Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх шинэ хөтөлбөр эхэлж байна Уул уурхайн The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэд дэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас сэтгүүлчдийг чадавхжуулах 2018 оны ээлжит шинэ хөтөлбөрийг эхлүүлж байна.
С.Бямбацогт: Колумб алт сорьцлолт болон алтны худалдааг либералчилсан, харин Эквадор манайхтай адил системтэй Өнгөрсөн тавдугаар сард Колумб, Эквадор улсад албан томилолтоор ажиллахдаа тус улсын алтны салбарын үйл ажиллагаатай танилцсан талаар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.
Төмөр замын бодлогод шинээр хоёр чиглэлийг нэмж тусгав Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д хоёр чиглэлийг нэмж тусгасан өөрчлөлт оруулаад байна.
Эхний хагас жилд эрдсийн экспорт 3 тэрбум долларт хүрэв Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.6 тэрбум доллар, импорт 2.7 тэрбум ам.долларыг эзэлж байна.
“Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний хурал болно “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд ирэх есдүгээр сарын 13-14-нд “Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний хурал, 1000 инженерийн зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.
Геополитикийн хүчний тэнцвэр: Өөрчлөлт Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна гэсэн өгүүлбэр энд тэндгүй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлчдийн өгүүлэлд дурдагдаж байна. Сүүлийн үед дэлхийн геополитикийн хүрээнд өрнөж буй үйл явцаас ийн хэлэхийн учир улам тодорхой харагдах болов.
“Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар болов Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар боллоо.
Б.Цэнгэл: Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн хилийн холболтын цэгийг яаралтай шийдэх ёстой “Монголын төмөр зам” (МТЗ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлтэй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт болон Монгол, Орос, Хятад гурван улсыг холбох “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Зүүн коридорын төмөр замын төслийн ажлын явц байдал болон бусад асуудлаар ММJ-ийн Г.Идэрхангай ярилцлаа.
Дэлхийн банк: Өсөлт эерэг байгаа ч улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах хэрэгтэй Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2%-д байсан бол 2017 онд 5.1%, 2018 оны эхний улирлын байдлаар 6.1%-д тус тус хүрч огцом сэргэлээ.
Хувьцаа эзэмшигчдээс зөвхөн Монголын Засгийн газар л “Оюутолгой” төслөөс ашиг хүртээд байгаа “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Үүний зэрэгцээ “Оюутолгой” компанид тавьсан их хэмжээний татварын акт, УИХ, Засгийн газрын шалгалтын Ажлын хэсгүүд гээд он гарсаар төслийн эргэн тойронд багагүй асуудал үүсээд байгаа нь олны анхаарлын төвд байгаа юм.
Монголбанкны алт худалдан авалт 6%-иар өсөв Монголбанк 2018 оны 6 дугаар сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,826 кг алт авч байснаас 356 кг-аар өссөн байна.
Сонгуулийн уралдаанд оноо нэмэх уриа: Уул уурхайгүй аймаг Арваннайман оны хавар Хөвсгөл аймаг газар нутгаа бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайгүй аймаг гэж зарласан юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус долдугаар хуралдаанаас 50 дугаар өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн.
Засаг энэ онд 3.8 их наяд төгрөгийг өр, зээлийн хүүнд төлнө Засгийн газар энэ онд зээлийн үндсэн төлбөрт 2.6 их наяд, хүүгийн төлбөрт 1.2 их наяд төгрөг (нийт 3.8 их наяд төгрөг) төлөх шаардлагатай байгаа юм.
“Тавантолгой”-г хөдөлгөх ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлав “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Оюутолгой буюу бидний суралцсан хичээл Оюутолгойг нээв. Олборлолт эхлэв. Экспорт эхлэв. Энэ бүх үйл явдал нь Оюутолгойн төдийгүй Монголын хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байсан. Гэхдээ Оюутолгой уурхайн үйл явц ийм амар хялбар өрнөсөн үү гэвэл үгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэх нөхрөөс болж асар их маргаан өрнөсөн, одоо ч өрнөж байна. Фридланд энэ зовлонг сайн ойлгож байгаа.
ОУВС Монголд олгох дараагийн санхүүжилтийг батлав Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа.
Газрын тосны салбарын төсвийн орлогын гүйцэтгэл 42.2%-тай байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын (06.26) үеэр 2018 оны тавдугаар сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг мэдээлэл хийлээ Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Оюутолгойн өгөөжийг ард иргэдийн амьжиргаанд аваачиж тусгах институци бол загвар ёсоороо Төр Оюутолгой тойрсон асуудлын эргэн тойронд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-гийн захирал, доктор Б.Түвшинтөгстэй MMJ-ийн Н.Ариунтуяа ярилцлаа. Тус хүрээлэн 2012 онд “Оюутолгой” төслийн үр өгөөжийн тооцооллыг хийж байсан юм.
Авлигын эсрэг тэмцэх хамтарсан төсөл, санаачилгууд тодорхой биш байна Транспэрэнси Интернэшл (ТИ) байгууллагаас санаачлан BICА (Business Integrity Сountry Agenda) буюу бизнесийн салбар дахь шударга байдлын үнэлгээг хэд хэдэн улсад амжилттай хэрэгжүүлж байна.