Мэдээ
“Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинар болж байна
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монголын банкуудын холбооны дэргэдэх Банк банхүүгийн академи болон Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, сургалтын төсөлтэй хамтран “Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинарыг зургаадугаар сарын 4-нөөс эхлэн 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Үндэсний хиймэл дагуултай болно
“Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” хэмээн Ардын нам шүлэглэсэн бол хариуд нь Ардчилсан нам “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэх дараагийн шад шүлгийг дуржигнуулав. Иргэний зориг, ногоон намынхан “Амьдрал...” хэмээн шууд дуусгаад, араас нь олон нийтийн сэтгэгдлийг догдлон хүлээв.
Зэсийн үнэ 400 гаруй доллараар унав
Европын холбооны өрийн хямрал шийдэгдэх найдвар буурахын хэрээр эрдсийн болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ ойрын хэдэн өдөр багагүй хэмжээгээр доошилж байна. Зэсийн үнийн хувьд тавдугаар сарын дундуур 7980 ам.доллар/тонн байсан бол өнөөдрийн байдлаар 7500 гаруй ам.доллар/тонн болж буурснаар энэ оны үнийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
Иж бүрэн сургалтын лаборатори байгуулагдлаа
Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлж буй олон улсын стандарт, шилдэг программ хангамжуудыг Монголын уул уурхайн компаниудад үр өгөөжтэйгээр нэвтрүүлж байгаа “Майкромайн” компани өөрийн нэрэмжит сургалтын лабораторийг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль дээр байгууллаа.
Гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг Хятад эзэлжээ
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын хурал өнгөрсөн Баасан гаригт Бээжин хотноо болжээ. Уг хуралд илтгэл тавьсан Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатарын мэдэгдсэнээр бол, өнгөрсөн жилийн байдлаар Хятад улсын 5639 компани Монголд хөрөнгө оруулаад буй ажээ.
Оросын шинэ Засгийн газрын бүрдлээ
“Залуу, шинэ, мэргэжлийн” гэсэн тодотголтой танхим ийн бүрэлдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газраа бүрдүүлэхийн тулд “Их найм”-ын уулзалтад оролцохоос татгалзсан билээ. Орос орныг хөгжлийн шинэ мөчлөгт нь, улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн өдрүүдэд ажиллах Засгийн газартай уншигч Та танилц.
Балгасын улаан нуурыг ашиглахаар болжээ
Өмнөговь аймагт хэрэгжиж буй уул уурхайн төслүүдэд усны асуудал хурцаар тавигдаж байгаа. Тавантолгойн ордод хамгийн ойр төдийгүй нөөц сайтай гэгддэг Балгасын улаан нуурыг ашиглахаар төлөвлөсөн ч нутгийн иргэд усны орд газрыг ашиглуулахгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Иргэд хэдий эсэргүүцэж байгаа ч Балгасын улаан нуурыг ойрын хугацаанд уул уурхайд ашиглах нь тодорхой болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” IPO-оос наана хөрөнгө босгоно
Лондоны хөрөнгийн биржид зохион байгуулсан “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-т Монголоос Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш болон бусад төлөөлөл оролцсон юм.
Эмэгтэй геологчдын клуб байгуулагджээ
Эмэгтэй геологчдын дуу хоолой сүүлийн үед үгүйлэгдэж байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалах тал дээр ч төр засгийн болоод мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн төдийлөн анхаардаггүй. Гэтэл тэд эрчүүдтэй нэгэн адил хөдөө хөхөрч, гадаа гандан эрдэнэсийн их эрэлд мэргэжлийн үүргээ гүйцэтгэн ажилласаар байдаг.
The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт
УИХ-ын хаврын чуулган буюу энэ Парламентын сүүлийн чуулганы хугацаа мөдхөн өндөрлөнө. Монголын Парламент бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилд нь буурай улсын жишгээр Олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж авч байлаа.
“Инженеринг барилга хангамжийн гэрээний менежмент” сэдэвт сургалт эхэлжээ
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс, баялаг түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс “EPC contract management” буюу “Инженеринг барилга хангамж (ИБХ)-ийн гэрээний менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн дөрөв хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Энэтхэг Монголд гангийн үйлдвэр барих санал тавина
Энэтхэгийн гангийн салбарынхан одоогийн байдлаар Австралийн өндөр үнэтэй коксжих нүүрснээс хамааралтай байгаа юм. Тус улс Индонезээс мөн эрчим хүчний болон коксжих нүүрс авдаг боловч харилцагч улс нь эрдсийн түүхий эдийн экспортод 20 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн нь Энэтхэгт хүндхэн цохилт болсон билээ. Иймд тус улс Монголоос нүүрс авах сонирхол их байгаагаа илэрхийлж байна.
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ КОНЦЕССЫН ЭРХ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна.
Эрсдэлийн менежмент бол хөрөнгө босгох гол шалгуур
Монголын уул уурхай, даатгалын компаниудын мэргэжилтнүүд даатгалын зуучлал, эрсдэлийн менежментийн дэлхийн томоохон компани болох “MARSH”-ын зөвлөхүүдээс туршлага судаллаа. Эрсдэл хаа сайгүй “нуугдаж” байдаг. Ялангуяа уул уурхай бол хамгийн их эрсдэлтэй бизнес юм. Бизнесийн төсөлдөө санхүүжилт олох, бирж дээр хувьцаагаа зарахад тухайн компанийн эрсдэлийн менежмент хэр байгааг харгалзан үздгийг “MARSH”-ын зөвлөхүүд онцолсон.
Гадаад дахь хэлцлүүдээс татвар авахаар боллоо
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Стратегийн аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тус байнгын хорооноос УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Гончигдорж, С.Оюун, Д.Одхүү нарын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг томилогдон гурван ч удаа хуралдаж, хуулийн төсөл дээр ажилласан байна. Ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулжээ.
Замын шилдэг техник, технологиудыг танилцууллаа
Урин цагийг дагаад барилга, авто замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Энэ жил авто замын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлэхээр төлөвлөөд байгаа.
Уул уурхайн компаниуд “хүч түрэн” орж ирж байна
ТОП аж ахуйн нэгжүүдийн шагнал гардуулах ёслол Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Үндэсний танхимд / МҮХАҮТ/ өчигдөр боллоо. Уг арга хэмжээг МҮХАҮТанхим, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдсан юм.