Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
“Авдрант” газрын ховрын ордоос 25 сая тонн хүдэр илрүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Black Ridge” компани Монголын газрын ховор элементийн салбарт орж ирж буй шинэ компани юм. Тус компани Төв аймагт газрын ховор элементийн “Авдрант” хайгуулын төслийг өөр нэг компанитай хамтран хэрэгжүүлж буйгаа энэ сарын эхэнд мэдээлсэн. Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоогоод байгаа юм.
“Петровис” ММС-ийн хувьцаагаа зарлаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Mongolian Mining Corporation /HK:0975/-ийн томоохон хувьцаа эзэмшигч Монголын “Петровис” компани эзэмшдэг хувьцаанаасаа зарсан байна. Нийт 86 сая ширхэг хувьцааг 7,35-7,65 хонконг доллараар үнэлэн зарсан бөгөөд 650 гаруй сая хонконг доллар буюу 84,7 сая ам.доллар болжээ. Энэхүү зарсан хувьцаа нь Mongolian Mining Corporation-ий нийт хувьцааны 2,3 хувь болж байгаа юм байна.
Уул уурхайн бохирдлыг шинжлэх лабораторитой боллоо БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/ болон Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпораци /МИРЕКО/ нь Зүүн Азийн Цаг уурын хамтын ажиллагааны төслийн хүрээнд “Монгол орны уул уурхайн бохирдлын судалгаа болон бохирдлын мэдээллийн сан бүрдүүлэх” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Гурван жил хэрэгжих төслийн хүрээнд “Уул уурхайн бохирдлыг шинжлэх лаборатори” байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
“MineTech 2012” үзэсгэлэн үргэлжилж байна Уул уурхайн техник технологийн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech 2012” үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэхүү үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд ОХУ, Хятад болон Герман зэрэг орны 70 гаруй компани өөрсдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг танилцуулж байна.
Тавантолгой ордод хайгуул хийсэн геологчдыг шагналаа Жил бүр зохион байгуулагддаг “Монголын геологи хайгуул-2012” геологичдын нэгдсэн хурал энэ сарын 29-30-ны өдрүүдэд болж байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын үг хэлснээр эхэлсэн хурлаар геологийн салбарт болж буй үйл явдлууд болон тулгамдсан асуудал, алдаа оноогоо шүүн ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Хурлын цар хүрээ жилээс жилд өргөжсөөр энэ удаа 800 гаруй геологичид хуралд төлөөлөгчөөр оролцож байна.
Уул уурхайн мэдээллийн сайт шинэчлэгдлээ The Mongolian Mining Journal сэтгүүл хэвлэгдэн гарснаас хойш дөрвөн жил өнгөрч байна. Монголын уул уурхай, эдийн засгийн тухай англи, монгол хэл дээр мэдээлэл бэлтгэдэг анхны хэвлэл MMJ дэргэдээ онлайн хувилбартай бөгөөд www.mongolianminingjournal.com сайт нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд мэдээллийн анхдагч эх сурвалж болдог.
“Asia Mining Awards”-т Монгол Улс ноёрхлоо Өнгөрсөн долоо хоногт Хонконг хотноо “Mines and Money Hong Kong 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тав дахь удаагийн чуулга уулзалт болж өнгөрлөө. Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк гээд нийт 2500 орчим төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн баг гурав дахь жилдээ сурвалжиллаа.
32 33 34 35 36 37 38