Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
2015: Шавраас мултрах оролдлогын жил 2015 он бол бидний саяхны түүх. Энэ үед манай улс эдийн засгийн хувьд товчхондоо шаварт унаж орхисноо ухаарч, шавраас гарах гэж зүтгэсэн үе юм. Түүхий эдийн үнэ ханш ёроолдоо хүрч, дагаад эдийн засаг асар хүчтэй савласан. Ардчилсан намыг төр барих үед зэсийн үнэ унадаг бол Ардын намыг төр барихад зэсийн үнэ өсдөг гэх онигоо хүртэл яригдаж байв. Тийм ээ, 2015 онд улсын эдийн засаг өөдлөх янзгүй өдрүүд үргэлжилсэн билээ.
GIZ сургалтын байгууллага, зөвлөхүүдийг мэдээллийн санд бүртгүүлэхийг урьж байна ХБНГУ-ын Худалдаа хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр (ЭТИС) нь Улаанбаатар болон Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Бизнесийг хөгжүүлэх төвийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг мэргэшүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх сургалтын байгууллагууд болон хувь зөвлөхүүдийг мэдээллийн санд бүргүүлэхийг урьж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд IPO хариуцсан нэгж байгуулагджээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, олон улсын зах зээл дээр IPO гаргах ажлыг эхлүүлсэнээс хойш өнөөдөр 72 дахь өдөр болж буй.
Монголын нүүрс далайд хүрэхэд ямар өртөгтэй вэ? Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 8-нд хоёр улсын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай хэлэлцээрийг үзэглэх ёслол болсон билээ.
Discover Mongolia 2018: Уул уурхайд өөдрөг хандлага зонхилж байна Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган Discover Mongolia 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хурлын гол хуралдааны эхний илтгэлийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тавьсан бөгөөд илтгэлдээ Тавантолгой нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж буйгаас гадна уг ордыг Ханги-Мандалын боомт руу төмөр замаар холбох яриа хэлэлцээрийг Хятадын талтай хийж буй тухай мэдэгдсэн нь анхаарал татлаа.
Д.Цэдэнбалжир: Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр алдах эрх байхгүй Монгол Улс Газрын тосны үйлдвэр байгуулахаар хэд хэдэн удаа шав тавьж байсан ч биеллээ олж байсан нь үгүй. Энэ удаад, тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны нэг томоохон зорилт нь Газрын тосны үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулах. Гэсэн хэдий ч салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож буй зүйл бол үйлдвэрийн гол түүхий эд болох газрын тосны нөөц.
Л.Наранбаатар: “Coal Mongolia 2018” чуулганы 6 хэсэг тус бүр онцлох илтгэгчтэй Нүүрсний салбарыг онцолдог “Coal Mongolia 2018” чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Уг арга хэмжээний талаар “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, “Гложекс консталтинг” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатараас тодруулсан юм.
“Эрдэнэс Тавантолгой”-д Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгж байгуулжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-д IPO гаргах бэлтгэл ажлыг хангаж буйгаа дуулгаад ЭТТ компани дээр Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгжийг байгуулсанаа онцолсон юм.
“Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК энэ онд 15 га талбайд нөхөн сэргээлт хийнэ Байгаль орчны нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, унаган төрхөнд нь оруулж буйгаараа тус  компани бусад компанийг ийнхүү үлгэрлэж байна. 
“Цагаан уулын магнит”-ын нөхөн сэргээлт жишиг болжээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Доргонот, Улаан ухаа нэртэй MV-0020717 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордод 2017 оны дөрөвдүгээр сараас ашиглалт явуулж байгаа “Цагаан уулын магнит” ХХК нь ашиглалтын талбайдаа энэ оны тавдугаар сараас биологийн нөхөн сэргээлт хийж эхэлжээ.
Путин: Орос Азийн орнуудад нүүрсний экспортоо 50%-иар нэмэгдүүлнэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн бүс нутагт албан айлчлал хийж байна. Тэрбээр наймдугаар сарын 27-нд Кемеров мужид орших Кузбассын нүүрсний уурхайд зочилжээ.
Киргиз нийт 250 тонн алтны нөөцтэй 7 ордын төслийг шинээр хэрэгжүүлнэ Киргиз улсад ирэх гурван жилийн хугацаанд алтны шинэ 7 ордын төсөл хэрэгжих гэж байна. Энэ тухай Киргизийн Үйлдвэрлэл, эрчим хүч, ашигт малтмалын улсын хорооны дарга Улан Рыскулов мэдэгджээ.
С.Ананд: Бид дугуйн менежментийн ашиг тусыг харилцагчиддаа ойлгуулж, дэмжлэг үзүүлж байна Монгол улсын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа барууны хүчирхэг, үр ашигтай орчин үеийн техникүүдийг сайн чанарын дугуйгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хүнд даацын дугуйн менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Тайер Сервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Анандыг энэ удаагийн “Дугуй” булангийн зочноор урьж ярилцлаа.
“Дисковер Монголиа”-гийн урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэллээ Ирэх сарын 6-7-нд болох “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэлж байна.
Хөрөнгө оруулалтын хурлууд Монголын уул уурхайн талаарх олон улсын мэдээллийн эрэлт хэрэгцээ “Оюутолгой” асуудал зөрчилтэй үед үүсч, шийдвэрлэгдмэгц намждаг тухай Германы сэтгүүлч, доктор Дирк Асэндорпф MMJ-д өгсөн ярилцлагадаа нэгэнтээ өгүүлж байв.
Тавантолгойд зориулсан таван зам Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” хэмээн нэрийдсэн тогтоолыг УИХ хаврын чуулганаар наадмын өмнөх дулаан уур амьсгал зонхилсон үед чимээгүйхэн батлав.
Хятад гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24.7 сая тонноор бууруулжээ Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 24.7 сая тонн, нүүрсний үйлдвэрлэл 80 сая тонноор тус тус буурчээ. Тус улс 2018 онд нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонн, гангийн үйлдвэрлэлийг 30 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм.