Оюутолгой
Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна
Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон.
Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Оюутолгойн баяжмал дахь алтны хэмжээ 30%-иар өсөв
Өмнөговь аймагт орших “Оюутолгой” компани энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Эхний гурван улирлын байдлаар тус компани 548.8 мянган тонн баяжмал борлуулсан бол үйлдвэрлэсэн баяжмалын хувьд мөн хугацаанд 646.6 мянган тоннд хүрлээ.
Оюутолгойн борлуулалтын орлого 5.7%-иар өсөв
“Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2017 оны эхний гурван сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.42 байлаа.
“Оюутолгой” шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулав
“Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах “Эрдэнийн говь” ёслол 1 дүгээр сарын 21-нд Ханбогд суманд болов. 5 дахь жилдээ болж буй уг арга хэмжээ анх удаа орон нутагт, Ханбогд суманд болж байгаагаараа онцлог.