Мэдээ мэдээлэл
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдвэрлэлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.
ЭЗХЯ: Нүүрсний үнэ биржийн дуудлага худалдаагаар өсөх хандлагатай байна
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Эдийн засаг, хөгжлийн яаманд (2026.04.17) хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр даргалан хуралдуулж, экспортод тулгамдаж буй асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцон, холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг, даалгавар өгсөн юм.
Салбарын сайд ОХУ-д айлчилж хөнгөлөлттэй үнээр шатахуун авах асуудлаар тохиролцоно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч (2026.04.09) уулзлаа. Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэлтэй ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалан Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхыг талууд тохиролцож баталгаажуулав.
Хууль бусаар алт олборлож байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд (2026.03.21) ажиллаж байна.
Г.Дамдинням: Биржийн тогтолцоог олон улсын хөрөнгийн болон деривативын зах зээлтэй уялдуулах нь дараагийн зорилт
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө (2026.01.16) үргэлжилж байна. Албан ёсны айлчлалын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны санаачилгаар зохион байгуулагдаж буй “Монголын Хөрөнгийн Зах Зээлийг Холбох нь: Бээжин “Хөрөнгө оруулалт ба Уул уурхай” арга хэмжээнд оролцоо. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас 100 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл, Монгол улсын уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд зориулж нээлттэй арга хэмжээ зохион байгуулна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газруудын ажлын гүйцэтгэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад (2026.01.12) өглөө.
АМГТГ: Улсын төсөвт 136 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг хол давуулан биелүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нар Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлантай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгч (2026.01.08) ажиллалаа. Тухайлбал, ажлын уялдаа холбоог сайжруулах, орон нутагт хайгуул, олборлолттой холбогдуулан уул уурхайн үйл ажиллагааны талаарх иргэдэд зөв мэдээлэл өгөх зэрэг үүрэг чиглэл өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50%-тай байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн механик угсралтын ажлын шат дараалалтай уялдуулан 2026 оны 1-4 дүгээр сард эдгээр багц төхөөрөмж, байгууламжуудыг Монгол руу тээвэрлэхээр төлөвлөж байгаа юм. ГТБҮ-ийн талбайд дээрх байгууламжуудыг 2026 оны эхэнд Монгол дахь үйлдвэрийн талбайд буулгаж, угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна.
Монголбанк наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2025 оны наймдугаар сард нийт 690.1 килограмм үнэт металл худалдан авсан талаар мэдээлэв. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.7 тонн үнэт металл Монголбанкны нөөцөд төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.1 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллана
Монголбанк нь 2024 онд зохион байгуулагдсан Дэлхийн алтны зөвлөлийн хурлаар Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудтай хамтран бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдсэн.