Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл
Шинэ сэргэлтийн таван тойрог төслийг баталлаа Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн авто замын 5 шинэ коридорыг байгуулахаар боллоо.
“Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн 2023 оны есдүгээр сарын 3-нд ашиглалтад орлоо.
“Амжилт бол сонголт” хөтөлбөр эхэллээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрийн нээлт боллоо.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч уулзав БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хятадын “Сани” группийн ТУЗ-ийн дарга Шян Вэньбо-г хүлээн авч уулзаж
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандез Оюу Толгойн уурхайд зочилно АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез Монгол Улсад зургаадугаар сарын 25-29-нд айлчилна
Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо эхэллээ “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” сэдвийн хүрээнд Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо
Э.Макрон: Монгол Улсыг ногоон эдийн засаг руу  шилжихэд шаардлагатай санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ “Монгол Улс нүүрстөрөгч бага ялгаруулдаг, ногоон эдийн  эдийн засаг руу шилжихэд шаардлагатай чухал металлыг Францад нийлүүлэхээр тохиролцлоо” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд айлчилж байх үеэрээ мэдэгдлээ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал байлаа. 
Уул уурхайн салбарын ТОП-10 2022 оны ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулаагүй бөгөөд 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн байна.
ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЭНЭ САРД ЭХЭЛНЭ Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.   Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг барих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байсан юм. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэв.
Геологи, хайгуулын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалаар гүйцэтгэх хамтын ажиллагаа эхэллээ Геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Xcalibur компанийн гүйцэтгэх захирал Андрес Блэнко тэргүүтэй төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, хамтран ажиллах боломжуудыг судалж байна. Канад Улсад болсон PDAC 2023 арга хэмжээний үеэр тус компанийн төлөөлөлтэй салбар яамны төлөөлөл уулзаж, харилцан хамтран ажиллах талаар хэлэлцэж, манай улсад айлчлахыг урьсан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар зочдыг хүлээн авч уулзан харилцан санал солилцлоо.  
Тамсагаас Дорноговь руу газрын тос дамжуулах хоолой барих ажил энэ сард эхэлнэ Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхлүүлэхээр товложээ.
Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда: Газрын ховор элементийг хайх, судалгаа, олборлолт хийхээр сонирхож байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамтаар манай улсад энэ сарын 24-26-ны өдөр төрийн айлчлал хийж байна.   Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэээлэл хийлээ. 
Өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонн нүүрс экспортолжээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого оны эхний гурван сарын байдлаар таван их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 их наядаар өссөн байна. Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.6 их наяд төгрөг. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 896.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өссөн үзүүлэлт аж. Төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрдэс баялгийн салбарын орлого 32.2 хувийг эзэлсэн байна.
“Ховд эко цемент” үйлдвэр ашиглалтад орлоо Баруун бүсэд “Орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлж, орон нутагт агаарын бохирдлыг бууруулах, үндэсний инженер, техникийн ажилтнуудаа сургах, бэлтгэх, баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад экспортлох юм.
Рио Тинто Монгол компанийн Хүүхдийн паркийн 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж буй 3D зургууд "Рио Тинто Монгол" компани өнгөрсөн оны сүүлээс эхлэн Нийслэлийн захирагчийн албатай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж буй билээ...
Ж.Тана:  Ерөнхий сайдын урилгаар ирж, эх орондоо ажиллах болсондоо баяртай байна “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ хуралдаанаар “Оюу Толгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Жамбалдоржийн Таныг томилжээ.
Оюу Толгойн хэрэгцээг хангах Тавантолгой ДЦС-ыг барина Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн /2023.04.12/ хуралдаанаар Тавантолгойг дулааны цахилгаан станцын төслийн эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгсөн юм.
“Энержи ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-03-22/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 4 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 1250 юанаас 13.6 хувь өсөж 1420 юань хүрлээ.
Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай байна ГЕГ-ын Боомтын үйлчилгээний хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар өнөөдөр /2023.03.21/ мэдээлэл өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй Хилийн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ОХУ-тай хиллэдэг Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
1 2 3 4 5 6 7