Түнш

  • Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт эрчим хүчний оновчтой шийдлийг нэвтрүүлэх нь улам бүр чухал болсоор байна. Ингээд Монголын уул уурхайн олборлох салбарт сүүлийн үеийн, шинэ тутам хөгжиж буй тэргүүн технологийг нэвтрүүлж байгаа туршлага болон бусад асуудлаар АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа. Тус групп нь эрчим хүч, автоматжуулалтын инноваци, технологиор дэлхийд 130 гаруй жилийн туршлагатай, эрчим хүчний тэргүүлэгчдийн нэг гэдгийг салбарынхан андахгүй мэднэ.
  • “Белшина” нь Беларусийн улсын үйлдвэр  юм. Суудлын авто машинаас эхлээд хөдөө аж ахуй, уул уурхайн хүнд техник хүртэлх 300 гаруй нэр төрлийн дугуй үйлдвэрлэдэг. Уул уурхайн зориулалтын дугуйны тухайд, Австрали, Тайланд, Вьетнам, Индонез, Канад, Бразил, Чили, Африк болоод Хойд Америк орнуудад нийлүүлж байна. Уул уурхай өндөр хөгжсөн тус орнуудад “Белшина” дугуй хэдийн танигдсан бүтээгдэхүүн юм. Сүүлийн гурван жилд манай үйлдвэр 90 гаруй сая еврогийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн техник, технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн технологи дэлхийн түвшинд хүрч, евро стандарт бүхий “шинэ эриний” дугуйг үйлдвэрлэж байна. Дэвшилтэд технологийн шинэ бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд экспортлогдож эхэлсэн.
  • Монгол улсын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа барууны хүчирхэг, үр ашигтай орчин үеийн техникүүдийг сайн чанарын дугуйгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хүнд даацын дугуйн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Тайер Сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Анандыг энэ удаагийн “Дугуй” булангийн зочноор урьж ярилцлаа.
  • Уул уурхайн тасралтгүй үйл ажиллагаанд ачих зориулалтын экскаватор түгээмэл ашиглагддаг. Гэсэн хэдий ч экскаваторыг нэг газраас нөгөө газар руу нүүлгэн шилжүүлэх зардал харьцангуй өндөр. Тиймээс уул уурхайн компаниуд дугуйт ачигчийг сонгох болжээ.
  • Оюутолгой ХХК нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Говийн оюу хөгжлийг дэмжих сан, Өмнөговь аймгийн Засаг дарга болон Олон улсын санхүүгийн корпорацитай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
  • Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани шинэ оноо шинэ зорилт, төлөвлөгөөтэйгээр угтаж байна. Тус компани 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэдийнэ эхлүүлжээ.
  • Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
  • “YTМ Mongolia” компани нь чанараараа дэлхийн брэнд болсон Японы Yokohama Rubber үйлдвэрийн дугуйн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр эх орныхоо зах зээлд анх оруулж ирж байсан бол Италийн “ChatSim” хэмээх үүрэн утасны үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байна.
  • Дэлхийн үүрэн холбооны дэвшилтэт технологийн нэг ChatSim үйлчилгээ Монгол улсад нэвтэрсний албан ёсны нээлт өнөөдөр “Блю Скай” зочид буудлын Кристалл танхимд боллоо. Италийн ChatSim компанийн энэхүү бүтээгдэхүүнийг Монголын Royal групп албан ёсны эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж байгаа юм.
  • “Вагнер Ази Технологи” компани нь GPS - Байршил тогтоох хиймэл дагуулын технологиор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Trimble® брэндийн технологийг нийлүүлэгч олон улсын SITECH® сүлжээний Монгол дахь албан ёсны дилер бөгөөд “Сайтек Монголиа” нэртэйгээр 2012 онд байгуулагдсанаас хойш 5 дахь жилийнхээ ойтой золгож байгаа билээ.
  • 2017.02.15. “Трансвест Монголиа” компани дэлхийн уул уурхай, барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын зах зээлд тоног төхөөрөмжийн явах эд ангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ манлайлагч, 90 гаруй жилийн арвин туршлагатай “Berco” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болсноо харилцагч нартаа дуулгалаа.
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов.
  • Миний бие анх өөрийн эцэгтэй хамт Монгол улсад зочлон ирээд Катерпилларын дилер компанийг Монголд үүсгэн байгуулахаар шийдсэнээс хойш эдүгээ 20 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдсөн ч бас огт өөрчлөгдөөгүй зүйл ч байгаа нь сонирхолтой.
  • Монгол дахь Америкийн Худалдааны танхим (Ам Чам) нь Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гадаадын хөрөнгө оруулагчидтай хийх анхны уулзалтыг “Шангри Ла” зочид буудалд зохион байгууллаа.
  • “Глобал Вэйлдинг Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Маттью Каннингхамтай ярилцлаа.
  • Герман улс нь технологийн асар өндөр потенциалтай. Энэ улсаас инженерингийн олон шинэ санаа, шийдэл, ноу-хау төрөн гардаг. Дэлхийн технологи, инженерингийн салбарт “Made in Germany” бүтээгдэхүүний өндөр чанар, дэвшлийг “Siemens” компани 170 жил таниулж, тодорхойлж явна.
  • “...Япончууд их сонин, хашир хүмүүс. Өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа Япон чанар, өндөр баталгаатай гэж хэзээ ч шууд хэлдэггүй. Харин худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрэглэгч хэрхэн ашиглаж, сэтгэлд нь бүрэн нийцсэн эсэхийг нягтлан шинжсэний дараа өндөр баталгааг өгдөг. Yokohama гэхээр санаанд Тань юу орж байна?” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
  • Америк-Монголын эдийн засаг худалдааны харилцаа, АНУ-ын Монгол дахь хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбар дахь оролцооны талаар Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайштай ярилцлаа.
  • “Магна Тайрез” нь гэр бүлийн компани бөгөөд анх үүсэн байгуулагдахдаа Малайз, Индонезээс каучук буюу түүхий эд авч гутлын чиглэлийн бизнес эрхэлж байжээ. 1974 онд хүүхдүүд нь компанийг өв залгамжлан авснаар авто машины дугуй үйлдвэрлэлийн бизнес руу шилжсэн байна.
  • АНУ-ын “NTR Metals” компани үнэт металын худалдаа, боловсруулалтын чиглэлээр дэлхийг хамран амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Монголын алтны салбарт хүч үзэхээр шийджээ. “NTR Metals” компанийн захирал Кеннет Байлстайнтай Монголд ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй болон манай улсын алтны салбарын хөгжлийн боломжуудын талаар ярилцлаа.
1 2 3
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 2 минутын өмнө
    Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
  • Уржигдар 11 цаг 59 минутад
    Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
  • 2020-10-19 17:29
    Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
  • 2020-10-19 15:55
    УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой  6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
  • 2020-10-16 15:53
    Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.