Ванино боомт IPO гаргахаар судалж байна ОХУ-ын Ванино боомтын IPO гаргах боломжийн талаарх хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх нэгдүгээр сарын 27-нд болохоор товлогджээ.
Монголбанкны худалдаж авсан алт 77 хувиар өсчээ Монголбанкны мэдээгээр энэ оны эхний 11 сарын байдлаар алт үйлдвэрлэгчдээс 5739,9 кг алт худалдаж авсан байна.
ЕСБХБ нүүрсний төсөлд хөрөнгө оруулахгүй Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) цаашид нүүрстэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэхгүй гэдгээ шинэ Эрчим хүчний стратегидээ тусгажээ.
Японы нүүрсний хэрэглээ өсчээ Нүүрсний томоохон хэрэглэгч Япон улсын нүүрсний хэрэглээ энэ оны 10 дугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар өссөн байна.
“Сумитомо Мицуй” банкны нээлт боллоо Японы Sumitomo Mitsui Banking Corporation-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын нээлт өчигдөр боллоо. SMBC өнгөрсөн наймдугаар сард Монголбанкнаас Төлөөлөгчийн газар нээх зөвшөөрлөө авсан юм. Sumitomo Mitsui Banking Corporation дэлхийн хамгийн том 20 банкны нэг бөгөөд дэлхийн 20 орчим улсад салбартай аж.
Уул уурхайн компаниудын татвар нэмэгджээ Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 2,6 хувиар буурна Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 10,2 ам.доллар буюу 2,6 хувиар буурахаар болж байна.
Орос, Өмнөд Солонгос төмөр зам барихад хамтарч магадгүй Оросын Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэлх төмөр замыг барих ажилд Өмнөд Солонгосыг оролцохыг санал болгож магадгүй тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Хятад төмөр замын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв Хятадын төрийн өмчийн төмөр замын компани “China Railway” энэ жил шинэ төмөр замын төслийн хөрөнгө оруулалтаа 471 тэрбум юань буюу 77 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Ингэснээр энэ жил 38 төслийн барилгын ажил эхлүүлэх байсан нь 47 болж нэмэгджээ.
Хоёр сая тонн нүүрс экспортолжээ Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний 10 сард 13,4 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Экспортын үнийн дүн нь 878,8 сая доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хэмжээний хувьд 18 хувь, үнийн дүн 45,5 хувиар буурсан үзүүлэлт юм.
УБТЗ-ын шинэчлэлийг түргэтгэхийг РЖД санал болгов “Оросын төмөр зам” /РЖД/ компанийн Дэд ерөнхийлөгч Вадим Морозов өнгөрсөн долоо хоногт Монголд айлчилж, хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэгийн хуралд оролцсон билээ. Тус хурлын үеэр РЖД компани УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг түргэтгэхийг санал болгосон юм.
“Петро Матад”-ын судалгаа энэ онд дуусна Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани IV, V талбай дээр хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг эхлүүлснээ лхагва гаригт мэдээлжээ. “Хэт” ХХК-тай хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийх гэрээг байгуулсан байна.
Glencore Xstrata компани зэсийн үйлдвэрлэл 23 хувиар нэмэгджээ Гуравдугаар улирлын дүнгээр Англи-Швейцарийн Glencore Xstrata компанийн зэсийн үйлдвэрлэл 23 хувиар нэмэгдэж 1,886 сая тоннд хүрсэн байна.
Зэсийн үнэ өсөх хандлагатай байна Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн үнэ 0,5 хувиар нэмэгдэж, нэг фунт зэс 3.3735 ам.доллар болсон байна. Харин Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 0,4 хувиар өсч, 7193 ам.доллар болжээ.
Оросын нүүрсний экспорт нэмэгджээ Оны эхний арван сарын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 287,09 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,4 хувиар буурсан байна. Гэсэн ч экспортын хувьд 12,6 хувиар өсч, 117,83 сая тоннд хүрчээ.
20 21 22 23 24 25 26