Оюутолгой
Оюутолгойн борлуулалт 30.1 сая доллараар өсөв
“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр охин компани болох “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайланг олон нийтэд зарлалаа. Зөвхөн 3 дугаар улиралд “Оюутолгой” ХХК 220.300 орчим тонн баяжмал борлуулсан нь өмнөх улирлаас 9%-иар өссөн үзүүлэлт аж.
Оюутолгойн нөөцийн тайланг хүргүүлжээ
Өнгөрсөн сарын сүүлээр “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани уг ордын техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулсан билээ. Харин одоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ордын нөөцийн тайланг албан ёсоор ирүүлээд буй ажээ.
Turquoise Hill: Зээлийн хугацааг сунгаагүй
Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал шинээр томилогдоно
Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ.
Д.Ганболд: Бид Оюутолгойн ТЭЗҮ-ийг нэхэж байгаа
Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
“Оюутолгой” ХХК 64 мянган тонн зэс борлуулжээ
“Туркойз Хилл Ресурс” компани энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны урьдчилсан тайлангаа өчигдөр гаргажээ. “Оюутолгой” ХХК энэ оны 2 дугаар улиралд 7.8 сая тонн орчим хүдэр боловсруулж, 25.8%-ийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна.
ТЕГ: Оюутолгой 130 сая долларын татвар дутуу төлсөн
Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна.
“Оюутолгой” 30%-иа цомхотгож магадгүй
“Оюутолгой” ХХК өнөөдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаалыг ажилчдадаа тарааж эхэлжээ. Компанийн зүгээс хэчнээн ажилтнаа халж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ
“Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.