Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Жереми САУТ: Бидний амжилт салбарын бусад компанийг урагшлахад түлхэц болоосой гэж боддог Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.
БАМ, Транссибирийн төмөр замыг өргөтгөх 780 тэрбум рублийн хөтөлбөр хэрэгжүүлнэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар, БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэн, өргөтгөх 2 дахь шатны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин хөтөлбөрийг батлан гарын үсэг зуржээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан нүүрсний салбарыг хөгжүүлэх тухай хуралдаанаар хэлэлцсэн юм. Тэрээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор баруун чиглэлийн төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөх ажлыг 2024 онд багтаан эрчимтэй, маш тодорхой хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газар хөтөлбөрийг боловсруулаад буй аж.
Гашуунсухайт боомтод “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө Засгийн газрын өнөөдрийн (2021.05.12) хуралдаанаар хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах зорилгоор “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх,  Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх, хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгажээ.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмын төслийг хэлэлцэнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/ 28 тоот тушаалаар батлагдан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/16 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авсан юм. Улмаар тус журмын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.05.12) цахимаар зохион байгуулахаар болжээ. Олон нийтийн оролцоотой энэхүү хэлэлцүүлгээр  хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо ямар асуудалд анхаарлаа хандуулж, зарчмын саналуудаа тусгах талаар хэлэлцэх аж. Гэхдээ уг төслийг бүрэн боловсруулаагүй байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг танхимын болон цахимаар зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна хэмээн төсөлд тусгажээ.
2021 онд Хятад 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй “Монгол нүүрс” ассоциаци, Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас хамтран хоёр улсын нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаарх “Нүүрсний экспорт 2021” цахим хурлыг зохион байгуулж байна. “Today Think Thank”-ын судалгаагаар,  энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс  импортлох төлөвтэй. Монгол Улсаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамгийг дэвшүүлж байна.   Цар тахлын байдлаас үүдэн Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, мэдээж Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжлэл буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүйг илтгэлд дурдлаа. Өнөөгийн энэ нөхцөлд тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй аж.  Уг хомсдлыг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй гэв.
Ерөнхий сайд: “100+ төсөл”, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд “100+төсөл, арга хэмжээ” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд илэрхийлжээ.  Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов.“Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь  явуулах ёстой”-г Ерөнхий сайд цохон тэмлэглэжээ.
Монголбанк: Дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авсан  Монголбанк 2021 оны дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авчээ. Оны эхнээс нийт 4.3 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тонноор буурсан үзүүлэлт юм. Дөрөвдүгээр сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5кг, Баянхонгор аймаг дахь салбар 61кг үнэт метал тус тус худалдан авсан байна. Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 160.616.05 төгрөг байв.
Жижиг эдийн засгийн том бэрхшээл  Хөгжлийн бодлого шинээр томьёолсон Засгийн газар ажлаа эхлээд даруй 100 хоног болжээ. Нэг намын хоёр дахь засгийн үйл ажиллагааны явц болоод манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх эхний тоон үзүүлэлтүүд тодорч байна.  Эхний улиралд улсын төсвийн алдагдал 96 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад худалдаанаас 2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Уг нь түүхий эдийн экспорт эрчимждэг энэ саруудад Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагаа хоёр ч удаа зогсов. Улмаар зэсийн баяжмал, нүүрсний экспортоос алдагдсан боломжийн өртөг 600 сая ам.доллар. Одоо тус боомтоор өдөрт 70 орчим машин нүүрс, зэсийн баяжмал экспортолж байна. Энэ бол манай сульдсан эдийн засагт тун муу дохио. Улсын гол орлогын үүд хаагдах бодитой эрсдэл буй нь энэ. 
“Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ  Киргизийн алтны Кумторын уурхайн төслийг хэрэгжүүлэгч “Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Компанийг байгаль орчны хууль зөрчсөн гэж тус улсын шүүхээс үзжээ. Энэхүү шийдвэр нь Кумторын уурхайн  үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг Киргизийн парламент баталсны маргааш гарсан аж. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт (2021.05.07) баталсан шинэ хуулиар, хэрэв хүрээлэн буй орчин, ард иргэдийн амь насанд аюул учруулах тохиолдолд уурхайн үйл ажиллагааг 3 сар хүртэлх хугацаанд Киргизийн төр удирдах эрхтэй болж байна.  Кумторын төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Centerra Gold” (“Кумтор голд”-ын толгой компани) нь уурхайн хаягдал чулуулгийг голын ойролцоо хаяж байгаль орчинд хор хохирол учруулсанд буруутгагдаж буй аж. Компанийн зүгээс, шүүхийн шийдвэрийг “ор үндэслэлгүй” хэмээн үзэж байгаа ба байгаль орчны холбогдох олон улсын бүхий л стандарт журмыг даган мөрдөж ажилладгаа мэдэгджээ. 
Гвинейн “Симандоу” ордын төмөр замыг барьж эхэлжээ Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм. Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг  2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.
Төмрийн хүдрийн үнэ 201-234 ам.доллар хүрч өсөв Пүрэв гаригт  (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна. Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж.
Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Л.Оюун-Эрдэнэ: “Ногоон бүс” зарлаж,  дотоодын цэргийн Тавантолгой анги байгуулна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
“Vale” компани нүүрсний бизнесийг орхино Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
“Айвенхоу Майнз”: Зэсийн “Камоа-Какула” уурхай хугацаанаас өмнө ашиглалтад орно Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ. 
“Тавантолгой” ХК  ногдол ашиг тараана Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28,1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ. Уг ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсныг тус компаниас мэдээлэв.
Х.Нямбаатар: Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью-Йоркийн тал шалгаж байна Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
ICSG: 2021-2022 онд зэсийн нийлүүлэлт эрэлтээс давна Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсныг (2021.05.03) мэдээлжээ. Тодруулбал, 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5%-иар, ирэх онд 3.7%-иар тус тус өсөх ажээ. 2021-2022 онд Чилид “Quebrada Blanca”, Перу “Quellaveco”, БНАКонго дахь “Камоа- Какула” зэрэг зэсийн томоохон төслүүд ашиглалтад орох гэж байна.
Эрдэс баялгийн биржийн талаар судлаачид хэлэлцэв 2014 онд УИХ-аас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт  “Экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулах” хэмээн тусгасан. Хэдийгээр олон жил яригдаж байгаа ч ийм биржтэй болох цаг тулгарч байгааг зарим судлаачид  илэрхийлж байгаа бол зарим нь “одоо цаг нь биш” гэсэн байр суурьтай байна. Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах Ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байгуулагдан ажиллаж байна. УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрахаар ахлуулсан Ажлын хэсэг тус биржийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах зэргээр ажил урагштай явааг саяхан дуулгасан юм. Эрдэс баялгийн бирж байгуулах талаар “Mongolian Mining Club”-аас зохион байгуулсан (2021.05.03) цахим хэлэлцүүлэгт  уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож бирж байгуулах эсэх талаар өөрсдийн санал бодлоо уралдууллаа.